Цех нэгжүүд байгууллагын соёл, ёс зүйн чиглэлээр суралцаж байна

Цех нэгжүүд байгууллагын соёл, ёс зүйн чиглэлээр суралцаж байна

     Монголын Хүний нөөцийн институт, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын  ажиллагааны хүрээнд үйлдвэрийн цех нэгжийн ажилтнууд орчин цагийн байгууллага, хамт олон болон хувь хүний соёл, ёс зүйн чиглэлээр сургалтад оролцож байна. Сургалтыг Монголын хүний нөөцийн институтийн захирал Д.Бартанбаатар удирдаж буй бөгөөд энэ удаа Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цех, Тээвэр ложистикийн төв, Геологи хайгуулын экспедицийн ажилтнуудад хичээл заах юм. Эхний сургалт Авто тээврийн цехээр эхэлж, байгууллагын соёлын ёс зүй, асуудал шийдвэрлэх арга зүй, хувь хүн хөгжсөнөөр байгууллагын амжилтад хэрхэн нөлөөлөх, ажилтнуудын манлайлал, үлгэр дуурайлал, хамт олны эв нэгдэл, таатай уур амьсгал сайжирснаар ажлын бүтээмж, ажилтны ур чадвар хэрхэн дээшлэх вэ гэсэн олон чухал мэдлэг, мэдээллийг  өгсөн байна.  Мөн удирдах ажилтнуудын арга барил, залгамж халаагаа хэрхэн бэлдэх зэрэг сэдвүүд сургалтын бүрэлдэхүүн хэсэг болж оржээ. “Монголын Хүний нөөцийн институт,  Эрдэнэт үйлдвэртэй 10 гаруй жилийн хамтын ажиллагаатай. Сүүлийн жилүүдэд бүтцийн цех нэгжийн ажилтнуудад нарийвчилсан сургалт зохион байгуулж байна. Өмнө нь удирдах болон хүний нөөцийн ажилтнуудыг сургалтад хамруулдаг байсан бол одоо цех нэгж, ажилчидтай илүү ойр, хамтарч байгаа” гэж Монголын Хүний нөөцийн институтийн сургалтын менежер Р.Баярмаа ярив. 

М.Балжинням

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.