Холбоо, мэдээллийн технологи хурдацтай хөгжиж буй энэ үед Улсын хэмжээнд 2G сүлжээг энэ оны хагас жилээс хойш дахин ашиглахгүй учир Эрдэнэт үйлдвэрийн 210 гаруй автомашинд суурилагдсан хяналтын автотрейкер системийг сольж шинэчлэх шаардлага тулгарч байна. Мобиком корпорацын мэргэжилтнүүд Эрдэнэт үйлдвэрт ажиллах үеэр үүрэн холбооны операторууд 2G сүлжээ цацаж буй төхөөрөмжүүдээ дээрх заасан хугацаанд бүрэн унтраана гэдгийг мэдэгдсэн.
2012 оноос ОХУ-ын тээврийн хэрэгслийн хяналтын автотрейкер системийг ашиглаж байгаа бөгөөд уг систем нь автомашины түлш, байршил, хурд зэрэг мэдээллийг 2G сүлжээгээр дамжуулдаг. Тээврийн хэрэгслийн ашигт ажиллагааг нэмэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангасан, технологийн дэвшлийн дараагийн үе болох 4G, 5G сүлжээний дэд бүтцийг ашиглан, тээврийн хэрэгслийн төлөв байдлын мэдээллийг авах системүүдийг төрөл бүрийн автомашин дэээр турших ажил эхэлжээ.
Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер Т.Батмөнх 3G, 4G, 5G сүлжээний дэд бүтцийг ашиглан үйлдвэрлэлийн аюулгүй, тасралгүй ажиллагаа, ашигт байдал гээд олон хүчин зүйлээр хэмжигдэх техникийн шинэчлэлүүд цаашид хийгдэхийг удирдлагуудын зөвлөгөөний үеэр онцолсон юм.
Автомашинуудад “Wialon” систем суурилуулан туршиж байна
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0