Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Пүрэв, 10 8-р сар 2017
          Эрдэнэт үйлдвэрийн Лаборатори судалгааны төвд баяжуулах үйл явцад гол хэрэглэгддэг урвалжийн чанар, бүтцийг нарийвчлан тогтоох хийн хроматограф багаж, төхөөрөмж ашиглаж байна. АНУ-д үйлдвэрлэгдсэн сүүлийн үеийн дэвшилтэт уг багажийг судлаачид хоёр чиглэлээр ашигладаг. Үйлдвэрт нийлүүлэгдэж буй урвалжийн агуулгын чанар, бүтцийг нарийвчлан тогтооход ашиглахаас гадна үйлдвэрлэлд ашиглаж буй усны органик бохирдуулагчийг шинжлэхэд хэрэглэж байна. Усны органик бохирдуулагч нь баяжуулалтын үйл явцад оролцохоор металл авалтыг бууруулах сөрөг нөлөөтэй. Иймээс үйлдвэрлэлд ашиглаж буй усыг нарийн шинжлэх нь чухал юм. Өмнө нь урвалжийн чанарыг хэт ягаан туяаны тусламжтай өнгөний хувирлаар тодорхойлдог байсан нь нарийвчлал багатай төдийгүй агуулгын үзүүлэлтийг гаргаж чаддаггүй байжээ.  Хагас тэрбум төгрөгийн өртөг бүхий энэхүү багаж төхөөрөмж нь нэг дор ургамалын гаралтай буюу органик нэгдлүүдийн 50 орчим дээжийг шинжлэх чадалтай бөгөөд Монголд “Монос” групп, “Спирт бал бурам” компани бүтээгдэхүүнийхээ чанарыг тодорхойлоход ашигладаг байна.   
М.ОДГЭРЭЛ
 
 
 
 
          “Эрдэнэт” үйлдвэрийнхэн уурхай орчмынхоо зорчих хэсгийн замын тэмдэг, тэмдэглэгээг сайжруулан, жишиг уулзвар тохижуулжээ. Энэхүү санаачлагыг Үйлдвэрлэлийн хэлтсийн инженер техникийн ажилтнууд гарган уурхайн замын зорчих хэсгүүдийг тодорхой болгох ажлыг Баяжуулах үйлдвэр, Ил уурхайтай хамтран өнгөрсөн пүрэв гарагаас эхлүүлсэн юм. Тэд дэлхийн ижил төстэй шилдэг уурхайн замын жишиг стандартын дагуу эгнээжүүлэн, тэмдэг тэмдэглэгээ хийж тохижуулсан нь тээвэрчдийн талархлыг хүлээж байна. Ингэснээр жолооч нарын аюулгүй байдал бүрэн хангагдаж, машин техникүүд хоорондоо зөрөх зурвас тодорхой болжээ. Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн бүсэд замын томоохон дөрвөн уулзвар байдаг бөгөөд энэ нь уурхайгаас Баяжуулах үйлдвэрийн том ба жижиг бутлан тээвэрлэх хэсэг рүү нэвтрэх гол замын уулзвар юм. Ойрын хугацаанд үлдсэн уулзваруудыг тохижуулан тэмдэг тэмдэглэгээ хийж, эмх цэгцэнд оруулах аж.   
М.ОДГЭРЭЛ
 
 

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог