Технологийн сургуулийн сургалтын чанарын бодлогыг тодорхойллоо Онцлох

12 6-р сар 2017 12:00
1075 удаа үзсэн

    

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх ШУТИС-ийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулиас  “ Чанар бидний зорилт” сэдэвт  семинарыг зохион байгууллаа. Семинар “Боловсролын тухай дахин эргэцүүлэн бодох нь” лекцээр эхлэв.

     “Боловсролын тухай дахин эргэцүүлэн бодох нь” номыг ЮНЕСКО-оос эрхлэн  гаргажээ. Энэхүү номыг Технологийн сургуулийн  хамт олон бүтэн сарын турш судалж, хүн төрөлхтөн яагаад боловсролын тухай дахин эргэцүүлэн бодох болсон талаар санал бодлоо солилцох зорилгоор тус хэлэлцүүлэг, семинарыг зохион байгуулсан байна. Энэ нь боловсрол, мэдлэгийн тухай олон талын байр суурь бий болсон өнөө үед цагаа олсон үйл явдал боллоо гэж хэлэлцүүлэгт оролцогчид онцлов.
     Технологийн сургуулийн хамт олон 2017 оны эхнээс Чанарын менежментийн тогтолцоо - 9001 2015 стандартыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Ингэснээр байгууллагынхаа цаашдын төлөв байдлыг тодотгож, гадаад, дотоод харилцааг бодитой тодорхойлоход таатай нөхцөл бүрдүүлжээ. “Чанар бидний зорилт” семинари хэлэлцүүлэг ч энэ чиглэлээр санал бодлоо нэгтгэж,  Эрдэнэтийн хүүхдүүд боловсролын таатай орчинд чанартай сургалт авах ёстой гэдгийг ярилцав. Мөн энэ үеэр  чанарын бодлогын тухай хэлэлцэж,  Чанарын бодлогын тунхаглалыг гаргалаа. Ийнхүү Технологийн сургуулийн хамт олон алсын хараа, эрхэм зорилт, зорилго, үнэт зүйлдээ тулгуурлан, чанарын бодлогоо хэрэгжүүлэхээр болсон байна.

Сүүлд өөрчлөгдсөн Даваа, 29 1-р сар 2018 03:14
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог