Эрдэнэт үйлдвэрийн аварга шалгаруулах шатрын тэмцээн рапид, блиц төрлөөр амжилттай явагдаж дүнгээ гаргалаа. Энэхүү тэмцээнд 15 бүтцийн нэгжийн төлөөлөл оюун ухаан, авьяас билгээ сорин өрсөлдөв. Эрэгтэйчүүдийн Рапид төрөлд Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн тэргүүлэх мэргэжилтэн, спортын мастер Г.Отгонпүрэв түрүүллээ. Удаах байруудыг Засва механикийн заводын тоног төхөөрөмжийн засварчин, спортын дэд мастер Ж.Мөнхболд, Гадаад харилцаа, экспортын хэлтсийн Албаны дарга, спортын мастер Л.Ганхуяг нар эзлэв. Мөн эмэгтэйчүүдийн Рапид төрөлд "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн ахмад багш, спортын мастер Ч.Уранчимэг түрүүлж, Орос цэцэрлэгийн багш, спортын дэд мастер Б.Даваасүрэн, Баяжуулах үйлвэрийн инженер Б.Алтанцэцэг нар удаалав. Харин Эрэгтэйчүүдийн блиц төрлийн тэргүүн байрыг Баяжуулах үйлдвэрийн инженер, спортын мастер Б.Оюунболд эзэлж, дэд, гутгаар байрт спортын мастер Г.Отгонпүрэв, Л.Ганхуяг нар шалгарсан бол Эмэгтэйчүүдийн блиц төрөлд спортын дэд мастер Б.Даваасүрэн түрүүллээ.
Эрдэнэт үйлдвэрийн аварга шалгаруулах шатрын тэмцээн хоёр төрлөөр боллоо
Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0