Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажил үе шаттай үргэлжилсээр байна. Энэ сарын 15-наас Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ 5,5х6,5А №8 тээрмийг шинэчлэн солих ажил эхэллээ. Засварын хэсгийн хамт олон хуучин тээрмийг задалж буулгах ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор буулгалтын ажил 60 гаруй хувьтай явна. Украйн улсын NKMZ заводод үйлдвэрлэсэн уг тээрэм 20 жил үүргээ гүйцэтгэжээ. Харин шинээр суурилуулах тээрэм нь БНХАУ-ын NHI заводад үйлдвэрлэгдсэн бөгөөд 2018 онд Нунтаглан баяжуулах хэсгийн №2, 2023 онд №1а-д тус тус суурилуулж байсан юм. Шинэ тээрэм суурилуулах ажил ирэх долоо хоногоос эхэлнэ гэж Засварын хэсгийн дарга Д.Наранбаатар ярилаа.
Мөн Өөрөө нунтаглах хэсгийн №9 тээрмийг шинэчлэн солихоор суурийн хэмжилтийн ажлууд хийгдэж байна.
Нунтаглан баяжуулах хэсгийн наймдугаар тээрмийг сольж байна
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0