×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Төрөх тасаг дохиолол, камертай боллоо Онцлох

03 11-р сар 2016 12:00
536 удаа үзсэн

     Аймгийн Засаг дарга Д.Батлут ажлаа хүлээж авсны дараахан БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцаж тулгамдаж буй асуудлыг яаралтай шийдвэрлэхээр болсон. Үүнд Төрөх тасагт нярайн нэмж ажиллуулах эмчийн цалин, урамшууллыг орон нутгаас шийдвэрлэх, тус тасгийг камержуулах, дохиоллын төхөөрөмж суурилуулах хөрөнгийг Засаг даргын нөөц сангаас  гаргахаар  болсон юм. Үүний дагуу БОЭТ-ийн Төрөх тасагт 13 камер, мөн  төрөх өрөөнд байгаа эхчүүд сувилагчийг дуудах дохиоллын зургаан төхөөрөмжтэй боллоо. Мөн дутуу нярайд нэн шаардлагатай дөрвөн  тун  тариа,  нярайн  эрт  үеийн  тусламж, үйлчилгээний тоног, төхөөрөмж авчээ. Эдгээрт 24.1 сая төгрөг  зарцуулсан  байна.  БОЭТ нь Орхон, Булган, Сэлэнгэ аймгийн иргэдэд үйлчилдэг тул ачаалал ихтэй байдаг. Тэр утгаараа  эмчийн  хүрэлцээ,  тоног  төхөөрөмжийн хүчин чадал нэн  шаардлагатай байдаг. Хэдийгээр БОЭТ нь улсын төсвөөс санхүүжилт авдаг ч орон нутгийн дэмжлэг  хэрэгтэй. Энэ хэрэгцээ, шаардлагыг аймгийн Засаг дарга онцгой анхаарч хөрөнгө, төсвийг нь шийдсээр байна.

Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог