Хөдөлмөр ханхалсан Хаягдлын аж ахуй

     Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйг зорилоо. Сүүлийн үед энд өргөтгөл шинэчлэлийн нилээд ажил хийгдэж байгаа нь үүднээсээ илт. Цагдаагийн харуулын байрны дээр нарны эрчим хүчээр ажилладаг гэрэлтүүлэг тавьсан харагдана. Энэ нь хэмнэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй ажил гэнэ. Шинэ барьсан 14-р далан дээр өвлийн хүйтэнд хэр зэрэг ажиллахыг турших зорилготой хоёрыг тавьжээ. Одоогоор харуул хамгаалалтынхан гэрэлтүүлэг сайтай тун дажгүй юм хэмээн дүгнэж байв. Хэрэв туршилт амжилттай болж эдийн засгийн үр ашигтай нь нотлогдвол Хаягдлын аж ахуйн бусад далан, алслагдсан газар, гудамжны гэрэлтүүлэгт сэргээгдэх эрчим хүчийг ашиглах ажээ.
     Биднийг Хаягдлын аж ахуйн үйл ажиллагааг сурвалжлахаар очиход Баяжуулах фабрикийн дарга Р.Дэлгэр, Ерөнхий эрчим зүйч Д.Цагаач нар өргөтгөлийн ажилтай танилцаж явж таарлаа. “Эрдэнэт” үйлдвэрийн хүчин чадал 36 сая тоннд хүрэхэд зориулж хаягдал шахах 6-р насосыг суурилуулж угсрах ажил дуусах шатанд оржээ. Одоо цахилгаан, тоног төхөөрөмжийн тохируулга залгалтын ажил энд ид явагдаж байна. БНХАУ-ын “Найпу” фирмийн энэхүү насос нь цагт 15000 м3 хүртэл хаягдал шахах хүчин чадалтай аж. Ийм өндөр хүчин чадалтай насос хоёрыг угсарчээ. Өмнө нь ашиглаж байсан ОХУ-д үйлдвэрлэсэн насос нь цагт 8000м3 булинга шахах чадалтай бөгөөд хуучин насосуудыг шинэчлэх ажил ийнхүү үргэлжилж байгааг үзлээ. Мөн 1-р насост өөрчлөлт хийж 12000 м3-ийг шахах хэмжээтэй болгон хүчин чадлыг нэмэгдүүлжээ. Ингэснээр ирэх сарын эхээр 6-р насос ашиглалтанд орвол Хаягдлын аж ахуйн энэ хэсгийн өргөтгөл бүрэн шинэчлэгдэнэ. Харин цахилгааны байгууламжид ХБНГУ-ын “Siеmens”, АНУ-ын “Робикон” фирмийн тоног төхөөрөмжүүд тавигдаж байна. Мөн энд өндөр хүчдэлийн давтамж хувьсгагч төхөөрөмж суурилуулж байв. Баяжуулах фабрикийн тээрэм зогсох үед энд ирэх ачаалал багасч хаягдал 9000-11000 м3-ын хооронд хэлбэлздэг. Тэр үед эргэлтээ тохируулах зориулалттай давтамж хувьсгагч нэн хэрэгтэй. Энэ нь битүү усан хөргөлттэй систем аж. Хаягдлын аж ахуй нарийн тоос ихтэй учраас агаарын хөргөлттэй тоног төхөөрөмжүүдэд гэмтэл их гардаг. Тиймээс усан хөргөлттэйг сонгожээ. Цахилгааны угсралтын ажлыг Засвар угсралтын цехийнхэн хоёр сар гаруйн хугацаанд гүйцэтгэж байгаа бол тохируулгыг Баяжуулах фабрикийн инженерүүд хийж байна. Програмчлагдсан автомат удирдлагын системтэй уг насос ашиглалтанд орсноор өвлийн цагт хаягдал хол шахах, Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл ажилд орж үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэх үед гол ачаалал даах юм. Хуучин ашиглаж байсан, ОХУ-ын 2, 3-р насос өнөөдөр хүчин чадал нь хүрэхгүй болсон учир зөвхөн зуны цагт хаягдал ойрхон шахахад хэрэглэж байна. Алсдаа энэ хоёр насосыг өндөр хүчин чадалтайгаар солих шаардлага бий.


     Бид Хаягдлын аж ахуйн өргөтгөлийн хэсгээс Хаягдал сэлгэн дамжуулах станцын зүг хөдөллөө. Энд АНУ-ын “EТТ” фирмийн 12 том ган хаалт бүхий сэлгэн дамжуулах станцын шугам тавьжээ. Угсралтын ажил дууссан бололтой, ажиллагчид хоолойнуудыг саарал өнгөөр будаж байв. Удахгүй уг тоног төхөөрөмжийг үйлдвэрлэсэн компаниас мэргэжилтнүүд ирж шалгаж үзээд ажилд оруулах юм байна. Хүйтрэхээс өмнө өргөтгөлийн нэг хэсэг болох энэхүү ажлыг дуусгах гэж эдний хамт олон цаг нартай уралдан ажилласан. Үүнийхээ үр дүнг үзэхээр гадаадын мэргэжилтнүүдийг хүлээж байна. Эдгээр ган хаалт бүхий станц нь хаягдал шахах хоолойнуудыг сэлгэн залгах үүрэгтэй нэн чухал объект юм.  
     Олон хүний хөлс, хөдөлмөр, компанийн хөрөнгө зарцуулсан 14-р шинэ далан дээгүүр бид гарлаа.   3,1 км урт үргэлжлэх энэхүү далан муухан хар замаас илүү тэгш гадаргуутай, том бүтээн байгуулалт болжээ. Бөхөнгийн буюу зуны голын хөндийг эзлэн байрлах Хаягдлын аж ахуйн хэсгийн объектууд эндээс нүдэнд ил, тун цэгцтэй харагдана. Хэдийгээр салхи ихтэй өдөр ч “Эрдэнэт” үйлдвэрийн, тэр дундаа Хаягдлын аж ахуйн мөнхийн асуудал болох цагаан тоос үзэгдсэнгүй. Эднийх жил бүр тоос дарах ажлыг үе шаттай хэрэгжүүлж ирсний үр дүн. Энэ жил 55 га газрыг шороон хөрсөөр хучжээ. Мөн 1 га газрыг нийлэг тороор бүтээн туршсан нь амжилттай болсон. Цаашид энэ ажил үргэлжилнэ. Түүнээс гадна Солонгосын нөхөн сэргээлтийн компани анхдагч далан дээр хөрсжүүлэх туршилт хийсэн нь үр дүнтэй ажил болсон дуулдсан. Энэ мэт өөрийн хүч, өрөөлийн дэмээр цагаан  тоосны асуудал  намжиж  байгаа нь сайшаалтай. Сайны хажуу-гаар саар үр дагавар дагуулах бас нэгэн асуудал ургах болсон нь Ингэт, Хангал, Сэлэнгийн мал бүхий иргэд ус дагаж ойролцоо зусдаг болсон явдал. Үүнээс болж үйлдвэрийн бүс рүү хүн, мал нэвтрэх аюул нүүрлэх болов. Өнгөрсөн зун гэхэд хүн эрсэдсэн гашуун түүх бий. Тулгамдаж буй энэхүү асуудалтай ганц “Эрдэнэт” үйлдвэр тэмцээд хүч хүрэхгүй байгаа тул аймгийн засаг захиргаа, нутгийн иргэд нэгдэж арга хэмжээ авах хэрэгтэйг Хаягдлын аж ахуйн дарга Ц.Бямбажав анхааруулсан. Манайхан харуул гаргаж, хашаа хатгадаг ч найдвартай хамгаалалт болж чаддаггүй аж. Цаашид элдэв хэрэг дагуулж мэдэх энэ асуудлыг газар авахуулахгүй даруй шийдэхэд үйлдвэрийн удирдлагууд анхаарлаа хандуулах болжээ.
     “Эрдэнэт” үйлдвэрийн онцгой объект Хаягдлын аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл 90 орчим хувьтай хангагдаж байгааг мэдээллээ. Булинга дамжуулах магистрал шугамын ажил бүрэн дуусчээ. Одоо 2-р шугамын засвар эхлээд явж байна. Ирэх оны 5-р сар хүртэл хуваарилах шугам угсрах ажил үргэлжлэх юм. Аваарын усан сан цэвэрлэгдээд дууссан тул булинга хүлээж авах боломжтой болжээ. Ажиллах хүн  хүчний  хувьд хангалттай төдийгүй өргөтгөл хийгдсэнтэй холбогдуулан дөрвөн насосны машинчийн орон тоо нэмэгдүүлэн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн үргэлжлүүлж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн “зүрх” нь болох Баяжуулах фабрикийн нэгэн гол хэсгийг сурвалжлахдаа тэдний ажил хөдөлмөр, амжилт бүтээлээр эрхгүй бахархаж явлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %