×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 3-р сар 2017

     Жил бүрийн 4 дүгээр сарын 28-нд дэлхий нийтээр тэмдэглэдэг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр”-ийг угтаж, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ХАБЭАБОХХ-ээс “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье” уриан дор нэг сарын аяныг үйлдвэрийн хэмжээнд зохион байгуулна.  Аян 4 дүгээр сарын 1-нд эхлэх бөгөөд сарын хугацаанд үргэлжлэх юм.
     Тус аяны хүрээнд Засвар монтажийн цехийн лбүх бригад, Ил уурхайн засварын хэсэг дээр “Ноцтой эрсдлийн удирдлага”-ын хөтөлбөрийг туршилтаар нэвтрүүлэх, компанийн бүтцийн нэгжүүдийн ХАБЭА-н урьдчилан сэргийлэх ажлын 2017 оны 1 дүгээр улирлын үнэлгээний ажлыг хийх, аюулгүй ажиллагчдын 1 болон 2-р шатанд шалгарсан ажилтнуудыг урамшуулах зэрэг урьдчилан сэргийлэх ажлуудаас гадна ажлын тусгай хувцас, гутал, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, ажилтнуудын манлайлал, оролцоог дэмжих, хөдөлмөрийн эрүүл мэнд гэсэн  чиглэлээр олон ажлууд зохион байгуулагдах юм байна.

 

     Орхон аймгийн “ЭДЦС” төрийн өмчит компани, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ХАБЭАБОХХ-тэй хамтран ажиллахаар болжээ. Энэ хүрээнд өнөөдөр тус Дулааны цахилгаан станцын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтнууд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Баяжуулах үйлдвэрт ирж, үйл ажиллагаатай танилцав.  Тэд өглөө ажил эхлэх дараалал, ажлын хуваарь, үүрэг даалгавар хэрхэн өгөгддөг болон ажлын байрны эрсдэл, аюулыг мэдээлэх хуудсын дагуу хэрхэн ажиллаж байгаа үйл явцтай танилцаж, туршлага судалсан байна. Мөн ажлын байрны эмх цэгц, тохижилтыг  үзэж, санаа авахын зэрэгцээ хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн баримт бичиг боловсруулах, стандартын хэрэгжилт зэргийг судалж, өөрийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилготой байгаагаа тус станцын Хөдөлмөрийн хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер А.Алтанхундага ярилаа.
     ЭДЦС-ын ажилтнууд Эрдэнэт үйлдвэр ХХК-д 4 дахь удаа ирж байгаа аж. Өнгөрсөн онд Ил уурхай, Дулаан цахилгааны төвийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалж байжээ.

 

     Засвар механикийн заводын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа оны эхний улирлын байдлаар хэвийн жигд үргэлжилж байна. Технологийн материалын нөөцийн хувьд харьцангуй бага байгаа хэдий ч үйлдвэрлэлийн  тасралтгүй байдлыг хангахын тулд хичээн ажиллаж байгааг заводын дарга онцлов. 2017 онд тус заводын хамт олон импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр өмнө нь хийж байсан сэлбэг хэрэгсэл, эд ангиудыг үйлдвэрлэхээс гадна бусад цехүүдийн захиалгаар бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх бодлого барьж ажиллана. Өөрөөр хэлбэл, импорт орлох бүтээгдэхүүний хэмжээг 2 хувиар нэмэгдүүлэх зорилт дэвшүүлжээ.
     2016 онд энэ чиглэлийн үйлдвэрлэлээс 5,8 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан юм. Өнгөрсөн оны 12-р сард  тус заводынхан туузан дамжлагат өнхрөвч үйлдвэрлэх технологийг нэвтрүүлж, дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 1500 орчим өнхрөвч үйлдвэрлэсэн бөгөөд энэ онд Баяжуулах үйлдвэрийн захиалгын дагуу 10000 ширхэг өнхрөвч үйлдвэрлэх төлөвлөгөөтэй аж.

     Өнгөрсөн пүрэв гарагт Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн захирал С.Давааням үе үеийн сор төгсөгчидөө урьж уулзлаа. Тэдний дунд Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч, Баян-Өндөр сумын Засаг дарга, Олон улсын хэмжээний мастер, Эрдэнэт үйлдвэрийн цех, хэсгийн дарга нар байв.
     Сүүлийн жилүүдэд Технологийн сургуульд элсэгчид цөөрч байгаа нь удирдлагын багийн санааг зовоох болжээ. Иймээс Ерөнхий боловсролын сургуулийн төгсөлт ойртож буй энэ цаг үед сургуулиа хэрхэн сурталчлан олонд таниулж элсэгчид татах талаар төгсөгчид санал бодлоо солилцсон юм. Уул уурхайн салбарт 80 мянга гаруй мэргэжилтэй ажилтан, 1500 гаруй бакалавар, 300-аад магистрын зэрэгтэй инженер бэлтгэн гаргасан 40 гаруй жилийн баялаг туршлага хуримтлуулсан Монгол улсын тэргүүлэх энэ сургуулийг сонгох шалтгааныг ч энд хэлэлцсэн. Тухайлбал, Засгийн газраас хэрэгжүүлж буй урамшуулал, тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламжид хамрагдах боломжтой, суралцах хугацаандаа сурлага, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлд амжилт үзүүлсэн төдийгүй спорт, урлагийн төрөлд амжилт гаргасан оюутанд “Эрдэнэт” үйлдвэрийн нэрэмжит хөнгөлөлт үзүүлдэг, “Онцлох” дипломтой төгсөгчид Эрдэнэт үйлдвэрт ажиллах батламж гарддаг зэрэг олон боломж нөхцөл байдаг аж.   
    Мөн сургалтын менежментээ сайжруулж босго оноогоо өсгөж чангаасаа дээшлүүлэх хэрэгтэйг ч онцлов. Түүнээс гадна “Чанартай төгсөгч-чанартай ажлын байр-чанартай амьдралын баталгаа” уриаг дэвшүүлж,  төгсөгчидөө ажлын байраар хангахад Технологийн сургууль, Эрдэнэт үйлдвэр, Төгсөгчдийн холбоо хамтран ажиллах хэрэгтэй гэдэгт тэд санал нэгдэв. 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-иас ажилтнуудынхаа эрүүл  мэндийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлдэг  цогц бодлогын хүрээнд  2014 онд “Эрүүл мэндийн зам”-ыг барьж, ашиглалтанд оруулсан билээ. Ажилдаа явган ирж, очих ажилтнууд ая тухтай зориулалтын замаар алхах боломжийг бүрдүүлсэн уг зам нь 5,6 км-ийн урттай. Тэгвэл өчигдөр Дашнямтай өлзий дэмбэрэл бүрдсэн хаврын өдөр Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд “Эрүүл мэндийн зам”-ын хаврын нээлтийг хийж, цех нэгж, хамт олноороо алхацгаав.
     Энэхүү хаврын анхны алхалтын үйл ажиллагааг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Д.Даваасамбуугийн санаачилгаар Захиргаа хүний нөөцийн хэлтэс, Спорт цогцолбор хамтран зохион байгууллаа. Үйлдвэрийн ажилтнуудын хамтаар “Эрүүл мэндийн зам”-аар алхаж яваа Д.Даваасамбуу захирлаас сэтгэгдлийг нь сонслоо. Тэрээр”Ирж буй цагийн өнгө сайхан, дэлгэр өдөр байна. Өнөөдөр манай үйлдвэрийн хамт олон 2017 оны 1 дүгээр улирлын үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бүрэн биелүүллээ. Бид 100 гаруй мянган тонн хүдэр илүү боловсруулж, 1000 гаруй тонн металл төлөвлөгөөнөөсөө илүү гаргаад байна. Энэ бол маш том амжилт. Ийм сайхан амжилт, үйл явдлууд давхцсан билэгт сайн өдөр бид “Эрүүл мэндийн зам”-аа нээж байгаад сэтгэл өндөр байна. Компанийн зүгээс сүүлийн жилүүдэд дэвшүүлж ирсэн нэг зорилт бол “Эрүүл ажилтан-эрүүл хүнс-эрүүл мэнд” гэсэн бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн. Бүх ажилтнуудаа “Медипас” эмнэлгийн нарийн мэргэжлийн үзлэгт хамруулдаг боллоо. Үзлэгийн явцад манай ажилтнуудад нийтлэг ажиглагдаж байгаа шинж тэмдэг нь хөдөлгөөний хомсдол, түүнээс шалтгаалсан жингийн илүүдэл, мөн хоол боловсруулах эрхтэнийн өвчлөл байна гэдгийг эмч нар хэлж байгаа. Энэ ч утгаар нь ажилтнуудаа эрүүл байлгах үүднээс энэхүү замыг барьж, байгуулсан. Тиймээс өнөөдөр “Эрүүл мэндийн зам”-аараа хамтдаа алхаж, цаашдаа ч дугуй болон явганаар ажилдаа ирж очиж, хөдөлгөөний хомсдолоос гарцгаая гэсэн уриалгыг дэвшүүлж байна.  Энэ алхалтанд нэгдсэн бүх ажилтнууддаа үйлдвэрийн удирдлагуудын өмнөөс талархал илэрхийлье” гэв. 
     “Эрүүл мэндийн зам”-ын хаврын нээлтийн алхалтанд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн цех нэгжийн 500 гаруй ажилтан оролцож, хамтдаа алхацгаалаа. Энэ үеэр нийтийн хоолны  цехийнхэн халуун хүйтэн зууш, ундаа цайгаар үйлчилж, эрүүл агаарт хамт олноороо алхаж, нэг өдрийг таатай өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн юм.

Эрдэнэт үйлдвэр ХХК-д шаардлагатай байгаа ацетон, трихлор этиленийг харьцуулалтын аргаар яаралтай худалдан авах тул үнийн санал, нийлүүлэх хугацаагаа ирүүлнэ үү.

     - Ацетон - 1 тн
     - Трихлор этилен - 150 кг

Жич: Материалыг 2017 оны 4-р сарын 7-ны 12 цаг хүртэл битүүмжилсэн хэлбэрээр авна.

Холбогдох утас, хаяг:

     Хангамжийн мэргэжилтэн: Р.Улаанхүү Утас: 99351274 И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Хаяг:
     61027, Монгол улс, Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захиргааны II байр, 352 тоот

     Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий механикийн хэлтсийн 40 жилийн ойн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн краны машинчдын ажил мэргэжлийн уралдаан өчигдөр Өөрөө нунтаглах хэсгийн ажлын байранд боллоо. Баяжуулах үйлдвэр 70 орчим кранчтай бөгөөд тэдний дундаас шилдэг 10 нь уг уралдаанд оролцож дүрмийн мэдлэг, туг сүлжих, нүдэн баримжаагаар байг онож буулгах, өргөсөн ачааг тодорхой хэмжээнд буулгах, өргөх зэрэг ур чадвараараа өрсөлдөв. Хоёр үе шаттай зохон байгуулагдсан ажил мэргэжлийн уралдаанд Шүүн хатаах хэсгийн кранчин С.Эрхэмбаяр, Нунтаглан баяжуулах хэсгийн кранчин Д.Наранжаргал нар тэргүүлжээ. Тэд 4 дүгээр сарын 13, 14-нд явагдах компанийн шилдэг кранчин шалгаруулах 2-р шатны уралдаанд оролцох эрхтэй боллоо.      


 

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог