Нээлттэй орон зайн хэлэлцүүлэг боллоо

     Уурхайчин соёлын ордонд Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр, Германы Геотек Роштоффе компани хамтран “Уул уурхайн бүс нутаг Эрдэнэтийг тогтвортой хөгжүүлэх” төслийн Нээлттэй орон зайн хэлэлцүүлэг зохион байгуулав.  Төслийн зорилго нь Эрдэнэт хотыг тогтвортой хөгжүүлэх, байгаль орчныг нөхөн сэргээх, ногоон хот төлөвлөлт бий болгох зорилготой аж. Энэ нь манай үйлдвэрийн Хаалт хөгжлийн менежментийн төлөвлөгөөтэй уялдаж байгаагаараа онцлог байв.  Хэлэлцүүлэгт Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам, Аж үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Германы Олон улсын хамтын ажиллагааны  нийгэмлэг,  Орхон  аймаг, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага, ажилтнууд, Орхон аймгийн  иргэдийн төлөөлөл, Германы Геотек Роштоффе ХХК, түүнтэй хамтран ажилладаг компаниудын төлөөлөл 14 хүн оролцлоо. Хэлэлцүүлгийг Геотек Роштоффе ХХК-ийн Ерөнхий захирал доктор Шварц хөтлөн явуулав.
Хэлэлцүүлгийг нээж Орхон аймгийн засаг дарга Г.Зоригт хэлсэн үгэндээ: Уул уурхайг даган хөгжиж ирсэн манай хотын ирээдүйн хөгжил дэвшилд энэ төсөл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна. “Эрдэнэт” үйлдвэр өнөөдрийн хүчин чадлаараа 40 гаруй жил ажиллах нөөцтэй гэсэн тооцоо судалгаа байгаа боловч, энэ нь бидний тайвшрах асуудал биш юм. Бид ирээдүй хойчоо бодож 40 жилийн дараагийн үйл явдлыг урьдчилан харж, “Эрдэнэт” үйлдвэрийн хаалтын менежментийг хэрэгжүүлж, төрөлх хот, бүс нутгаа хөгжлийн ямар түвшинд байлгах, хот суурины тогтвортой хөгжлийг хэрхэн хангах вэ гэдгийг өнөөдрөөс ярьж төлөвлөж байгаагаараа энэхүү төсөл монгол улсад анхдагч, уул уурхай дагасан хот суурин газарт үлгэр жишээ болох юм. Бидний хамтрагч Германы Геотек Роштоффе компани нь манайхтай төстэй төслийг өөр улс оронд хэрэгжүүлсэн туршлагатай компани гэдгийг дурьдахад таатай байна гэв.  Нээлттэй хэлэлцүүлгийн эхэнд Засаг даргын орлогч Д.Энхбат, “Ногоон Эрдэнэт”, “Эрдэнэт” үйлдвэрийн Байгаль орчныг хамгаалах хэлтсийн дарга О.Эрдэнэтуяа “Эрдэнэт” үйлдвэрийн хаалт хөгжлийн концепц” сэдвээр илтгэсэн нь хүмүүсийн санал бодолд чиг болов. Доктор Шварц энд цугларсан бүх хүний саналыг чухалчлан үзэж, гол асуудлыг эрэмбэлнэ гэснээр самбарт бичиж дэлгэцэнд байрлуулав.  Оролцогчид   тулгамдаж буй асуудлаар санал бодлоо  нээлттэй илэрхийлэв. Тэд нийгэм эдийн засгийн үзүүлэлт, Баян-Өндөр Эрдэнэт уулын ойжуулалт, аялал, жуулчлал, соёл, биологийн төрөл зүйл, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагын тогтолцоо, Эрдэнэт их сургууль, Оюутны хотхон, уул уурхайн хаалтын дараах ажиллагааны хариуцлагын асуудал, түүхийн өвийг хадгалах, хамгаалах, мониторинг, усны асуудал, эко хотхон, саарал ус, зөгийн аж ахуй, хаягдлын аж ахуй, уурхай барилгын материал, иргэдийн оролцоо, амьдрах орчин, агаарын бохирдол,  хог хаягдлын менежмент, бэлчээр ой зэрэг  тулгамдаж буй 42 асуудлыг гаргалаа. Үүнийг дахин хэлэлцэж, санал хураасны  дараа Усан хангамж татуургын асуудал, цагаан тоос, Бэлчээр ой мод, Хүний хандлагыг өөрчлөх гэсэн 4 асуудлыг хамгийн эхэнд шийдэх хэрэгтэйг хэлэлцүүлэгт оролцогчдын санал харууллаа. Цаана нь ч шийдэх олон асуудал байгаа нь иргэдийн саналаас харагдаж байлаа.  Иргэдийн дунд  дахин хэлэлцүүлэг явуулна гээд Аймгийн засаг даргын тамгын газарт санал авах нээлттэй утас ажиллаж буйг доктор Шварц дуулгав. Ингэж эхний өдрийн хэлэлцүүлэг өндөрлөлөө.


     Хоёрдахь өдрийн хэлэлцүүлгээр Германы компаниуд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулан  хамтарсан төслийн хүрээнд  хийж болох ажлаа санал болгов. Энэ нь хүмүүсийн  сонирхлыг ихэд татаж  байв. Тухайлбал Greenet компа-нийн төлөөлөгч, индэр дээр гарч ирэнгүүтээ шар тор халааснаасаа гарган шидчихэв. Тэгээд  илтгэлээ хог бол үнэтэй, хогийг түүхий эд эрчим хүч болгож болно гэж  эхлэв. Тэрээр R2O гэсэн хог боловсруулах технологио танилцуулав. Хогийг тос болгон хувиргадаг төхөөрөмж гэнэ. Энэ тоног төхөөрөмж 6 чингэлэгтэй тэнцэх овортой, хогийг шатаадаггүй  байгальд ээлтэй аргаар боловсруулдаг аж. Тоног төхөөрөмж зардлаа 4,5 жилд нөхнө гээд манай жишээн дээр тооцоо хийсэн нь хүмүүст их сонирхолтой байсан. Илтгэлийн төгсгөлд энэ торыг зүгээр хаяагүй. Энэ хогийг өөрөө алга болохыг нь хүлээвэл 500 жил шаардлагатай, боловсруулбал 70 хувь нь тос болдог гэснээр эхнийхээ хог бол мөнгө гэдэг томъёоллоо тайлбарлалаа. Мөн Берлин хотын Техникийн их сургуулийн профессорын Германд боловсрол эзэмших боломжийн талаар, Доктор Шварцын Уул уурхайн бүс нутагт нөхөн сэргээлт хийсэн туршлагаа фото танилцуулга бүхий илтгэл, Эрчим хүчний салбар дахь хабрид шийдлүүд, аж үйлдвэрийн хотын дахин төлөвлөлтийн туршлага зэрэг илтгэлүүд сонирхол татаж байлаа. Мөн уул уурхайн тоног төхөөрөмжийн нэгэн  үйлдвэр ЗМЗ-ыг түшиглэн манай хоёр хөрш орны  захиалгыг авах  боломжтойг ч хэлж байлаа.
Ийнхүү хоёрдахь өдрийн хуралдаан Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа үг хэлснээр өндөрлөлөө.  Энэ үеэр зарим хүмүүстэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.

Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаагаас Төсөлд “Эрдэнэт” үйлдвэр ямар үүрэгтэй оролцох вэ,  төслийн онцлог ач холбогдол юу вэ гэсэн асуултанд хариулт авлаа.


     Тэрбээр энэ нь  Эрдэнэт хот, “Эрдэнэт” үйлдвэр, ХБНГУ-ын  хамтарсан “Эрдэнэтийг ногоон хот болгон 2025 он хүртэл хөгжүүлэх” мастер стратегийн төлөвлөгөөний төсөл юм. Уг төсөл “Эрдэнэт” үйлдвэртэй нягт холбоотой. Эрдэнэт хотыг “Эрдэнэт” үйлдвэргүйгээр, “Эрдэнэт” үйлдвэрийг Эрдэнэт хотгүйгээр төсөөлөх аргагүй. Хоёрдугаарт “Эрдэнэт” үйлдвэрийн хаалт хөгжлийн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлыг Ерөнхий захирал Ц.Даваацэрэн санаачилсан. Энэ зорилтын гол бодлого нь Эрдэнэтийг  ногоон хот болгох бодлоготой нягт уялдаж байгаа учраас энэ 2 субъектийн хамтын ажиллагаагаар Эрдэнэт хотын оршин суугчдын амьдралын чанарыг дээшлүүлэх хөтөлбөр  юм. Энэ жил тохиож буй Герман Монголын хамтын ажиллагааны 40 жилийн ойн хүрээнд Герман Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг дээр Монгол улсад төсөл хэрэгжүүлэх асуудал яригдаж, Эрдэнэтийн төсөл дээрх нэрээрээ орсон. Дараа нь 2 улсын эдийн засгийн хорооны хуралдаан дээр энэ асуудлыг авч хэлэлцэж дэмжсэн. Мөн  Монгол Германы Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Германы тал  Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийн засаг захиргаатай хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Тэгэхлээр энэ нь  бодлогын түвшинд явж байгаа төсөл. Ер нь аливаа  төслийг мөнгө санхүү нь бэлэн зүйлийг хэрэгжүүлнэ гэж хүмүүс ойлгодог. Энэ нь  хувийн хэвшлийнхэнтэй  хамтран  жижиг дунд үйлдвэр бий болгох, тэдний хөгжлийг дэмжих хөтөлбөр юм. Үр ашигтай сайн төслийг  төслийн нийгэмлэг дээр хэлэлцэн  техник эдийн засгийн үндэслэлийг нь хийж,  хөнгөлөлттэй зээл тусламж, буцалтгүй тусламж зэрэг  ямар бүрийн  хэлбэрээр  санхүүжилтийг  бий болгох арга замыг эрдэг.
Урьд нь  ямар нэгэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ард иргэдтэйгээ ярилцаж байгаагүй. Өнөөдөр ард иргэдийнхээ тодорхой хэсэгтэй ярилцаж байна. Амьдралд буй асуудлуудыг нээлттэй ярилц-санаар өөрсдийн саналыг төсөл  хэлбэрээр гаргаж, дэмжүүлээд, тэр санаа нь хэрэгжих боломжтой.  Энэ төсөл цааш үргэлжлэх байх гэж бодож байна. Эрдэнэт хотын  төсвийн 90 хувийг “Эрдэнэт” үйлдвэр бүрдүүлдэг. “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр сайн ажиллаж байна. 40 жилийн нөөцтэй, бүр 100 жилийн нөөцтэй байж болно. Цаашид Эрдэнэт хотын амьдрал Эрдэнэт үйлдвэрээс 90 хувь шалтгаалах биш, Эрдэнэт хот өөрийнхөө 90 хувийг аваад явдаг, Эрдэнэт үйлдвэр бусад аж ахуйн нэгжийн адил эдийн засгаа бүрдүүлдэг систем рүү шилжих юм.  Энэ бол эрүүл систем.

Орхон аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар ийнхүү ярилаа.


     Хэлэлцүүлэг үр дүнтэй  боллоо.  Иргэдээс  гарсан санал, амьдралд хамгийн ойр, хэрэгжихдээ ч үр дүнтэй байдаг. Нээлттэй орон зайн хэлэлцүүлэг  маш их зөв зарчимтай юм. Хуучин арга барилаар муйхардаж, бүх асуудлыг хайрцаглаж хийх гэдэг загвараас салах хэрэгтэй юм байна. Эндээс харахад асуудлаа дэвшүүлээд хүмүүст  тулгамдаж  буй асуудлыг гаргаж ирснээр шийдэл хөрсөн дээр буух нь ээ.  Уул уурхайн баялаг хомсдох тусам, эндэх амьдрал бүдгэрэхийг урьдчилж харж, туршлагатай хүмүүстэй хамтран төсөл хэрэгжүүлэх нь зөв зүйтэй.  Герман Монголын эдийн засгийн хорооны хурал Берлин хотод болж, 2 Засгийн газар хоорондын хэлэлцээрээр манай төсөл дэмжигдсэн. Тэгэхлээр бид жишээ нь цагаан тоосны чиглэлээр  техник эдийн засгийн үндэслэл боловсруулах нь тодорхой боллоо. Цагаан тоосыг бууруулах Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах эхний ээлжийн хөрөнгө байгаа. Цаашид ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулахад Германы тал дэмжлэг үзүүлэхээр  400 мянган еврогийн санхүүжилт  өгсөн. Хамгийн эхний үр дүн  голлож анхаарах асуудлаа тодорхойлсон. Дараа нь энэ асуудлын хүрээнд хийх ажлын  эхний ээлжийн санхүү-жилттэй болсон. Цаашдаа хэрхэх талаар  Аймаг, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд зөвлөлдөнө гэв.  


Эрдэнэт ус Дулаан түгээх сүлжээ ХХК-ийн инженер Т.Эрдэнэцэцэг:


     Өнөөдрийн хэлэлцүүлэг их сонирхолтой санагдаж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн нөөц дуусаад хаагдсаны дараа хот ямар байх вэ, бид “Эрдэнэт” үйлдвэргүйгээр цааш сайн сайхан амьдрах  бололцоо байна уу гэдэгт гарц олох, байгаль орчин эвдэгдсэн, уул уурхайн нөлөөллөөс шалтгаалан хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн энэ үед Герман улсаас эдгээрийг сайжруулах төсөл хэрэгжүүлэх, өмнө хэрэгжүүлсэн төслүүдээ танилцуулж байгаа нь их сонирхолтой санагдлаа. Хүмүүсийн гол хөндөн тавьж буй сэдэв, цагаан тоос, эрүүл мэнд, байгаль орныг нөхөн сэргээхэд чиглэсэн асуудал   байна. Хаалт хөгжлийн  менежментийг зөв хийж хэрэгжүүлбэл Эрдэнэт хотын иргэдийг ажилтай орлоготой, эрүүл сайхан орчинд амьдрахад нь ашиг тустай юм байна гэж ойлголоо. Жаргалант сумын иргэдийн төлөөллийн ярьж байгаагаар тарьсан ногоог нь хортой гээд хүмүүс авдаггүй, мал гаргахад уушги нь хатчихсан байдаг гэсэн. Тэгэхлээр мах, хүнсний ногоогоор дамжин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй нөлөөллийг хамгийн эхлээд багасгаасай гэж бодож байна.

Бүрэнбүст багийн иргэн Ц.Рагчаа:

     Цаг үеэ олсон сайн хэлэлцүүлэг боллоо. Юуны түрүүн Эрдэнэт хотод Германы төсөл хэрэгжих болсонд баяртай байна. Эрдэнэт хотын гамшиг болох цагаан тоос  Баян-Өндөр, Жаргалант сумын иргэдэд их халтай байна. Уушги, амьсгалын замын өвчтэй хүмүүст их нөлөөлдөг. Өнөөдрийн Германы туршлагаас харахад цагаан тоосыг ногоожуулах, ойжуулах аргаар дарж болдгийг харуулж байна. Ойрын хугацаанд ийм арга хэмжээ аваасай. Герман улстай хамтран байгаль орчноо нөхөн сэргээх, хүний эрүүл мэндэд нөлөөлж буй сөрөг нөлөөллийг үгүй хийгээсэй.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %