• СОНОРДУУЛГА

         Монгол Улсын Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д “Онцгой дэглэм” тогтоосон. Энэ нь улс орны эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагаанд нэн чухал үүрэг бүхий “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д үүссэн маргаантай нөхцөл байдлыг шийдвэрлэх, цаашдын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн арга хэмжээ байсан юм.      Зургаан сарын хугацаатай хэрэгжих энэхүү тогтоолын дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Монгол Улсын Засгийн газрын шууд хяналтанд ажиллаж байгаа болно.      “Онцгой дэглэм” хэрэгжих хугацаанд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуулийн 1, 2 дугаар зүйлийг үндэслэн тогтоохдоо дараах албан тушаалтнуудад үүрэг өгсөн. Үүнд:      2.2 Засгийн газраас тогтоосон онцгой журмыг хэрэгжүүлэхэд саад учруулсан улс төр, олон нийтийн үйл ажиллагааг тухайн компаниудад түр зогсоож, хяналт тогтоох арга хэмжээ авахыг Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржав, Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэл нарт;      2.5 Онцгой дэглэмтэй компанийн хэвийн ажиллагаа алдагдахад хүрвэл хүн хүч, тээврийн хэрэгслийг дайчлан шаардлагатай арга хэмжээ авахыг Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржав, Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэл нарт;      6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2016 оны 330 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.      7. Энэ тогтоолыг 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.      Иймд иргэд та бүхэн “Онцгой дэглэм” хэрэгжиж байгаа хугацаанд олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан, арга хэмжээнд оролцож, бусдын өдөөн хатгалга, турхиралтанд автан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиргааны байр, обьектуудад халдах, нэвтрэх гэх мэт   хууль бус үйлдэлд оролцохгүй байхыг хүсье. “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН  ХУУЛИЙН ХЭЛТЭС, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА   Дэлгэрэнгүй...
  • Шинэ гарц, гүүр ашиглалтад орууллаа

         “Эрдэнэт үйлдвэр”-ийн Тээвэр ложистикийн төвийн ажлын ачаалал, аюулгүй, найдвартай ажиллагааг хангах зорилгоор замын шинэ гарц бий болгож, үерийн суваг дээр гурван метр өндөр, долоон метр урт, 20 метр өргөнтэй бетонон гүүр барьж ашиглалтад оруулжээ. Замын шинэ гарц барьж байгуулах ажлын зураг төсвийг Төслийн менежментийн хэлтэс гаргаж, Тээвэр ложистикийн төвийн ажилтнууд дотоод нөөц боломжоо ашиглан барьсан байна. Ингэснээр төв замын ачаалал болон бараа материалын агуулахын хэвийн үйл ажиллагааг хангахад оновчтой шийдэл болсныг төвийн ажилтнууд онцоллоо. Тээвэр ложистикийн төв нь үйлдвэрийн дотоод хэрэгцээнд шаардлагатай олон нэр төрлийн импортын бараа бүтээгдэхүүн, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж хүлээн авах, нөөцлөх, хуваарилах, экспортын эцсийн бүтээгдэхүүн болох зэс, молибдений баяжмал илгээх ажлыг хариуцаж байна.          И.Тогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Д.ШИНЭБААТАР: Чанарын стандарт нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн бүтээгдэхүүн, үйл ажиллагааны баталгаа болдог

         “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Чанарын хяналтын хэлтсийн Чанарын мэргэжилтэн Д.Шинэбаатартай ярилцлаа.      - Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж байгаа олон улсын стандартуудын талаар мэдээлэл өгнө үү? Ач холбогдлыг нь хэрхэн үнэлдэг вэ?      - Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр”-т чанарын менежментийн ISO 9001:2015, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн BS ISO 18001:2007, байгаль орчны менежментийн ISO 14001:2004 гэсэн тогтолцооны стандарт хэрэгжиж байна. “Эрдэнэт үйлдвэр” 2002 оноос Монгол Улсын Засгийн газрын 146 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ISO 9001 Олон Улсын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн. Үйлдвэрийн Чанар хяналтын хэлтэс энэ ажлыг удирдан зохион байгуулж, Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн цех, Засвар механикийн заводыг хамруулан, 2004 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх болсон. Энэ хугацаанд 5 удаа давтан үнэлгээ хийлгэж, 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийг хүртэл ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэн гэрчилгээг эзэмшиж байна. Мөн хяналтын ажил эрхэлдэг байгууллагын ажиллагаанд тавих Олон улсын ерөнхий шалгуур MNS ISO/IEC 17020:2013, сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025:2018-ийг хэрэгжүүлдэг.      Ер нь стандарт дагаж мөрдөх нь олон улсын худалдаа, хамтын ажиллагааг хялбаршуулах давуу талтай. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд ISO 17020 стандарт хэрэгжүүлснээр олон улсын зах зээлд зэс, молибдений баяжмалаа “чанартай” гэдгийг нь батлан харуулж байгаа юм. Аливаа чанарын менежментийн тогтолцоог тухайн байгууллага хэрэгжүүлснээр компанийн засаглал сайжрах, ажил үүргийн давхцал багасах, эрсдэлээс сэргийлэх, бүтээмж дээшлэх, чанарт ахиц гарах зэрэг эерэг үр дүн гардаг.      - Цаашид нэвтрүүлэх боломжтой ямар стандарт байна вэ?    - 2011 онд гарсан Эрчим хүчний менежментийн тогтолцоо болох ISO 50001-ээр олон улсын хэмжээнд 12000 байгууллага гэрчилгээ авсан байдаг. Энэ тогтолцоо нь өдөр тутмын ажиллагаандаа эрчим хүчний үр ашиг хүртэх, мөнгө хэмнэх, нөөцөө хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад тусалж байна. Харин мэдээллийн хамгааллын ISO/IEC 27001 стандартыг дэлхий дахинд 28000 байгууллага гэрчилгээ эзэмшиж, бизнест тулгардаг кибер дайралт болон бусад эрсдэлээс хамгаалах, мэдээллийн өмчөө хадгалах зорилгоор ашигладаг. Түүнчлэн ISO 22000 хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоог 32000 гаруй байгууллага нэвтрүүлсэн бөгөөд дэлхийн хүнс нийлүүлэлтийн хэлхээний аюулгүй байдалд хувь нэмрээ оруулж байна. Эдгээр тогтолцооны стандарт манай үйлдвэрийн хэмжээнд хэрэгжих боломжтой гэж харж байгаа.     - Чанарын стандартын итгэмжлэл нь хугацааны хувьд ямар давтамжтай байдаг вэ?     - Тухайн стандартад гурван жил тутам давтан аудит хийхийн зэрэгцээ Стандарт, хэмжил зүйн газрын баталгаажуулалтын байгууллагаас жил бүр магадлан аудит хийж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.      - Дэлхий нийтээр мөрдөж байгаа эдгээр стандарт хэрхэн шинэчлэгддэг вэ?     - Олон улсын стандарт таван жил тутамд шинэчлэгддэг. Хүмүүс тухайн стандартыг хараад л хэзээ шинэчлэл хийснийг мэдэх боломжтой. Тухайлбал, ISO 9001:2008 стандартын ард бичигдсэн тоо буюу 2008 нь тухайн стандарт хэдэн онд шинэчлэгдсэнийг зааж байгаа юм. Харин 2015 онд Олон улсын стандартын байгууллагаас дахин шинэчлэн баталж, ISO 9001:2015 нэр томьёотой болсон.              И.Чинтогтох Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • “Мөнгөн сор” чуулга шинэ бүрэлдэхүүнтэй болно

         “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ахмадын нэгдсэн зөвлөл, “Уурхайчин” соёлын ордон хамтран Орхон аймгийн нийт ахмадын дунд урлагийн наадам зохион байгуулж байна. Тус наадам энэ сарын 17-нд эхэлсэн бөгөөд ахмадууд урлагийн гурван төрөлд авьяас чадвараараа уралдаж байгаа юм. Орхон аймгийн хэмжээнд 8000 гаруй ахмад настан байдаг. Тэдний 2300 нь “Эрдэнэт үйлдвэр”-ээс ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, өндөр насны тэтгэвэрт гарчээ. Наадмын үеэр цаг үеийнхээ сор болсон ахмад  уран бүтээлчид урлагийн тайзнаа гоцлол дуу, хөгжим, бүжгийн төрлөөр  өрсөлдөн, шилдгүүдээ тодруулна. Мөн үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөлийн дэргэдэх  дуу, бүжгийн “Мөнгөн сор” чуулгын шинэ уран бүтээлчдийг сонгон шалгаруулах юм. Тус наадмын шүүгчээр мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид ажиллаж байна. И.Тогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Г.БОЛДХУЯГ: Ажилтан хүн санаачилгатай байхын хирээр өөрөө хөгжиж байдаг

         “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөгжлийн хэлтсийн дэргэдэх Инновацийн төв 2018 оны шилдэг шинийг санаачлагч 100 манлайлагчийг тодруулсан байна. Шалгаруулалтыг 2015 оноос сайн саналын систем ажиллуулж эхэлснээр дөрөв дэх удаа ийнхүү зохион байгуулж буй. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулах, үр ашигтай өөрчлөхөд хувь нэмэр болохуйц ажиллагсдын шинэ санаа, санаачилгыг өрнүүлэн, хэрэгжүүлэх, үр дүнг нь үнэлэн урамшуулах зорилгоор сайн саналын системийг нэвтрүүлж эхэлжээ. Харин сайн саналаараа тэргүүлсэн 100 манлайлагчийг тодруулахдаа гаргасан саналын тоо, чанар, түүний хэрэгжилт зэрэг үзүүлэлтийн дагуу сайн саналын системийн тусламжтайгаар шалгаруулдаг ажээ. Энэ хугацаанд нийт 155 санал дэвшүүлснээс 46 нь бодит ажил болсон манлайлагч бол Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн тээрмийн машинч Г.Болдхуяг юм. Түүнийг “100 манлайлагч” булангийн анхны зочноор урьж, ярилцлаа.      - “Эрдэнэт” үйлдвэрт хэдэн жил ажиллаж байна вэ?     - Би “Эрдэнэт” үйлдвэрт 12 дахь жилдээ ажиллаж байна. Баяжуулагч мэргэжилтэй. 2007 онд Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт тээрмийн машинчаар орсон.      - Шинэ санал санаачилгатай ажилтнуудаа урамшуулах хэлбэрээр бүтээмжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлдэг. “100 манлайлагч” үүний үр дүн гэж харагдаж байгаа. Таны хичнээн санал дэмжигдэж, үйлдвэрлэлд үр ашгаа өгч байна вэ?      - Ажилтны ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, сайн саналын систем манай Баяжуулах үйлдвэрт 2005 оноос их эрчимтэй ажиллаж эхэлсэн. Миний хувьд ажилд орсон цагаасаа л сайн саналын системээр дамжуулан ажлын байрны нөхцөлийг сайжруулах, бүтээмжээ дээшлүүлэх чиглэлээр сайн саналуудаа гаргаж ирсэн. Ажилласан 10 гаруй жилийн хугацаандаа нийт 350 гаруй санал гаргасан. Үүний 68 нь сайн саналын үнэлгээ авч, нийт саналын 30 орчим хувь нь үйлдвэрлэлд хэрэгжсэн. Өнгөрсөн жилийн хувьд би 35 санал гаргасан. Технологийн ажил хөнгөвчлөх, цаг хэмнэх болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, 5с зарчимтай холбоотой санал ихэнх хувийг эзэлдэг.     - Ажилтны гаргасан саналыг маш сайн, сайн, энгийн гэсэн ангилалаар эрэмбэлж, тус бүрийг нь мөнгөн урамшууллаар үнэлдэг. Таны саналуудаас “маш сайн” болон “сайн” ангиллаар ямар төсөл хэрэгжсэн бэ?      - Миний сүүлийн дөрвөн жилд гаргасан 155 саналаас нэг санал “Маш сайн”, 11 санал “Сайн санал” гэж үнэлэгдсэн. Ажлын байрны нөхцөл сайжруулах, аюулгүй байдлыг дээшлүүлэх чиглэлээр гаргасан саналууд маань ихэвчлэн төсөл болж хэрэгждэг. 2016 онд санаачилсан “МШЦ-13 тээрмийн араат дамжуулагчийн суурь хамгаалал фундаментын өнгө үзэмж сайжруулах” санал “маш сайн” гэж үнэлэгдсэн. Манай хэсгийн тээрмүүдийн доод хэсэгт үндсэн суурийн тулгуур баганууд байдаг. Тэдгээрийн фундамент нь хэт намхан цутгагдсан учир нойтон цэвэрлэгээ хийхэд байнга норж, зэврэлт их үүсдэг байв. Үүний зэвэрсэн хэсгийг өнгөлж, ус чийгнээс хамгаалсан будаг түрхэж фундаментийг өндөрлөх ажил л даа. Энэ саналыг маань хэсгийн удирдлагууд дэмжиж, хэрэгжүүлсэн.     - Цех бүрт бүтээмж чанарын дугуйлан ажилладаг. Ажилчид санал санаачилгаа нэгтгэхэд дугуйлангийн үйл ажиллагаа эерэг нөлөөтэй санагддаг?      - Тийм шүү. Бид эхлээд санал бодлоо дугуйлангийн уулзалт дээр ярьж, танилцуулдаг. Бас хэлэлцэж, харилцан ярилцдаг. Би “Хувьсах” дугуйланд харьяалагддаг. Ээлжийн мастер О.Баттулга дугуйланг ахалж байна. Манай цех технологийн дөрвөн ээлжтэй. Миний хувьд дээрхи дөрвөн ээлжинд солигдож ажиллах хугацаандаа бүтээмжийн дугуйлангийн үйл ажиллагаанд оролцдог байсан.      - Шинэ санаа, сайн санал ер нь хэрхэн төрдөг вэ? Таныхаар ямар саналууд хэрэгжих боломжтой вэ?      - Санал санаачилга гаргана, бүтээлч байна гэдэг нь ажилтан хүний ажилдаа гаргах сэтгэлээс их хамаарна гэж би боддог. Үндсэн ажлынхаа хажуугаар эрэл хайгуулч байх ёстой. Ажлын байрандаа эвдэрч гэмтсэн эсвэл илүү сайжруулж болох зүйлсийг анзаарч, цагийг бүтээлчээр ашиглах эрмэлзэлтэй байвал сайн санаа төрөх сэдэл болдог. Сүүлийн үед залуу ажилтнуудыг ажиглаад байхад ажилдаа санаачилгагүй байгаа нь анзаарагддаг. Ер нь хүмүүс аливаа зүйлийг шүүмжилж, асуудал дэвшүүлэхдээ сайн. Харин болохгүй байгаа асуудлыг яаж шийдэж болох, хэрхэн засаж сайжруулж болох гарц шийдлийг нь судалгаа тооцоон дээр үндэслэж, боловсруулж байх хэрэгтэй. Ийм санал ч хэрэгжих боломж өндөр байдаг. Үр дүн ч гарна.      - Санал гаргах нэг хэрэг, хэрэгжүүлээд үр ашиг хүртэх бас өөр л дөө. Санаачилгатай байх нь ажилтан хүнд ямар өгөөжтэй байдаг вэ?      - Санаачилгатай байна гэдэг бол ажилдаа чин сэтгэлээсээ хандах хандлагаас л үүдэлтэй. Тиймээс хандлагаа өөрчилж, үргэлж бүтээлч байхыг зорих хэрэгтэй. Бүтээмжийн сайн саналын систем ажиллаж эхэлснээр ажилчдын урам зориг, чармайлт нэмэгдсэн гэж би хардаг. Эхний үед маш олон санал гардаг байсан бол одоо бол чанаржиж, илүү ач холбогдолтой болсон. Ер нь сайн санал бол олон зүйлийг засаж сайжруулж, өөрөөр хэлбэл ажлын байраа эмхэлж цэгцлэх, тохижуулах, мөн тоног төхөөрөмжийн энгийн засварыг өөрсдөө хийгээд явчих боломжийг бүрдүүлдэг. Түүний зэрэгцээ санаачилгатай байхын тулд тухайн ажилтан хүн өөрөө хөгжиж, зөв шийдлийг олохын тулд судалж тэр хэрээр мэдлэг нь тэлнэ. Энэ бол маш том өгөөж гэж ойлгодог.      - Таны бахархал юу вэ?    - Миний аавыг Дуламсүрэнгийн Ганболд гэдэг. 1981 оноос Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсэг, Өөрөө нунтаглах хэсэгт бутлуурчнаар ажиллаж байгаад, гавьяаны амралтдаа гарсан ахмад уурхайчин хүн бий. Түүний оронд дүү Г.Нямаа маань мэргэжлийг нь өвлөн ажиллаж байна. Удам залгасан уурхайчин болсон минь том бахархал юм даа.  М.Балжинням Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Мэдээллийн аюулгүй байдлыг хангах тухай

         ХМТАЦ-ийн Мэдээллийн технологи ба аюулгүй байдлын алба нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын технологийн болон хэрэглэгчийн сүлжээ, үйлдвэрлэл, хүний нөөц, цалин хөлс, бараа үйлчилгээний захиалга зэрэг мэдээллийн нэгдсэн сан, эдгээр системүүд байрлах серверүүд болон цахим шуудангийн ажиллагааны мэдээллийн аюулгүй байдлыг хариуцан ажилладаг.      Одоогийн байдлаар тус үйлдвэрийн албан хэрэгцээнд сүлжээнд холбогдсон 2000 орчим компьютер хэрэглэгдэж байгаа бөгөөд 2019 оноос эхлэн нийт хэрэглэгчийн компьютерийг вирусын халдлагаас нэгдсэн системийн тусламжтайгаар хамгаалах болсон. Энэ ажлын үр дүнд албан хэрэгцээний компьютеруудын вирусын халдлагад өртөх тохиолдол 30 орчим хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.      Байгууллагын мэдээллийн технологийн аюулгүй байдал нь ХМТАЦ болон түүний Мэдээллийн технологи ба аюулгүй байдлын албаны хариуцсан ажил байхаас гадна хэрэглэгч таны өөрийн эзэмшлийн компьютер, электрон шуудангийн аюулгүй байдал, түүнд хандах таны хандлагаас ихээхэн хамаарах зүйл юм. Иймд та бүхэнд мэдээллийн аюулгүй байдлын дараах зөвлөмжийг өдөр тутмын ажил, албан хэрэгцээндээ нэвтрүүлэн ажиллахыг зөвлөж байна.      1. Ямарваа нэгэн нууц үг солих, мэдээллээ шинэчлэх, эрх дууссан гэх мэт агуулга бүхий шуудан огт илгээдэггүй бөгөөд ийм шууданг шууд устгаж байх      2. Электрон шуудангаар ирсэн захианы илгээгчийн хаяг болон доторх агуулгатай маш сайн танилцсаны дараагаар шаардлагатай тохиолдолд ирүүлсэн холбоос дээр дарж танилцах, www.virustotal.com-р сэжигтэй файлыг нээхээс өмнө шалгуулах      3. Шуудангаар ойлгомжгүй агуулга бүхий мэдээлэл ирсэн үед Мэдээллийн технологи ба аюулгүй байдлын албанд заавал мэдэгдэж шалгуулах      4. Өөрийн албан хэрэгцээний компьютерт гадны этгээдийн зөөврийн диск, флаш зэрэг төхөөрөмжийг холбуулахгүй байх      5. Таны компьютерт ямар нэгэн доголдол, асуудал илэрсэн тохиолдолд зөвхөн тус цехийн 73815, 71815 дугаарын утсанд дуудлага өгч асуудлаа шийдвэрлүүлэх зэрэг анхан шатны зөвлөмжийг хүргэж байна.      Цаашид манай албаны зүгээс байгууллагын дотоод албан хэрэгцээний мэдээлэл зүй бусаар алдагдахаас сэргийлэх системийг нэвтрүүлэх, компьютер ашигладаг нийт ажилтнуудад мэдээллийн аюулгүй байдлын анхан шатны сургалт тогтмол явуулах, тус сургалтын хөтөлбөрийг цаг үеийн байдалтай уялдуулан тогтмол шинэчилдэг байх зэрэг арга хэмжээг авахаар төлөвлөн ажиллаж байна. Мэдээллийн технологи ба аюулгүй байдлын алба   Дэлгэрэнгүй...
  • БелАЗ-ын зогсоолын аюулгүй байдлыг хангаж байна

         Автотээврийн цехийн гадна зогсоолын 4000 гаруй кв.метр талбай шинэчлэлийн ажлыг Барилга засварын цех энэ долоо хоногт дуусгахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар ажил ид өрнөж байна. Хүнд даацын энэ талбайд хоёр үе арматур төмөр тавьж, бетон шинээр цутгах юм. Зогсоол эвдрэл гэмтэлгүй байх нь найдвартай, аюул осолгүй ажиллагааны эхлэл болох учраас холбогдох цехийн удирдлагууд энэ ажилд ихээхэн анхаарал тавьж байна. И.Тогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нөхөн сэргээлтийн талбайгаа нэмэгдүүлнэ

         Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн "Бүх нийтийн мод тарих өдөр" жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь бямба гаригт тохиодог. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Бүх нийтийн мод тарих өдөр”-т нэгдэж, нөхөн сэргээлтийн талбайгаа нэмэгдүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөхөн сэргээх энэ ажлын үр дүнд 2018 оны байдлаар улсын хэмжээнд нийт 7.8 сая мод тарьж ургуулжээ.       И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Цагаан тоосны асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлнэ

         “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Орхон аймгийн “Цагаан тоос” дэд хөтөлбөрийн хамтарсан ажлын хэсэг маргааш буюу дөрөвдүгээр сарын 17-ны өдөр хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлгээр “Эрдэнэт үйлдвэр"-ийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс цагаан тоосны дэгдэлт дарахад авч хэрэгжүүлж байгаа ажлаа тайлагнах юм. Энэ үеэр олон нийтэд туршилтын болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар нээлттэй мэдээлэл хийнэ. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Шинэ экскаватор амжилттай угсарсан ажилтнуудыг урамшууллаа

         “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчид Монголд анх удаа ЭКГ-12К маркийн экскаватор угсарч, өнгөрсөн 7 хоногийн Пүрэв гарагт ашиглалтад оруулсан.  Мэргэжлийн өндөр ур чадвар гарган тус экскаваторыг хугацаанаас нь өмнө амжилттай угсарсан нэр бүхий 10 уурхайчинд үйлдвэрийн удирдлагууд баяр хүргэж, 30 сая төгрөгийн урамшуулал олголоо.     Тодруулбал, Ил уурхайн тоног төхөөрөмжийн засварчин Г.Гансүх, С.Буяндэлгэр, С.Энхтайван, цахилгаан хийн гагнуурчин А.Гансэлэм, гүүрэн краны машинч Б.Энхтайван, тоног төхөөрөмжийн засварын механикч Х.Амартөр, эрчим зүйч Д.Бадрах, тоног төхөөрөмжийн цахилгаанчин Г.Мягмарцэрэн, О.Жадамбаасүрэн, Г.Монголхүү нар хийсэн ажлаа үнэллүүлээ.      ЭКГ-12К экскаваторыг ашиглалтад оруулснаар Ил уурхайн найдвартай ажиллагаа болон хүдэр олборлолтын хэмжээ нэмэгдэж, үйлдвэрийн үр ашиг өсөх юм. У.Бат     Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Зургийн цомог