Мэдүүштэй...
- Өнөөдөр жилийн 264 дэх өдөр. Он дуусахад 101 хоног үлдлээ.
- Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +16 градус, шөнөдөө +2 градус дулаан, багавтар үүлтэй, салхины хурд 5-6 м/сек байна. (Эх сурвалж: www.tsag-agaar.gov.mn )
- Аргын тооллын 9 дүгээр сарын 21. Сумъяа гараг. Билгийн тооллын шинийн 4. Улаагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 38 минутад мандан, 18 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муудах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана (23:40-01:40), бар (03:40-05:40), туулай (03:40-05:40), морь (11:40-13:40), хонь (13:40-15:40), тахиа (15:40-17:40) болой. Хол замд явах хүмүүс зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
- Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2854, евро 3366, БНХАУ-ын юань 421, ОХУ-ын рубль 37, Японы иен 27, БНСУ-ын вон 2.4 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)
- Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6833 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)
Эрдэнэт үйлдвэрийн түүх энэ сард...
1991 оны 09 дүгээр сар
- БНМАУ-ын Засгийн газрын 89 дүгээр захирамжаар Зөвлөлтийн барилгын “Медьмолибденстрой” удирдах газрын ашиглаж байсан Эрдэнэт хот дахь барилгын үйлдвэрлэлийн баазын үндсэн хөрөнгөд тооллого явуулж, тус баазыг “Эрдэнэт концерн”-ын бүрэлдэхүүнд ажиллуулахаар хүлээлцүүлэх комиссыг Сангийн яамны Санхүүгийн хяналт шалгалтын албаны дарга Г.Зинамядараар ахлуулан томилжээ.
1992 оны 09 дүгээр сар
- Орхон аймгийн Хүүхэлдэйн театрын дэргэд бүтэн өнчин хүүхдийн асрамжийн “Энэрэл” төв байгуулагдав.