×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

1000 ЭЭЖ НАР ХУРАЙЛАН ЦАЦАЛ ӨРГӨЛӨӨ Онцлох

09 3-р сар 2017 12:00
781 удаа үзсэн

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр Орхон аймгийн Баян-Өндөр хайрханы бэлд 1000 ээж цуглан нар мандахыг хурайлан тосч сүүн цацал өргөлөө. Тахиа жил та бидэнд ивээл буянаа хайрлахыг хүсч, хамаг амьтны тусын тулдуул, усаа аргадан сайн сайхны төлөө залбирсан ээжүүдийн шившлэг орших болтугай.

Энэ үеэр лам нар Баян-Өндөр хайрханы сан уншиж, Эхийн ачийг хариулах маань хөгжөөв. Мөн Орхон аймгаас тодорсон Срайдорж Номун хан Лувсандамбий жалцан гэгээнтэнморилж ард олны сайн сайхны төлөө ном айлтгалаа.

 “1000 ээжийн сүүн цацал” зан үйлийн нэгдсэн үйл ажиллагааг Баян-Өндөр сумын ЗДТГ-аас санаачланОрхон аймгийн ЗДТГ, Хот тохижуулах газар, Тээвэр зохицуулалтын газар, Баян-Өндөр сумын ИТХ, багуудын ажлын алба болон Гончигсүмлэн хийд хамтран зохион байгуулсан байна. Цаашид Мартын 8-нд 1000 ээж мандах наранд сүү, идээний дээж өргөх ёслол уламжлалболон зохион байгуулагдах ажээ.  

Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог