Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Баасан, 01 12-р сар 2017

   11 дүгээр сарын сүүлээр зэсийн үнэ дунджаар 6830 ам.доллар/тонн байгаа нь өнгөрсөн сарын дундаж үнэтэй харьцуулахад 32 ам.доллараар өндөр байна.
   Оны эхнээс зэсийн үнэ дунджаар 6105 ам.доллар/тонн байгаа нь 2016 оны дундаж үнэтэй харьцуулахад 1233 ам.долл/тн-оор өссөн үзүүлэлттэй байна.
  Aм.долларын ханш чангарсантай холбоотойгоор 11 дүгээр сарын дунд үеэр зэсийн үнэ 6800 ам.доллараас доош буурсан бол ам.долларын ханш эргэн суларч зэсийн үнэ сүүлийн өдрүүдэд 6900 ам.долларыг давж өслөө. Үүний зэрэгцээ өнгөрсөн 7 хоногийн Пүрэв гаригт Чилийн Escondido уурхайн ажилчид хөдөлмөрийн гэрээний асуудлаар маргаан үүсгэх магадлалтай байгаа мэдээлэл цацагдсан нь үнэ өсөхөд зарим талаар нөлөөллөө гэж шинжээчид мэдээлж байна.

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ХАБЭА хариуцсан ажилтнуудад хөдөлмөрийн эрүүл ахуйн мэдлэг олгох, шинээр батлагдсан хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартуудыг хэрэглэх тухай мэдлэг олгох сургалт боллоо.
     Эрүүл ахуйн сургалтыг АУ-ны доктор, АШУҮИС-ийн НЭМС-ийн тэнхимийн эрхлэгч Д.Нарансүх удирдан явуулж байна. Мөн МХЕГ-ын хөдөлмөрийн эрүүл ахуй хяналтын улсын ахлах байцаагч З.Мөнхтуул, Хөдөлмөрийн эрүүл ахуйч эмч, НЭМ-ийн магистр Д.Болдмаа нар сургалтыг зааж байгаа аж. Өнөөдрийн сургалтаар хөдөлмөрийн эрүүл ахуйн ерөнхий ойлголт, хөдөлмөрийн нөхцлөөс  шалтгаалан үүсгэгддэг өвчлөл, тэдгээрийн урьдчилан сэргийлэлт зэрэг сэдвийг хамруулж байна.
     Бүтэн өдрийн турш болох тус сургалтанд эрсдлийн эрүүл мэндэд  үзүүлэх нөлөө, ажлын байранд эрдсийн тоосны өртөлтөөс ажилтныг хамгаалахад тавих ерөнхий шаардлага, ажлын байрны орчин, эрүүл ахуйн шаардлага стандарт зэрэг нарийн нягт мэдээ мэдээллийг багтааж байгаагаараа өндөр ач холбогдолтой болж байгаа хэмээн сургалтанд хамрагдаж буй ХАБ-ын инженерүүд дүгнэж байна. Хөдөлмөрийн эрүүл ахуйн сургалтанд нийт 85 ажиллагсад хамрагдлав.
 

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог