“Эрдэнэт марк - 2017” үзэсгэлэн нээгдлээ Онцлох

12 1-р сар 2017 12:00
1198 удаа үзсэн
     1-р сарын 13-ны өдөр тэмдэглэдэг Ардчилсан шинэ  Үндсэн хуулийн өдөрт зориулсан  “Эрдэнэт марк 2017” үзэсгэлэн Уурхайчин соёлын  ордны Арт галерейд нээгдлээ. 
     Тус үзэсгэлэнг аймгийн ИТХ, ЗДТГ-ын Хуулийн хэлтэс, аймгийн Шуудан үйлчилгээний газар, Монголын Филателийн  холбооны Орхон аймаг дахь салбар хамтран олон нийтэд дэлгэн үзүүлж байгаа юм. Аливаа улсын Үндсэн хууль нь улс төр, эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангах гол хүчин зүйл болдог бөгөөд манай улсын хувьд тусгаар тогтносон бүрэн эрхт улс болсноос хойш 1924,1940,1960,1992 онуудад 4 удаа Үндсэн хуулиа шинээр баталж хэрэгжүүлж ирсэн түүхтэй. 
    Үндсэн хуулийн өдөрт зориулсан маркны үзэсгэлэнгийн нээлтэнд Монголын Филателийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор(Ph.D) Ш.Чадраабал, АИХ-ын депутат асан Д.Адъяа болон бусад ардчилсан  шинэ үндсэн хууль батлалцсан хүндэт эрхмүүд филателчид оролцож,  Үндсэн хуулийн баталсан үйл явц, онцлог ач холбогдол, Монгол маркийн үүсэл хөгжил, Үзэсгэлэнд хэрхэн марк бэлтгэх тухай зэрэг сэдвээр сонирхолтой лекц уншив. 
   Мөн Монгол улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн,  маршал Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ойд зориулсан марк болон тахиа жилийн шинэ маркийг олон нийтэд танилцууллаа. Энэ үеэр маркны худалдаа,  солилцоог зохион байгуулсан байна. “Эрдэнэт марк-2017” үзэсгэлэн 5 өдөр үргэлжлэх бөгөөд  иргэд, анги хамт олон өдөр бүр  ажлын цагаар үзэж сонирхох боломжтой юм. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 19 7-р сар 2017 06:55
Үнэлэх
(1 Санал)

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог