Монгол улсад цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан олон жилийн хөдөлмөрийн амжилтыг нь үнэлэн Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтсийн дарга Б.Эрдэнэхүүд цагдаагийн хурандаа цол олголоо. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд цагдаагийн хурандаа Б.Эрдэнэхүүд баяр хүргэж, ажлын улам өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ “Монгол улсын хамгийн залуу хурандаа” хэмээн тодотгож, түүнд мөнгөн урамшуулал олгов.