С.НАРАНЧИМЭГ: “MNS 70142023” стандарт нэвтэрснээр эмч, сувилагч, ажилчдын тусламж, үйлчилгээний чанар сайжирна

Эрдэнэт үйлдвэр хамгийн үнэт капитал уурхайчид руугаа чиглэсэн нийгмийн олон талт үйл ажиллагааг 2024 онд “Соёлтой харилцаа-Чанартай үйлчилгээ” сэдвийн дор явуулах аян зарласан. Энэ аяны хүрээнд өнгөрсөн амралтын өдөр Эрдэнэт сувилал цогцолборын эмч, сувилагч, ажилтнуудын дунд “Үйлийн судалгаа” сэдэвт сургалтыг амжилтай зохион байгуулав. Уг сургалтын ач холбогдлын талаар Анагаах ухааны доктор, профессор С.Наранчимэгээс зарим зүйлийг тодрууллаа. 

- Та эрүүл мэндийн ажилтанд тавих шаардлага стандартын хүрээнд үйлчлүүлэгчидтэй хэрхэн харьцах,өөрсдийн харилцаа хандлагаа хэрхэн сайжруулах талаар хөндөж ярилаа. Үйлчилгээний стандартын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Өнгөрсөн онд бид Эрүүл мэндийн сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулж, үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх зорилготой зургаан сар ажилласан. Уг стандартыг Стандарчлал хэмжил зүйн албаар хэлэлцүүлж, батлуулсан. Энэ нь “Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага  MNS 70142023” гэсэн стандарт. Монголчууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар их ярьдаг. Тэгвэл дэлхийн улс орны хүмүүс ч манай ард түмэн ч ялгаагүй үйлчилгээнд илүү үнэлгээ өгдөг. Эмнэлгийн тусламжийг манайхан маш чадварлаг гүйцэтгэж байгаа. Сайхан байшин барилгатай, орчин үеийн тоног төхөөрөмжүүдтэй, эмч мэргэжилтнүүдээ чадварлаг бэлтгэсэн байна. Гэтэл ард иргэд эмч, сувилагчийн тавьсан өвчний оношид үнэлгээ өгдөггүй. Өөрөөр хэлбэл яаж надад хандав, ямар хэлбэрээр харьцав, эмнэлгийн үйлчилгээ хэрхэн үзүүлэв гэдэгт үнэлгээ өгдөг. Тэгэхээр энэ стандартад хүний харилцаа хандлага,тусламж үйлчилгээгий талаар орсон нь давуу тал. Энэ удаа Эрдэнэт сувилал цогцолборын хамт олны урилгаар энэ стандартын 4-ын 8 дахь заалтын талаар чухалчлан авч үзлээ. Тодруулбал, хүний харилцаа хандлага, санаа бодол, сэтгэл ханамжийг судлахдаа тоогоор илэрхийлж болохгүй. Жишээ нь: өглөө би эмнэлэг сувиллын үйлчилгээнд сэтгэл ханамжтай байснаа нэг муу мэдээ сонсоод үдээс хойш миний сэтгэл ханамж арилчихдаг. Тэгэхээр энэ нь бодитоор үнэлэхэд маш хэцүү салбар. Иймээс энэ стандартын 4-ын 8-д хүний харилцаа хандлага, сэтгэл санааг үйлд нь буюу нотолгоонд суурилж оношилно гэж оруулж өгсөн. Иймээс улс даяараа “Үйлийн судалгаа”-ны арга зүйг эзэмшинэ гэсэн үг. Өмнө нь манай эрдэмтэн багш, эмч нар олон судалгаа хийсэн. Гэвч манай хүн амын зөвхөн  3,9 хувь нь эрүүл гэсэн судалгаа нь үндэсний аюулгүй байдлын түвшинд яригдах боллоо. Ийм цаг дор бид судалгаа нотолгоогүйгээр явахгүй нь. Үйлийн судалгаа бол тоон судалгаа биш. 
-Энэ талаараа жаахан тодруулахгүй юу?
-Үйлийн судалгаа нь дөрвөн аргатай. Баримтын, ажиглалтын, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага гэж. Баримтын арга гэхэд нэг дор олон өвчтөн байрлуулчихлаа гэж бодьё. Тэнд хүнд өвчтөн байвал бусаддаа саад болох жишээтэй.  Хүн ирэхэд анхаарлаа хандуулж, сандал тавьж өгөөгүй ч гэдэг юм уу. Эмч нь суугаа өвчтөн нь зогсоо байдалтай яриад байж болохгүй нь. Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэж хэзээ ч юм нэг нь хэлчихсэн байдаг. Тийм биш. Өвчин ямар нэгэн шинж тэмдгээр хэлж ирдэг. Харин гэнэтийн осол аваарь, халдварт өвчний тухайд өөр асуудал. Тэгэхээр хүмүүс яагаад өвдөөд байгаа шалтаг, шалтгааныг нь судлах цаг болсон. Иймээс “Үйлийн судалгаа”-ны дөрвөн аргыг судлаачид, эмч сувилагч, мэргэжилтнүүд ашиглах ёстой. Дээр дурдсан дөрвөн аргыг хэрэглэж нотолгоотой үйлийг гаргаж ирснээрээ ажил амьдралын чанарт маш том ач холбогдолтой. Уг судалгааны аргыг Япон улс ашиглаж байна. Өмнө нь манайхтай адил тоон судалгаа гаргаж ирсэн байдаг. Уг стандартад ажилтан бүр хөтөч гэсэн чухал заалт орсон. Энэ удаагийн сургалтад зөвхөн эмч, сувилагч биш. Жолооч, слесарь, мужаан, тогооч хамрагдсан. Өөрөөр хэлбэл Эрдэнэт эмнэлэг сувиллын цогцолборт ажиллаж буй цалин авдаг бүх хүмүүстэй хамаатай учраас. Эмч оношоо тавиад сувилагч тариагаа хийлээ гэж бодъё. Гэтэл коридороор явахад нь үйлчлэгч хөөе наад шалан дээрээ гэнгүүт үйлчлүүлэгчид гомдоод явчихдаг юм байна. Энэ явдал нь эмч, сувилагчийн үйлчилгээний чанар, нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг.


 

-Үйлчилгээний стандарт хэрэгжсэнээр байгууллага болон хүмүүсийн харилцаа хандлагад ямар өөрчлөлт гарах вэ?
-Энэ стандарт үе шаттай хэвшээд ирвэл биесэ дэмжсэн, хүндэтгэсэн, өвчин хурдтай илаарших боломж нээгдэнэ. Нөгөө талаас үйлчлүүлэгч сэтгэл ханамж авна. Үйлчлүүлэгч сэтгэл ханамжтай болохоор сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ гэгчээр өвчин өөрөө эдгэрэх суурь нь тавигдаад эхэлж байгаа юм. Хоол нь сайхан, хүмүүсийн зан харилцаа сайн болохоор. Энэ нь гол үр дүн. Уурхайчдад эрүүл мэндийн боловсрол олгоно гэдэг. Үүнийг хэрхэн яаж хийх, өөрсдийгөө хэрхэн бэлдэх,уурхайчдын амьдралын чанарыг хэрхэн дээшлүүлэх арга зүйд сургах зорилгыг агуулснаараа энэ сургалт ач холбогдолтой. Тэгэхээр эмч, эмнэлгийн ажилчид “Үйлийн судалгаа”-нд тулгуурлан үйлчлүүлэгчидтэй харьцах харилцаагаа сайжруулах зорилготой энэ стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ гэсэн үг. Ер нь MNS 70142023 стандарт нэвтэрснээр эмнэлгийн эмч, сувилагч, ажиллагсдын тусламж, үйлчилгээний чанар сайжирна.


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %