Багш, шавийн гэрээ байгуулах нь хүний нөөцийн тогтворжилт, ур чадвартай ажилтан бэлтгэхэд сайнаар нөлөөлж байна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр хүний нөөцийн мэргэжилтнүүд шинэ ажилтнуудтай Багш-шавийн гэрээ байгуулах өглөөний уулзалтын үеэр үүнийг онцолсон юм. Шинэ ажилтнууд байгууллага, хамт олны дунд дасан зохицох хугацаанд Багш-шавийн гэрээ байгуулж, хамтарч ажиллах нь хүний нөөцийн тогтворжилт, дараагийн ур чадвартай, үнэ цэнтэй ажилтан бэлтгэх үндэс суурь болдог байна. Шинэ ажилтнууд ч хоёр талаасаа гэрээ байгуулж, үүрэг амлалт авч ажилласнаар хариуцлага өндөр тавигдахын зэрэгцээ багштай болох нь сэтгэл зүйн хувьд түшиг тулгууртай, өөртөө итгэлтэй болдог гэж ярьсан юм. Эхний ээлжинд шинэ ажилтнуудад ур чадварын оношилгоо хийж, түвшин тогтоосны үндсэн дээр дутуу ур чадварыг нь хөгжүүлэх үйл ажиллагааг багшаар нь дамжуулан хэрэгжүүлдэг онцлогтой.   

Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтэс шинэ ажилтнууддаа зориулсан өглөөний уулзалтыг уламжлал болгон гурав дахь жилдээ өнөөдөр 06.30-08.00 цагт зохион байгууллаа. Эртэч мэргэжилтнүүд уулзалтынхаа үеэр үйлдвэрийн газрын соёл, ажлын онцлог, “Change management” group буюу 10 жил амжилттай хэрэгжиж буй бүтээмжийн үйл ажиллагааны талаар танилцуулга мэдээлэл хийж, 2023 оны Багш-шавийн гэрээний хэрэгжилтийг дүгнэн, ажлын гүйцэтгэлээр тэргүүлсэн шилдэг багш, шавийг тодруулав. “Шилдэг багш ажилтан”-аар Дотоод зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн албаны дарга Б.Мөнхцэцэг, “Шилдэг шавь ажилтан”-аар тус албаны мэргэжилтэн Э.Цацрал шалгарч, урамшуулал хүртлээ. Мөн Хүний нөөцийн менежментийн тогтолцоо ISO 30400 олон улсын багц стандартын  бүрдүүлэлтийн аргачлал, шаардлагыг хангах зорилгын хүрээнд энэ онд багш шавийн барилдлагатай ажиллах Хүний нөөцийн албаны хоёр ажилтан, Төрөлжсөн архивын 22 ажилтан гэрээ байгуулж, хамтын хөгжлийн эхлэлээ албажуулсан юм.  

Б.Ялалт
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %