Х.ДОЛГОРМАА: Ажилдаа чин сэтгэлтэй хандвал амжилт аяндаа ирнэ

Бид энэ буландаа 2023 оны А.Ф.Тюряковын нэрэмжит шагналтан, Цахилгаан цехийн горим тооцооны инженер Хаянхярваагийн Долгормааг урьсан юм. Тэрээр эрчүүдтэй мөр зэрэгцэн, энэ цехдээ 30 гаруй жил хөдөлмөрлөж буй “хүчирхэг” бүсгүй. Түүний ярилцлагыг толилуулж байна. 

-Хоёулаа ярилцлагаа цахилгааны инженер хэмээх мэргэжлийг та хэрхэн сонгосон тухай яриагаар эхлэх үү?
-Аав маань Эрдэнэт хотын Цахилгаан шугам сүлжээний газарт борлуулалтын албаны дарга, ерөнхий инженер, ээж нягтлан бодогчоор ажиллаж байв. Аав, ээж маань ажил мэргэжлийнхээ тухай хүүхдүүдтэйгээ их ярилцдаг байсан. Би 8-р ангидаа Залуу зохион бүтээгч тэмцээнд радио техникийн төрлөөр амжилттай оролцож, Найрамдал зусланд амарсан юм. Энэ цагаас цахилгааны мэргэжилд сонирхолтой болсон. Ингээд л 1987 онд 10-р ангиа төгсөөд өөрийн сонирхол, аавынхаа зөвлөснөөр Политехникийн дээд сургуулийн цахилгааны инженерийн хуваарь авсан хэрэг. 
-Эрдэнэт үйлдвэрийн ажилтан болсон түүхээ дурсана уу?
-Оюутны ширээнээс дөнгөж гарсан 20 гаруйхан настай би Эрдэнэт үйлдвэрийн ажилтан болох санаатай, аавыгаа дагуулан Цахилгаан цехийн хаалгыг татсанаа дурсахад сайхан байна. Мэргэжлийн шалгалтаа амжилттай өгч, Шуурхай үйлчилгээ диспетчерийн хэсэгт монтёроор ажлын гараагаа эхэлж, 1994 оноос Телемеханикийн хэсэгт цахилгаанчин, тохируулгын инженер, 2007 оноос горим тооцооны инженерээр өдийг хүртэл ажиллаж явна. 
-“Эрдэнэт” хэмээх том айлын цахилгааны хэрэглээг тооцдог таны ажил их онцлогтой байх?
-Би үйлдвэрийн дүүргийн цахилгаан эрчим хүчний тооцоог хийдэг. Тэгэхлээр үйлдвэрийн бүхий л хэсэгт хүрч ажилладаг гэсэн үг. Манайх Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээтэй цахилгаан эрчим хүчний тооцоог нэг ч төгрөгийн зөрүүгүйгээр нийлүүлж ажилладаг. Иймээс бидний ажил нягт нямбай, мэдлэг, туршлагатай байхыг шаарддаг. Цахилгааны үнэ тариф ч, манай үйлдвэрийн хэрэглээ ч жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Намайг 2007 онд горим тооцооны инженерээр ажиллаж эхлэх үед тооцоог зөвхөн энергийн тарифаар буюу 1кВт.ц цахилгаан эрчим хүчний үнэ 53 төгрөг 20 мөнгө байсан. Одоо чадлын, энергийн, сэргээгдэх эрчим хүчний гэсэн гурван тарифаар бодож байна. Тарифын дундаж үнэ 374 төгрөг орчим болсон. Эрдэнэт үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2007 онд 790 сая орчим кВт.ц байсан бол 2023 оны байдлаар нэг тэрбум 64 мянган кВт.ц болсон. Тухайн үед үйлдвэрийн дүүргийн цахилгааны зардал жилд 43 тэрбум төгрөг байсан бол 2023 онд 343 тэрбум төгрөг төлсөн байх жишээтэй. Цаашдаа ч тоног төхөөрөмжийн шинэчлэл, үйлдвэрлэл, техникийн парктай холбоотойгоор цахилгааны хэрэглээ улам нэмэгдэх төлөвтэй байгаа. 
-Энэ өндөр зардлыг бууруулах цахилгаан эрчим хүч хэмнэх ямар арга зам байж болох вэ?
-Сард 29-30 тэрбум төгрөгийн цахилгааны зардал гарч буйг хараад санаа их зовдог. Манай үйлдвэрт оргил ачааллын 17-22 цагийн хооронд өндөр хэрэглээтэй зарим цахилгаан тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ хийж, 22 цагаас хойш залгалт хийх зэргээр зохицуулдаг. Ингэснээр оргил ачааллын үед чадлын хэмжээг нэмэгдүүлэхгүй байгаа. Түүнчлэн, гурван тарифаар тооцож цахилгааныг хэмнэж байгаа ч гэсэн илүү хэмнэх талд хаана, хаанаа л анхаарах хэрэгтэй. Саяхан Улаанбаатар хотод 80 мВт-ын батарей хуримтлуур ашиглалтад орсон. Манайх шиг тасралтгүй ажиллагаатай үйлдвэрт батарей хуримтлуур ашиглах нь их чухал. Цахилгаан эрчим хүч хямд шөнийн цагаар цэнэглэж, хуримтлуулаад, өндөр үнэтэй байх үед нь хэрэглэж цахилгаан эрчим хүч хэмнэх, хүчдэлийн гэнэтийн тасралтын үед ашиглах нь нэн тустай гэж боддог. 
-Та ажилд орсон үеийн дурсамжтай үйл явдлаасаа хуваалцана уу? 
-Анх Шуурхай үйлчилгээ, диспетчерийн албанд ороход тосон таслууруудаа дийлэхгүй, хэцүүхэн байсан. Сэлгэн залгалт хийдэг энэ ажил эмэгтэй хүнд амаргүй л дээ. Удалгүй Телемеханикийн хэсэгт орж, Гранит системийн шинэчлэлд гар бие оролцож байлаа. Энэ хэсэгт байхдаа одоогийн UPS-ын инверторын программыг шивж байсан. Мөн хаалганы алсын удирдлагатай электрон кодтой цоожны платыг угсарч байлаа. 1994 онд компьютер дээр анхдагч хэлхээний схемийг AUTOCAD программ дээр зурахад түүнийгээ хадгалах гэж 15 минут хүлээж суудаг байлаа. Тухайн үеийн компьютерын хүчин чадал тийм л байж. 
-Анхны багш тань хэн байсан бэ? Ямар үг сургаал хайрладаг байв?
-Анхны багш үйлдвэрлэлийн инженер Ц.Намжилдорж, ҮТТ-ны дарга С.Чинбат, Телемеханикийн дарга Ш.Төрбат нараасаа ихийг сурсан даа. Ялангуяа Ц.Намжилдорж ах “Алив чи энийг унш” гэнэ. Маргааш нь “чи юу гэж ойлгов” гээд л өдөр бүр цахилгааны хичээлээр шалгалт авдаг байлаа. Энэ хүн шиг залуу ажилтантай тулж, зааж сургадаг хүн ховор доо. “Ажилдаа чин сэтгэлээсээ ханд, тэгвээс амжилт аяндаа ирнэ” гэж би залууст хэлдэг юм. 
-Хамт олныхоо тухай яривал?
-Манай цехийн ажилтнуудын ихэнх нь дээд сургууль төгссөн оюуны өндөр чадвартай шижигнэсэн залуус бий. Бүхий л зүйлд үргэлж манлайлагч байдаг. Намайг төгсөж ирэхэд л ажил мэргэжлийн болон, урлаг, спортын тэмцээн уралдаанд дандаа л түрүүлдэг манлайлагч залуус байсан. Одоо ч ийм л сайхан залуусаар эгнээгээ тэлсээр байгаа. Миний хувьд залуусаасаа суралцсаар явна. Цехийнхээ хамт олон, удирдлагуудынхаа дэмжлэгээр Эрдэнэт үйлдвэрийнхээ нэр хүндтэй дээд шагнал хүртсэн. Тэдэндээ “Өнөөгийн Эрдэнэт” сониноороо дамжуулан баярлаж явдгаа илэрхийлье. 
-Гэр бүлийнхээ талаар ярина уу?
-Миний хань Ч.Батжаргал Баяжуулах үйлдвэрт инженер. Бид ижил мэргэжилтэй. Манайх хоёр хүүхэдтэй. Хүү маань сүлжээний инженер. Охин маань их сургуулиа цахилгааны инженер мэргэжлээр дөнгөж саяхан төгссөн. Миний аав, хадам аав хоёр маань ОХУ-д нэг сургууль төгссөн цахилгааны инженерүүд. Охин маань манайхны гурав дахь үеийн цахилгааны инженер. Миний ажил амьдралын гараа Эрдэнэт үйлдвэрээс эхтэй. Энд л би ажилтан болж, ханьтайгаа учирч, сайн сайхан амьдарч явна. Энэ сайхан үйлдвэрийнхээ буянаар ажил, амьдрал өөдрөг сайхан байна. 
-Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Би зүү ороож оёх дуртай. Одоогоор хөөргөний даалин, дээлийн бүс, аяганы уут, даллагын уут зэрэг үйл урлаж, нөхөртөө, ах дүүстээ бэлэглэсэн. Урласан бүтээлээ харахад урамтай байдаг. 

Х.Долгормааг хамт олон нь, “Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг чадварлаг мэргэжилтэн төдийгүй, хэнтэй ч хүндэтгэлтэй харьцдаг, дөлгөөн тайван, ухаалаг, тусч сайхан сэтгэлтэй” гэж магтах юм билээ. Шүүгээ дүүрэн номтой, оюунлаг гэр бүлд өсөж өндийсөн, хичээлээс салдаггүй хичээнгүй тэр охин одоо ч залуустай мөр зэрэгцэн, өөрийгөө хөгжүүлж, сурч боловсорсоор, их үйлсийн төлөө хөдөлмөрлөсөөр явна.
 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %