Б.ЧИНЗОРИГ: Энэ жил үйлдвэрлэлийн үндсэн 51 тоног төхөөрөмжид их засвар хийж, найдварт ажиллагааг хангана

Эрдэнэт үйлдвэрийн тасралтгүй, найдвартай ажиллагаанд эргэх дөрвөн улиралд сэтгэл зовнин, үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэлд “урьдчилан сэргийлэх эмчилгээ үйлчилгээ” үзүүлж, тэр чиглэлийн үйл ажиллагааг удирддаг Механикийн хэлтсийн дарга, доктор Б.Чинзоригтой уулзаж ярилцлаа. Энэ онд тоног төхөөрөмжийн найдварт ажиллагааг хангах чиглэлд ямар ажлууд хийгдэх, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий механикч тодорхой хариулт өгсөн юм. 

-Танай хэлтсийн хувьд 2024 он ямар онцлогтой жил байх вэ. Юунд гол анхаарлаа хандуулж ажиллахаар төлөвлөв? 
-Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадал, төлөвлөгөөт даалгавар жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед тоног төхөөрөмжийн найдварт ажиллагаа хамгийн чухал. Манай хэлтэс үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг 100 хувь хариуцан ажилладаг. Бид 2024 онд хийж хэрэгжүүлэх ажлаа өмнө нь хэлэлцэж, төлөвлөсөн. Сүүлийн үед тоног төхөөрөмж, сэлбэг, материал худалдан авах ажиллагаатай холбоотой хүндрэл учирч байгаа. Захиалсан сэлбэг хэрэгсэл, бараа материал цаг хугацаандаа нийлүүлэгдэхгүй, ирсний зарим нь чанарын шаардлага хангахгүй зэрэг асуудал гардаг. Энд оны эхнээс онцгой анхаарал хандуулж ажиллахаар төлөвлөж байна. Бараа материалын чанар дээр захиалагч бүтцийн нэгж болон Чанарын хяналтын хэлтэстэйгээ хамтраад тухай бүрд нь дүгнэлт шинжилгээ хийж, гүйцэтгэгч, нийлүүлэгч компанитай хариуцлага тооцох асуудлыг Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газар болон Хуулийн хэлтэстэй хамтран хэрэгжүүлнэ. Худалдан авах ажиллагаа удааширсан, хойшилсон, тендер шалгаруулалтад гомдол, маргаан гарсантай холбоотойгоор 2023 онд хийгдэх байсан 10-аад их засварын ажил он дамжсан. Тэгэхээр энэ жил үйлдвэрлэлийн үндсэн 51 тоног төхөөрөмжид их засвар хийгдэнэ гэсэн үг. Үүнд нийтдээ 20.2 сая доллар зарцуулах юм.

-Худалдан авах ажиллагаатай холбоотой хүндрэлийг арилгахын тулд эхний ээлжинд юу хийж байна? 
-Тоног төхөөрөмжийн их засварын бүх ажлын худалдан авалтыг эхний нэг, хоёрдугаар сард зохион байгуулахаар Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газартай хамтран төлөвлөөд, эхний Үнэлгээний хороо байгуулагдаад ажиллаж байна. 
-Эрдэнэт үйлдвэрийн энэ жилийн “их зогсолт” хэзээ болох вэ? 
-Энэ жил УИХ-ын сонгууль 6-р сарын 28-нд болохтой холбогдуулан Эрдэнэт үйлдвэр 7-р сарын сүүлээр “их зогсолт” хийхээр болсон. Бидэнд нэг сарын өмнө, хойно байх нь ялгаагүй. Харин ч худалдан авах ажиллагаанд нэг сарын боломж олгож байна гэсэн үг. “Их зогсолт”-оор хэрэглэх сэлбэг материалын жагсаалтыг уламжлал ёсоор нэгдүгээр сарын эхний долоо хоногт Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газарт хүргүүлсэн. Эхний хоёр сарын худалдан авах төлөвлөгөөнд тусгаад, Үнэлгээний хороод байгуулагдаад, “их зогсолт”-ын бэлтгэл үндсэндээ эхлээд явж байна. Тасралтгүй ажилладаг, нөөцгүй тоног төхөөрөмжүүдийг жилдээ нэг удаа зогсоож их засвар хийхийг “их зогсолт” гэж нэрлээд байгаа юм. “Их зогсолт” чанартай болох нь Эрдэнэт үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагаанд маш чухал нөлөөтэй. Хариуцлага өндөр энэ ажлыг манай хэлтэс гардан зохион байгуулдаг. Түүнээс гадна урсгал засварууд нэлээн бий. Төлөвлөсөн ажлуудаа чанартай хийгээд явахад Эрдэнэт үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа хэвийн түвшинд, үйлдвэрлэлийн төлөвлөгөө норм биелэхэд асуудал үүсэхгүй гэж тооцож байна. 
-Ер нь Эрдэнэт үйлдвэрийн тоног төхөөрөмжийн найдварт ажиллагаа өнөөдөр ямар түвшинд байгаа вэ? 
-Бид 2012 оноос эхлэн тоног төхөөрөмжийн төлөв байдалд дүн шинжилгээ хийж байгаа. 2012-2016 оны эдийн засгийн хямралын үед хөрөнгө оруулалтыг зохих хэмжээгээр хязгаарласантай холбоотой тоног төхөөрөмжийн найдварт ажиллагааны түвшин буурсан байсан. 2017-2020 он хүртэл нэмэгдсэн. Ковид-19 цар тахлын үеэр буураагүй, тогтсон түвшиндээ байсан. Харин 2023 онд тоног төхөөрөмжийн найдварт ажиллагаа нэмэгдсэн. Элэгдэл хорогдлыг бууруулж, элэгдсэн тоног төхөөрөмжийн тоог багасгаснаар тоног төхөөрөмжийн найдварт ажиллагааг дээшлүүлэх зорилтын хүрээнд ажлаа төлөвлөн ажиллаж байна даа. 
-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг манай үйл ажиллагаанд хэр зэрэг нийцдэг вэ? 
-Манайх төрийн өмчит үйлдвэрийн газар. Бид хуулийн хүрээнд л ажиллана. 2024 оны нэгдүгээр сарын 01-ээс хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд боломжийн заалтууд орсон байна. Жишээ нь, бидэнд давуу байдал олгох боломжтой заалтууд гэвэл 11.4.2, 11.5.1, 11.5.4 байна. Эдгээр заалтыг бүрэн дүүрэн ашиглаж, чанарын шаардлага хангахуйц сэлбэг материал, тоног төхөөрөмж авах тал дээр анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй. Дагалдах удирдамж, чиглэл, аргачлалууд гарч ирнэ. Техникийн даалгаварт өөрчлөлт оруулаад эхэлчихсэн яваа. Үр дүн гарна гэдэгт найдаж байна. 

-Үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжийн сонголтыг гол төлөв хаанаас хийж байна? 
-Өргөтгөл шинэчлэлийн ажил батлагдсан зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу явагддаг. ТЭЗҮ боловсруулж байгаа компани Эрдэнэт үйлдвэрийн Техникийн зөвлөл болон зохих мэргэжилтнүүдээр хэлэлцүүлж, харилцан зөвлөлдөж тоног төхөөрөмжийг сонгодог. Өөрөөр хэлбэл, дэлхийн томоохон үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжүүдийг эдийн засгийн үр ашиг, хөрөнгө оруулалтаа нөхөх өгөөж, бүтээмж, аюулгүй байдал, эрсдэл гээд олон хүчин зүйлээр хооронд нь харьцуулан хэлэлцэж сонголт хийдэг. Сонголт Америк, Герман, Хятад, Орос, Канад хаанахынх ч байж болно. Хамгийн гол нь үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийг үр ашигтайгаар хангаж байх нь чухал. 
-Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт тоног төхөөрөмжийн шинэчлэлд хэр нөлөөлж байна? 
-Үндсэн үйлдвэрлэлийн чиглэлд хэмнэлт хийх боломжгүй. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг доголдуулахгүй байх үүднээс шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг материалын худалдан авалт, өргөтгөл шинэчлэлийн бүтээн байгуулалтуудад хөрөнгө оруулалт хийгдээд явж байгаа. Жишээ нь, хэмнэлтийн хууль хэрэгжүүлнэ гээд хэрэглэдэг реагентийг багасгах боломжгүй. Солих тоног төхөөрөмжөө шинэчлэхгүй байж болохгүй ш дээ. Эрдэнэт үйлдвэр тасралтгүй ажиллагаатай, ашиг орлоготой байж гэмээнэ улс орны эдийн засагт нэмэртэй, өгөөжтэй байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөө, өмнөө тавьсан зорилттой уялдаад хөрөнгө оруулалтууд хийгдээд явж байгаа. 
-Үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжийн эд ангийн аюулгүйн нөөцийн бүрдүүлэлт хэр хэмжээнд байна? 
-Монгол үйлдвэрлэгч улс биш. Үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгслийг тендер зохион байгуулалтаар гадаадаас худалдаж авдаг. Иймээс үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжийн эд ангийн аюулгүйн нөөц бүрдүүлэх ажлыг 2018 оноос хэрэгжүүлэн ажиллаж байна. Өнөөдөр манайд 50-иад тэрбум төгрөгийн нөөц бүрдүүлэх жагсаалт бий. Үүний 80 хувь нь манай төв болон бүтцийн нэгжүүдийн агуулахуудад бий. Зарим учир мэдэхгүй хүмүүс яагаад ийм их хэмжээний нөөц бүрдүүлдэг байна аа, гэж шүүмжилдэг. Үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагаанд шууд нөлөөтэй учраас аюулгүйн нөөц бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Ямар нэгэн аваарын нөхцөл байдал үүслээ, эвдрэл гэмтэл гарлаа гэхэд тухайн тоног төхөөрөмжийг зогсоохгүй байх нөөц бүрдүүлэн ажилладаг. Энэ нь одоогоор 80 хувийн бүрдэлтэй яваа. Энэ жил 100 хувь болгохыг зорьж байна. Техник, технологийн шинэчлэлтэй холбоотой тоо ширхгээс хамаараад аюулгүйн нөөцийн жагсаалт жил бүр шинэчлэгддэг. 
-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
1
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %