Цаг үеэ түүчээлсэн “Цахим өртөө”

Цасан хэвнэгээ тайлж амжаагүй нарсан ойд нэг өдрийн турш саатаж, шувуудын шулганасан жиргээг сонсон, хаврын дулаан мэдрэмжийг авсан нь саяхан сан. Чухамдаа амрах, аялахын аль нь ч бус, өнгөрсөн оны ажлаа дүгнэж, энэ оны ажлаа төлөвлөн хэлэлцсэн ажил хэрэгч уулзалтын гэрч болсон минь энэ байлаа. Цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалж, байгалийн сайханд шинэ оны ажлаа төлөвлөн, тархи оюундаа өөр нэгэн өнгө нэмнэ гэдэг урамтай аж. 
Хүн төрөлхтний хөгжил цахим ертөнц рүү гэрлийн хурдаар хувьсаж, хаа хүрэх нь үл мэдэгдэх зах хязгааргүй мэдээллийн сүлжээнд та, бид хөл нийлүүлэн алхаж байна. Салбар бүр өөрийн өнгө төрхийг илтгэсэн шилжилтийг эхлүүлж, нэг нь нөгөөтэйгөө мөр зэрэгцэн урагшлах нь даяаршсан зууны үзэгдэл гэлтэй. Харин тэрхүү цахим шилжилт рүү Эрдэнэт үйлдвэр хөл нийлүүлэн алхаж, нэг бус нэжгээд шилжилтийг амжилттай хэрэгжүүлж яваа юм. Үүнд, уул уурхайн технологийн процессыг хянах системийн сайжруулалт, орчин үеийн дэвшилтэт технологийн шинэчлэлүүд, санхүү, эдийн засаг, худалдаа хангамж, хүний нөөцийн гээд нэрлэвэл олон өөрчлөлтийг дурдаж болно. Ерөөс илүү дэвшилтэт замаар үйлдвэрлэлийг эрхэлж, хүндээ хүрсэн бодлого хэрэгжүүлэхийг эрмэлздэг нь Эрдэнэт үйлдвэрийн мөн чанар билээ. 

Үйлдвэрийн газрын хүний нөөцийг бэхжүүлэх, чадварлаг мэргэжилтнийг бэлтгэх зорилгоор хүний нөөцийн бүтэц бүрд чиглэсэн хөтөлбөр боловсруулсан нь 2019 он. Он цагийн тоолол биднийг алгасалгүй эргэж, нэхэн санах нэгэн дурсамж, нэгэн зуунд бүтээсэн гавьяа зүтгэлийг гэрчлэх түүхийн хуудас шаргалтан эргэсээр байна. Тиймдээ ч эхлүүлсэн ажлынхаа тодорхой үр шимийг үзэж, илүү сайжруулалтыг хэрхэн хийх талаар хэлэлцэх цаг хугацаатай уралдан Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрүүдийн төв болон дэд ажлын хэсгийн гишүүдийн уулзалт өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө. Ус эргээ даган урсдагийн адил зөв бодлого, оновчтой төлөвлөлт хийсэн уг ажил өдгөө үр дүнгээ харуулж байгааг тайлант өдөрлөгийн үеэр салбарынхан онцолсон. 
Хөтөлбөрт оролцогчдын тухайд өөр өөрийн хөтөлбөртэй уялдсан санал санаачилга хэрэгжүүлж, багаар ажиллаж, үр дүнгээ хэлэлцэн, дараа дараагийн зорилтоо хэдийнээ тодорхойлжээ. Тухайлбал, “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-ийн оролцогчид өнгөрсөн онд нөлөөллийн ажил, хэлэлцүүлэг, хувь хүний хөгжлийн сургалтад хамрагдан, танилцах аялал хийсэн бол энэ онд ижил төстэй үйлдвэрүүдтэй танилцах, туршлага судлах, сэтгэлзүйн эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх сонирхолтойгоо илэрхийлсэн байна. 
Харин “Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр”-ийн оролцогчид үйлдвэрийн газартай танилцах аялал хийж, багш шавийн гэрээ байгуулан, “Шинэ ажилтны багц”-аа гарджээ. Ингэхдээ тэдний 90 орчим хувь нь “Сэтгэл ханамжтай” гэсэн үнэлгээ өгсөн нь тус хөтөлбөрийн ач холбогдлыг тодотголоо. Хөтөлбөрийн үр дүнд мэргэжлийн ур чадварыг ажлын байранд нь эзэмшүүлж, хамт олонтойгоо дасан зохицож, тогтвор суурьшилтай ажиллахад дэмжихээс гадна шинийг санаачлах, өөрийгөө хөгжүүлэх сэдэл тэмүүлэл өгч, багаар ажиллах арга барилд сургаж буй нь томоос том ололт юм.

Удирдах ажилтнуудыг бэлтгэх “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-өөр дамжуулан залуу манлайлагчдад хувийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах арга аргачлалыг тууштай эзэмшүүлж, түүнийгээ хэрэгжүүлэх сэдлийг өнгөрсөн хугацаанд тасралтгүй өгснөөр залуучуудын бодол санаа даган хувьсжээ. Улмаар баг хамт олны нэг хэсэг болж, үйлдвэрийн газарт нэн шаардлагатай төсөлд гар бие оролцон, төсөл хэрэгжүүлэх ойлголт мэдэгдэхүүнээр оюунаа цэнэглэсэн нь манлайлах ур чадварт суралцаж буй залуусын хувьд “НЭЭЛТ” байлаа. Тэд өнгөрсөн хугацаанд ур чадвараа дайчлан хөгжүүлснээр цех, нэгжийнхээ хамт олонд үлгэрлэж, тодорхой хэсэг нь ажил мэргэжлийн талбартаа өсөн дэвшсэнийг ажлын хэсгийнхэн бахархалтайгаар онцолсон. 

Мөн “Залгамж” хөтөлбөрөөр дамжуулан тухайн ажилтны мэдлэг, ур чадварыг залуу үеийнхэнд өвлүүлэх ажил өнгөрсөн жилүүдэд тасралтгүй зохиогдсоноор гавьяаны амралтдаа гарахаар бэлтгэж буй ахмад ажилтан “гарын” шавьтай болохын зэрэгцээ өөрийн сэтгэлзүйн эрүүл мэндийг хамгаалахад суралцан, амьдралын дараагийн үе шатдаа бэлтгэх мэдлэг мэдэгдэхүүнээр хангагджээ. Энэ мэт олон өөрчлөлт, ололт амжилт гарсныг хүний нөөцийн мэргэжилтнүүд тодотгоод, 2024 оны ажилдаа ханцуй шамлан оров.

“Дэлхийн жишиг, Монголын бахархал” алсын хараатай Эрдэнэт үйлдвэр хүндээ чиглэсэн оновчтой бодлогын үр өгөөжийг тун удахгүй “амсаж”, хүний нөөцийн салбарын цахим шилжилт рүү эргэлт буцалтгүй алхсан эдгээр он жилүүдэд цаг үеэ түүчээлсэн ажил эхлүүлснээ бусдад бахархалтайгаар хүүрнэх болно. Салбараа түүчээлэгчдийн түр саатах дараагийн өртөөг цахим платформ хэмээвэл та бидний уулзах цэг ч тэрхүү шинэчлэлт, өөрчлөлт хийсэн цахим өртөө байх нь гарцаагүй. Дараагийн өртөөнд удахгүй уулзъя... 


 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %