×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 6-р сар 2017

     Эрдэнэт Булганы цахилгаан дамжуулах агаарын шугамд аваар гарч Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдын нутаг дэвсгэрт үүссэн нөхцөл байдлын хор уршгийг арилгуулах, сэргээн засварлах үйл ажиллагаа ид явагдаж байна.   
     Энэ сарын 28-29-нд шилжих шөнө Орхон аймгийн нутагт  хүчтэй салхи шуурч, бороо, мөндөр орсны улмаас аянга бууж Эрдэнэт дэд станцад гэмтэл гарсан юм.  Энэ гамшиг болсон зурвас нь харьцангуй хүн ам бага суурьшдаг орчинд тооцогддог. Нийтдээ 56,4 км-ийн урттай шугамд 13 бетон тулгуур хугарч унажээ. Үүнээс шалтгаалан  Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгуудад цахилгааны саатал гарсан юм. Байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас үүссэн аваарыг яаралтай арга хэмжээ авч гурав хоногийн дотор арилгаж өнөөдөр эрчим хүчний хэвийн үйл ажиллаатай боллоо.
     Гамшгийн үеэр Орхон аймгийн хэмжээнд 21 айл үерт нэрвэгдэн орон гэргүй болоод байна. Үерийн үеэр нийтдээ мянга гурван зуугаад толгой бод, бог мал хорогдсоны хоёр зуун тавь гаруй нь Орхон аймгийн 10 өрхийн мал сүрэг юм. Хорогдсон малыг булшилж, ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг авсан. Улсын болон аймгийн онцгой комисс, Эрдэнэт үйлдвэрийн ажлын хэсгийнхэн  хоёр өдөр ажиллаж шаардлагатай, яаралтай арга хэмжээ авч ажиллалаа.


    Эрдэнэт үйлдвэр Орхон аймгийн хамтын ажиллагаа болон, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд байгалийн гамшгаас үүдэн гарсан хор хохирлыг яаралтай арилгах, 110 квт-ын шугамын засварыг яаралтай сэргээн засварлах ажилд техник тоног төхөөрөмж, машин механизмаар тусламж үзүүлжээ. Эрдэнэт үйлдвэр байгалийн эрсдэлтэй үзэгдэл, аваарын гэнэтийн тохиолдолд ямагт тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг ханган ажилладаг.
     Эрдэнэт үйлдвэрээс өндөр хүчдэлийг буулгах ажилд  25 тонны кран, комацу универсал трактор, экскаватор, дугуйт ачигч, К-744 авто чирэгч, автосамосвол, өрмийн машин  зэрэг шаардлагатай 20 гаруй тоног төхөөрөмж бүхий ажилчдаар ханган хурдан шуурхай ажиллаж аюултай эрсдлийг намжаалаа. Мөн шаардлагатай зарим машин техникүүдийг шатахуунаар ханган ажилласан байна.  Том оврын цахилгааны тулгуур шонг тээвэрлэх, гамшгийн голомтод тээврийн хэрэгслийг аюулгүй нэвтрүүлэх үүднээс үерийн усанд эвдэрсэн голын голдрил, суваг шуудууг засварлах, тэгшлэх ажилд 65 м3 хайрга, дайрга,  12 метрийн  урттай 800-ийн ган хоолой зэрэг материалаар тусламж үзүүлсэн. Гамшгийн үеэр ажилласан 60 гаруй хүний хоол ундыг Эрдэнэт үйлдвэрийн “Москва Петушки” ресторанд бэлдэн хүргүүлжээ. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олондоо талархаж байгаагаа аймгийн удирдлагууд бахархан ярилаа.
     Байгалийн гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдэд тусламжийн аян эхлүүлж Орхон  аймгийн засаг дарга Д.Батлут, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Д.Эрдэнэцогт нараар ахлуулсан ажлын хэсэг гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдтэй газар дээр нь очиж, бодит байдалтай танилцлаа. Гамшигт нэрвэгдсэн айл өрхүүд орон гэргүй болж, мал сүрэг нь хорогдон, зутруухан байна. Малчин өрхөөс бог голдуу мал багадаа л гэхэд зуугийн тал мал гамшгийн үеэр хорогджээ. Ажлын хэсгийн төлөөлөгчид байгалийн гэнэтийн энэ үзэгдэл ард иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учруулсан хэдий ч сэтгэл санааг дэмжих нь чухал гэж үзлээ. Айл өрхүүдийн гэрийн хана, унь зэрэг нь хугарч, дахин ашиглагдах боломжгүй болсон. Гэрийн дотор тавилгаас өөр зүйлгүй болж, энд тэндгүй норж, сэмэрсэн зүйлс л үлджээ. Хүнд хэцүү байдалтай тэд танилцан сэтгэл санааны болон эд материалын тусламж үзүүлэх ажлыг эхлүүлсэн юм. Эхний ээлжинд байгалийн гамшгийн хор нөлөөгөөр гэргүй болсон таван айл өрхөд өргөө цагаан гэр гардуулан өгөв. Хүчтэй салхи шуурга, аадар, эрхий хуруун чинээ их хэмжээний мөндөр орсны улмаас айлуудын хашаа ихээр нурж унасан нь харагдана. Аймгийн Онцгой байдлын газар, Эрдэнэт үйлдвэрийн Гал унтраах аврах 58-р ангийн бие бүрэлдэхүүн айлуудын нурсан хашааг босгож, хадаж өгч байгаад иргэд баярлаж, талархаж байгаагаа хэлж байлаа.  

     Гамшгаар нийт зуу гаруй иргэний амины өмчид ойролцоогоор 120,7 сая төгрөгийн хохирол учирсан дүн мэдээг аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Орон нутгийн дотоод нөөц боломжоо ашиглан гамшгийн хор уршгийг арилгахад дөч гаруй сая төгрөг зарцуулагджээ.  Мал нь ихээр хорогдсон малчин өрхүүдийг малжуулах  төсөл хөтөлбөрт хамруулна гэдгийг аймгийн удирдлагууд онцолж байна. Гамшигт өртсөн айл өрхүүдэд туслах аян үргэлжилсээр байна. Улсын их баяр наадмаар хүн бүрийн магнай тэнийж, баясан цэнгэдэг болохоор эдгээр өрх айлууд ч байгалийн гамшгийг даван туулж, олны дэмээр орон гэртэй болцгоон наадмын өглөө өрхөө татан цайныхаа дээжийг тэнгэр бурхандаа өргөнө өө. Хотлоороо амар мэнд байж, мал сүрэг нь өсөн дэвжихийн ерөөл өргөе өө.


А.Бямбамаа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     Эрдэнэт хот бол үйлдвэр дагасан хот. Уулын баяжуулах  үйлдвэрийг  барьж  эхлэх өдрөөс одоогийн Эрдэнэт хотыг давхар төлөвлөж, бүтээн байгуулсан юм. Тэр цаг  үеэс  Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагаа улбаатай  гэж хэлж болно.  Харин сүүлийн жилүүдэд  2  тал  дөрвөн жил тутамд хамтран ажиллах гэрээ байгуулж  ирсэн  уламжлалтай.  Хамгийн сүүлд  2013 онд  хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Уг  гэрээний хүрээнд  2017 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөндөө гарын үсэг зурлаа. Төлөвлөгөө батлах  үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн тэргүүтэй албаны хүмүүс оролцов. 
     Энэ онд  Орхон аймаг болон Эрдэнэт үйлдвэр ХХК 6 чиглэлээр нийт 27 ажлыг хамтран хэрэгжүүлнэ. Нийгмийн хөгжил буюу хүний төлөө асуудлуудад түлхүү анхаарах бол дэд бүтэц, байгаль орчин, экологийн тэнцвэртэй байдлыг хамгаалах үйлсэд томоохон хөрөнгө оруулалт хийх аж. 
 
Эрдэнэт үйлдвэр  аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ
     Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамтын ажиллагааны томоохон хэсгийг Эрдэнэтчүүдийн төлөө хийх нийгмийн чиглэлийн бодлого хөтөлбөрүүд эзэлж байна. Тухайлбал, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, ажлын байр нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих нь 2017 оны гол зорилтууд аж. Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагааг жигдрүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэхэд зориулан Эрдэнэт үйлдвэр ХХК-иас 100 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж,  түргэн тусламжийн  2 авто машин өгөхөөр боллоо. Энэ бол  “Эрүүл Эрдэнэтчүүд”- ийн төлөө хийж буй нэг томоохон  дэмжлэг юм.
 
Цэвэр усны алдагдлын асуудлыг хамтарч шийднэ
     Энэ онд орон нутгийн өмнө тулгамдаж буй олон асуудалд хоёр тал хүчээ нэгтгэн ажиллана. Үүний нэг нь “Эрдэнэт ус ДТС” ОНӨХК болон Эрдэнэт үйлдвэрийн хооронд гарч буй усны алдагдлын шалтгааныг тогтоож, цэвэр усны асуудлаа хамтарч шийдэхээр төлөвлөжээ. Энэ чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх ажлын санал боловсруулж, хамтарсан ажлын хэсэг ажиллах юм. Мөн “Өнгөлөг Эрдэнэт хот” төсөл Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар үргэлжлэн хийгдэнэ.
 
Байгаль орчинд онцгой анхаарч, багуудын тохижилтонд Эрдэнэт үйлдвэр  100 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ
     Газрын доорх баялагийг ил гаргаж буй аль ч уурхайд байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх  үүрэг, хариуцлага өндөрт тавигддаг. Энэ чиглэлээр Эрдэнэт үйлдвэр бие даасан хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хамтын ажиллагааны төлөвлөгөөнд хаягдлын аж ахуйн цагаан шорооноос үүсч буй сөрөг нөлөөллийг судлах, Хангал голын гольдролыг цэвэрлэх,  Баянцагаан баг, вокзал орчимд усны харгиа барих ажлууд хийгдэхээр тусгагдав.  Гэр бүл, баг, сум, аймгийн хөгжлөөр дамжуулан хүндээ   хүрэх  ажлуудыг  шат  дараатай хамтран хийх үүднээс Говил, Баянцагаан, Уурхайчин багуудын тохижилт үйлчилгээнд зориулан Эрдэнэт үйлдвэр 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм.
     Хамтын ажиллагааны төлөвлөгөөг батлах үеэр Орхон аймгийн ИТХТ-ийн дарга П.Пүрэвлхагва хэлсэн үгэндээ “ Өнөөдөр бид Монгол улсын Ашигт малтмалын  тухай хуулийн 42-р зүйлийн нэгдүгээр заалтын дагуу хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2017 оны ажлын төлөвлөгөөгөө баталлаа. Энэ бол Эрдэнэчүүдийнхээ төлөө бодитой, үр дүнтэй зүйлийг хийж, бүтээх нь зүйтэй гэсэн  Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын бидэнд барьж буй бэлэг. Нөгөө талаасаа Эрдэнэтийн ирээдүйд хийж буй том хөрөнгө оруулалт юм“ гэж тэмдэглэсэн бол аймгийн Засаг дарга Д.Батлут  “Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо хөгжил дэвшлийг өдрөөс өдөрт цэцэглүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон, уурхайчиддаа гүн талархал илэрхийлэхийн ялдамд хамтын ажиллагааны гэрээг бүрэн дүүрэн хэрэгжүүлэн ажиллана гэдэгт итгэл төгс байна” гэсэн юм. 
 
М.Балжинням 
       
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
М.Балжинням 
 
     Монгол улсын Хог хаягдлын тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, долдугаарын сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад уг хуулийн талаар танилцуулга хийв. Хог хаягдлын тухай шинэчлэгдсэн хуулинд  Аж ахуйн нэгжүүдийн үүрэг,  хариуцлагыг өндөржүүлсэн байдлаар тусгасан байна. 
     Хуулинд зааснаар хог хаягдлыг энгийн болон аюултай гэж ангилан тэдгээрийг тээвэрлэх, зуучлах зэрэг бүхий л харилцааг тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий байгууллага хариуцах юм. Эрдэнэт үйлдвэрийн хувьд тусгай эрх бүхий байгууллагатай тусгай гэрээ байгуулан ажиллана. Аюултай хог хаягдлын талаар шинэ хуулинд нарийвчлан тусгасан байна. Тухайлбал, импортоор оруулж ирсэн хортой болон аюултай бодисын сав, баглаа боодлыг тухайн аж ахуйн нэгж өөрөө тусгай цэг бий болгож, устгах ёстой. Хэрэв устгах боломжгүй бол анх худалдаж авсан байгууллага, компанид буцаан гаргах үүрэг хүлээх юм. Өмнө нь сав баглаа боодлыг дотооддоо хадгалах, цэвэрлэж бусдад тараан, борлуулдаг байсныг энэ хуулиар хоригложээ.  Хог хаягдлын хуулийн хэрэгжүүлэх журмууд шинээр батлагдсаны дараа дээрх заалтууд бүрэн бодит ажил хэрэг болох юм.    
 
 
     Дани улсын FLSmight компанийн Америк дахь салбарын төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрт хүрэлцэн ирж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов. Ажлын айлчлалын багийн бүрэлдэхүүнд тус компанийн Хятад, Монгол дахь төлөөлөгчид  багтсан байна. 
     FLSmight компани нь уул уурхайн баяжуулалтын тоног төхөөрөмж, технологи үйлдвэрлэлээр дэлхийн хэмжээнд эхний гуравт жагсдаг тэргүүлэгч компани юм. Тус компанийн төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрийн мэргэжилтнүүдэд компанийхаа үйл ажиллагааг танилцуулах үеэр өргөн хүрээнд цаашид хамтран ажиллах хүсэлтэй буйгаа  онцлов. 
     Эрдэнэт үйлдвэрийн хувьд ч дэлхийд тэргүүлэгч, нэр хүнд бүхий тус компанитай хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгийг Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр хэллээ. Эхний ээлжинд молибдений штамблаг хүдрийг хэрхэн баяжуулах, хаягдлыг яаж шүүж, хатууруулах, гидроциклон, флотаци машины шинэчлэл зэрэг асуудлаар ярилцаж, хамтрах боломжтойг тэрээр нэмж тодруулав.  FLSmight компани нь тээрэм, гидроциклон, флотаци машин, насос гэсэн шилдэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, эдгээр бүтээгдэхүүнээрээ дэлхийд танигдсанаараа давуу талтай юм. 
     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн  Дулаан  цахилгааны  төвд  48 Мегаваттын хүчин чадал бүхий 4 ширхэг турбингенераторыг суурилуулах өргөтгөлийн ажил 95,1 хувийн гүйцэтгэлтэй байгааг Төслийн зөвлөх Д.Батчулуун мэдээлэв. Харин туршилт, тохируулгын ажил 45 хувийн явцтай байна. Өнгөрсөн 7 хоногт гуравдугаар турбингенераторыг туршиж, эргэлтэнд оруулсан нь амжилттай болжээ. 
     Дөрөвдүгээр турбингенераторын тос цэвэрлэгээний ажил дуусч,  энэ сарын 30-ны өдөр туршиж үзэх юм. Тав, зургаадугаар турбингенераторын хувьд угсралт эрчимтэй хийгдэж, наймдугаар сарын дундуур сүүлийн турбингенераторыг үйлдвэрлэлд туршихаар төлөвлөж буйг төслийн ажилтнууд онцолж байна. Ингэснээр өргөтгөлийн ажлын хүрээнд суурилуулах дөрвөн турбингенераторууд бүрэн суурилуулагдаж, цахилгаан,  дулаан түгээх  үйлдвэрлэлийн туршилтанд бэлэн болно  гэсэн үг юм. Одоогийн байдлаар, төслийн ажлын хэсгийнхэн эргэлтийн усны системийг бүрэн туршаад  байна. Удахгүй одоо ажиллаж байгаа хоёр турбингенераторын эргэлтийн усны төв болон буцах шугамыг шинэ усны системтэй холбох ажил эхлэх юм. Ингэснээр эргэлтийн усны шинэ системийг ашиглалтанд бүрэн хүлээж авах боломж бүрдэх ажээ.  
     Энэ сарын 28-нд Эрдэнэт үйлдвэрийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженерийн үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэцогт тэргүүтэй үйлдвэрийн удирдлага, холбогдох цех хэлтсийн мэргэжилтнүүд Дулаан цахилгааны төвийн өргөтгөлийн ажлын явцтай танилцав. Тэд энэ үеэр төслийн ажлын гүйцэтгэлийн талаарх  мэдээлэл болон хүлээгдэж буй зарим асуудлын талаар санал солилцож, өргөтгөлийн ажлыг саадгүй үргэлжлүүлэх нь чухал гэдгийг тэмдэглэв.
 
 
 
     Цанын баазын дэргэдэх Баяжуулах фабрикийн ажиллагчдын чийрэгжүүлэлтийн ордон гурван жилийн хугацаанд 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баригдсан. Гэтэл ашиглалтын хуульд заасан баталгаат хугацаа дуусаагүй байхад буюу өнгөрсөн оны зургаадугаар сарын 2-нд засварын ажлыг эхлүүлж саяхан дуусчээ. Учир нь  ажиллагчдын чийрэгжүүлэх ордны зориулалтыг өөрчилж биеийн тамир, спортын заал хэлбэрээр ашиглахын тулд таазыг өндөрсгөх, агааржуулалтын асуудлыг шийдэх зэрэг барилгын нэмэлт засвар үйлчилгээ хийсэн. Уг ажлыг “Их хөгжил” компани гүйцэтгэж байна. Харин энэ үйл явцыг Хууль, эрх зүйн газрынхан гэрээний үүрэг зөрчсөн хэмээн үзэж Их барилгын хэлтэс дүгнэлт гаргаж, Баяжуулах фабрик зохих тайлбар ирүүлэхийг хүсчээ. 
 
     Уул уурхайн салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэн гаргадаг ШУТИС-ийн харьяа, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит  Технологийн сургуулийг энэ хавар  159 оюутан бакалавр, 17 оюутан магистрын зэрэгтэй төгсөж, өнөөдөр дипломоо гардан авлаа. 
     2016-2017 оны хичээлийн жилд тус сургууль уул уурхайн салбарт шаардлагатай нарийн мэргэжлийн ажилчдыг бэлтгэх, тэдний мэргэжлийг тасралтгүй дээшлүүлэх зорилгоор сургалтын үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллав. Мөн Эрдэнэт үйлдвэрт ажилладаг бакалаврын зэрэгтэй инженер-техникийн ажилтнуудыг үндсэн үйлдвэрлэлээс хөндийрүүлэхгүйгээр магистрын зэрэг олгох сургалтыг явуулж байна.  42 дахь жилийн төгсөлтөө хийж буй тус сургуулийн мэргэжлийн сургалтыг энэ хугацаанд 100000 гаруй, бакалаврын сургалтыг 1820 оюутан, магистрын сургалтыг 385, Ахлах сургуулийг 21 суралцагч төгсчээ. 
     Технологийн сургуульд онц суралцаж, “Онцлох диплом” хүртсэн төгсөгчдөд Эрдэнэт үйлдвэрт ажилд орох эрхийн батламж  гардуулдаг уламжлалтай. Энэ хичээлийн жилд тус  сургуулийг төгсөгч Ашигт малтмал баяжуулалтын технологийн ангийн оюутан Б.Өлзийтулга, Ц.Гансүх, Цахилгаан системийн автоматжуулалт ангийн оюутан Н.Шинэ-Од, Мэдээллийн технологийн ангийн оюутан П.Батмаа, Б.Пүрэвлхам, Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын ангийн оюутан Д.Отгонбилэг, Төмөрлөгийн үйлдвэрлэл, металлургийн ангийн оюутан Г.Түвшинбат нар “Онцлох диплом”-той төгсөж, Эрдэнэт үйлдвэрт мэргэжлээрээ ажиллах эрхтэй боллоо. 
     Төгсөгчдийн “Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн, Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр, Хөгжлийн хэлтсийн дарга Д.Ганбат болон  эрдэмтэн багш нар, оюутан сурагчдын төлөөлөл оролцож,  төгсөгчдөд баяр хүргэлээ. 
     Тус сургуулийн гадаад харилцаа жилээс жилд өргөжиж,  ОХУ, Герман,  АНУ-ын Өмнөд Дакотагийн Уул уурхай Технологийн сургууль, ШУТИС-тай хамтын ажиллагаагаа шинэчлэн бэхжүүлж байна.  ISO9001 -2015 Чанарын менежментийн бодлогыг сургалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг “Эрдмийн баяр”-ын үеэр сургуулийн удирдлага онцлов. Мөн шинэчлэлийн бодлогын хүрээнд босго оноогоо өндөрсгөж, чадварлаг боловсон хүчин бэлтгэн  ажлын байраар хангах нь сургуулийн нэрийн хуудас болно гэдгийг тэмдэглэлээ.  Элсэгчдийн эрэлт хэрэгцээ, сонирхлыг хангах үүднээс 400-450 оноогоор ШУТИС-ийн инженерийн 2+2 хөтөлбөр, 400 оноогоор Инженерийн англи хэл, орос хэл, герман хэлний бэлтгэл ангиудыг нээж,  үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. 
 
 
 
 
 
 
 
 
М.Балжинням
 
     “Эрдэнэт” үйлдвэрийн Санхүү, бүртгэлийн хэлтэс, Эдийн засгийн хэлтэс Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт хамтран “Өртөг ба гүйцэтгэлийн удирдлага” сэдэвт сургалт зохион байгуулав. Уг сургалтанд компанийн цех, хэлтэс, бүтцийн нэгжийн эдийн засагч, санхүү бүртгэлийн нягтлан бодогч нар хамрагдаж төлөвлөлт, шинжилгээ, бүтээгдэхүүн ажил үйлчилгээний өртөг зардлыг тооцох арга зүй, заавар аргачлалын мэдлэгээ өргөжүүллээ. 
     Мөн тэд компанийн санхүү, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, нягтлан бодох хөтлөлтийг сайжруулах,  өртөг зардлыг хямдруулах арга зүйд суралцсан байна. Удирдлага санхүүгийн оновчтой шийдвэр гаргахад зөв мэдээллээр хангадаг нягтлан бодогч, санхүүгийн ажилтнууд нэн чухал үүрэгтэй. Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын багш нар манай үйлдвэрийн эдийн засагч, санхүү бүртгэлийн нягтлан бодогчдын ур чадварыг өндрөөр үнэлж, үйл ажиллагаа нь дэгтэй хэмээн дүгнэв. 
 
 

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог