Д.Жаргалсайхан: Хүн хүч, хөрөнгө мөнгө дутаж байгаа энэ үед тусалж буй баялаг бүтээгчдэдээ баярлалаа

Нийгмийн хариуцлагаар манлайлагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас өвөлжилт, хаваржилт хүндэрсэн, зуд турхантай бүс нутагт тусламж, дэмжлэг үзүүлсээр байна. Баялаг бүтээгчид “Малчин түмэндээ тусалъя” хандивын аян өрнүүлэн цуглуулсан мөнгөнөөс Орхон аймгийн Онцгой комисст 50 сая төгрөг, Булган аймгийн Онцгой комисст 30 сая төгрөг хандивлалаа. Энэ үеэр Булган аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхантай уулзаж, цаг үеийн нөхцөл байдлыг тодрууллаа. 

-Булган аймагт өвөлжилт, хаваржилт хэр байна вэ?
-Манай аймгийн нутгаар ерөнхийдөө өвөлжилт өнөтэй сайхан байсан. Сүүлийн нэг, хоёр сараас урд талын дөрвөн суманд цас их унаж, хүйтэрч, цасан шуурга болж, зудын эрсдэлтэй байгаа. Дээр нь Сайхан, Могод сум, Баян-Агт сумын урд хэсгээр одоогоор хүндэрсэн байдалтай байна. 
-Зуд турхантай энэ хүнд үед танай аймгийн малчдад тусламж болгон Эрдэнэт үйлдвэрийн Уурхайчид  30 сая төгрөг хандивлалаа. Үүнийг хэрхэн зарцуулах вэ?
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Уурхайчид нэгдэж, хандивын аян өрнүүлж, сайхан сэтгэл гаргасанд бид баяртай байна. Эрдэнэт үйлдвэр, манай аймагтай олон чиглэлд хамтран ажилладаг. Үүний нэг илрэл нь малчдыг хүндрэл бэрхшээлтэй үед үзүүлж буй энэхүү дэмжлэг туслалцаа. Энэ дэмжлэгийг бид өвс тэжээл худалдан авах, мөн өвс тэжээлийг малчин өрхдөө хүргэх бензин шатахууны зардалд зарцуулна. Түүнчлэн, малчдадаа зам харгуй гаргах, бэлчээр, хаваржааг цаснаас чөлөөлж, цэвэрлэх ажил нэлээн өргөн далайцтай хийгдэж байгаа. Энэ бүхэнд хүн хүч, хөрөнгө мөнгө дутагдаж байгаа энэ хүнд үед тусалж байгаа Уурхайчдадаа баярласнаа дахин илэрхийлье. 
-Булган аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны хүрээнд хэрхэн ажиллаж буйг та товч дүгнэн хэлнэ үү?
-Бид олон салбарт хамтарч, хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажилладаг. Оюутан сурагчдаа сургахаас эхлэн, цэцэрлэг сургуулийн өргөтгөлийн барилгыг барьж байгуулахад Эрдэнэт үйлдвэр тусламж үзүүлсээр байгаа. Тухайлбал Хангал суманд цэцэрлэг барьж өгч ашиглалтад оруулаад нэг жилийн нүүр үзэж байна. Мөн Эрдэнэт үйлдвэрээс манай аймагт Хүүхдийн зуслан барьж өгөхөөр ажиллаж байгаа. Энд тодорхой хөрөнгө оруулалт хийж, гүйцэтгэл өндөр хувьтай яваа. Эрдэнэт үйлдвэр Нийгмийн хариуцлагын хүрээнд манай аймагт жил бүр Нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх гэрээтэй бөгөөд энэ нь бидний ажилд томоохон дэмжлэг, үр дүнгээ өгсөн сайхан ажил болдог. 


 

-Эрдэнэт Хялганатыг холбосон хатуу хучилттай замын бүтээн байгуулалт тухайн газар нутгийн иргэдэд томоохон дэм болсон байх?
-Тиймээ. Зам дагаж хөгжил ирдэг. Үүнд түүчээлэн ажиллаж буй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархаж байна. Булган аймгийн Хангал сум, Хялганат хорооны иргэдийн амьжиргаа, нийгмийн амьдралд энэ бүтээн байгуулалт маш их тус дэм болж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. 
-Баярлалаа. Та бүхэн зуд турхныг иргэд, хамт олны сайн санааны хүч, өөрсдийн хөдөлмөр, зүтгэлээрээ амжилттай давж, урин хавартай золгоорой.


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %