Дэвшилд тэмүүлэгч “Засварчид”

Хүдэр бэлтгэх аварга тээрэм, бутлууруудыг дөрвөн цагийн эргэлтэд тасралтгүй, найдвартай ажиллах боломжоор хангах чангахан үүргийг чадамгай биелүүлдэг “алтан” гартай, “бурхан” ухаантай эрс Эрдэнэт үйлдвэрт бий. Тэд бол Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийнхэн. Өндөр сэрэмж, нарийн мэдрэмж, мэдлэг шаарддаг үндсэн ажлынхаа зэрэгцээ бүтээмжийн үр ашигтай санал, инновацын төсөл санаачлан, үйлдвэрлэлд нэвтрүүлдэг, бас олон нийтийн ажилд ч түүчээлэн оролцдог. Тэд өнгөрсөн онд “Дэвшилд тэмүүлэгч хамт олон” болзолт уралдаанд Баяжуулах үйлдвэрийнхнээ тэргүүлжээ. Жил бүрийн уралдааны шилдгүүдэд баттай багтдаг энэ хамт олныг сурвалжлахаар бид Өөрөө нунтаглах хэсгийг зорилоо. Засварын хэсэг 167 ажилтантай бөгөөд Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах, Бутлан тээвэрлэх, Өөрөө нунтаглах хэсэгт хуваагдан байршиж, үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжүүдийг засварладаг. Биднийг очиход залуус өргөтгөлд нэмж суурилуулахаар зэхэж буй тээрмийн суурийн боолтод зориулан үйлчлэх талбай угсарч байв. Ажил хариуцсан хүмүүс, засварчидтай уулзаж ярилцлаа. 

Засварын хэсгийн Ахлах мастер Ж.Эрдэнэтүшиг: Эрдэнэт үйлдвэрийн түүхт 45 жилийн ой тохиосон өнгөрсөн он манай хамт олны хувьд амжилт бүтээл өрнөсөн сайхан жил байлаа. Манай хамт олон 2023 онд засварын цагийг 3085-аар хэмнэж, Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөө биелүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд томоохон нөлөө үзүүлсэн. Түүнчлэн НБХ дээр МШЦ 5,5х6,5 НКМЗ маркийн 1А тээрмийг БНХАУ-ын “NHI” үйлдвэрийн тээрмээр солих ажилд төлөвлөсөн хугацаанаас 495 цаг хэмнэсэн. Мөн энэ онд Баяжуулах үйлдвэрийн захиргаанаас жил бүр зохион байгуулдаг “Дэвшилд тэмүүлэгч” болзолт уралдаанд шилдгээр шалгарлаа. “Ёс зүй, сахилга хариуцлага амжилтын үндэс” уриан дор явагдсан уг уралдааны хүрээнд ХЭМАБ-ын дүрэм журмыг чанд мөрдөж, сахилга хариуцлагын зөрчилгүй байж, спорт, соёл урлаг болон бусад ажилд манайхан манлайлан оролцсон. Түүнчлэн ИТА-ны манлайлал ч уралдаанд түрүүлэхэд том түлхэц болсон. Манай хамт олон өнгөрсөн онд 487 сайн санал гаргасан. Бүтээмж чанарын таван дугуйлан чанартай дөрвөн төсөл хэрэгжүүлж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Мөн төслийн ажлууд үргэлжилж байна. Бид ажлын байрны нөхцөл, эрүүл ахуйг сайжруулах хүрээнд дотоод нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна. Өөрсдийн санаачилгаар МШЦ 6,71х9,75 маркийн том тээрмүүд дээр “ENDO” өргөгч багаж хийсэн. Урт тээрмийн нэг эгнээн дэх 24 боолтыг 20 кг жинтэй түлхүүрээр чангалдаг байсан бол энэ багажийг ашигласнаар засварчны хүнд хөдөлмөрийг ихээхэн хөнгөвчилсөн. Өнгөрсөн онд энэ багажийг хоёр том тээрэм дээр хийсэн. Энэ томоохон төсөлт ажлыг НБХ-ийн МШЦ 5,5х6,5 маркийн бүх тээрэм дээр үргэлжлүүлэн хийнэ. 

Оны төгсгөлд МШЦ 5,5х6,5 маркийн хоёрдугаар тээрмийн хүрдэнд цууралт өгч, аваарын байдалтай байсныг үйлдвэрийн зайлшгүй шаардлагаар 720 цагт багтаан засварлахаар төлөвлөж, 12-р сарын 29-нд 360 цагт амжуулан ашиглалтад өгч шинэ оноо сайхан амжилтаар угтлаа. 2024 онд Өөрөө нунтаглах хэсэг дээр БНХАУ-ын Найпу компанийн МШЦ 6,71х9,75 шинэ тээрэм угсрах юм. Энэ тээрэм ашиглалтад орсноор Эрдэнэт үйлдвэр 2024 онд 38 сая тонн хүдэр боловсруулах юм. Хоёрдугаар шатлалын энэхүү тээрмийн барилга угсралтын ажлууд явагдсан. Одоо тээрэм угсрах ажил явагдахаар бэлтгэлээ хангаж байна” гэв. 

Засварын хэсгийн механикч Ё.Батхуяг: Өөрөө нунтаглах хэсэг дээр өнөөдрийн байдлаар 59 хүний бүрэлдэхүүнтэй найман бригад ажил үүргээ гүйцэтгэж байна. 2023 онд ӨНХ-т өргөтгөлийн 4-р секц дээр тоног төхөөрөмжүүдийг нутагшуулах, түүний ажиллагааг улам сайжруулах, засварлах үндсэн ажлын зэрэгцээ бүтээмж, инновацын чиглэлийн үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж байна. Өнгөрсөн онд КМД 15 бутлуурыг бүтэн сольсон. AMPCO бутлууруудыг нутагшуулж үндсэн засварын ажил хийж байна. Засвар хийгдэх талбайг тодорхой хэмжээнд сайжруулан, үндсэн тоног төхөөрөмжүүд дээр жижиг сайжруулалтын болон төслийн ажлуудад анхаарлаа хандуулж, сайн зохион байгуулсан. Засварын хэсгийн ажилтнуудын 65 хувь нь 35 хүртэлх насны залуус эзэлж байгаа. Бид залуусыг үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагаа, үндсэн засварын ажилд сургаж, дадлагажуулахад анхааран ажиллаж байгаа. Асуудлыг их бага гэхгүй үргэлж хамтдаа шийдэл гаргадаг нь бидний өнөөдрийн амжилтын үндэс юм. Аль ч ажилд хүн бүрийн оролцоог хангаж, чанарыг улам сайжруулахыг манай хамт олон зорьж ажилладаг. Ажил гүйцэтгэх явцад асуудлууд тулгардаг. Үүнийг засаж, залруулах явцад жижиг сайжруулалт, төсөлт ажлын санаа урган гардаг. Манай дээр 2023 онд гурван том төсөл, жижиг сайжруулалтын 12 ажил хийсэн, гэв. Тэрбээр засварчдаа, Манлайлагч хамт олон болоход хамгийн гол нөлөө үзүүлж буй хүмүүс. Манайхны арга туршлага, ур ухаан, ёс зүйн төлөвшил Эрдэнэт үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжүүдийг завсарлах далайцтай ажилд чухал нөлөөлдөг гэж хамт олноо магтлаа. 

Засварчин Б.Мөнхгэрэл: Эрдэнэт үйлдвэрт 1992 онд ажилд орсон. Өнөөг хүртэл Засварын хэсэгтээ 32 дахь жилдээ ажиллаж байгаа. Засварчны мэргэжил сайхан. Хүндхэн, хариуцлагатай, өндөр эрсдэлтэй ч олон жил хийж дадсан болохоор би ажилдаа дуртай. Хэдэн жилийн өмнөхийг бодвол багаж тоног төхөөрөмж хамаагүй сайжирсан. Өмнө нь бид засварын ажлыг биеийн хүчээр хийдэг байсан бол одоо ихэнх нь электрон, механик болж, ажил хөнгөвчилж, цаг хугацаа хэмнэж байна. Бид үндсэн ажлынхаа зэрэгцээ бүтээмжийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэн ажилладаг. Ингэснээр ажлаа хөнгөвчлөх багаж хэрэгслийн бүтээмж хэрэгжүүлж байгаа. Миний хувьд олон шавьтай. Зарим нь Оюутолгойд ч бий. Бид үйлдвэрийн төлөвлөгөөнийхөө дагуу ажлаа улам чанартай сайхан хийнэ дээ. 

Засварчин Ц.Батжанчив: Эрдэнэт үйлдвэрт 2004 оноос өнөөг хүртэл 20 шахам жил засварчнаар ажиллаж байна. Энэ сайхан үйлдвэрийнхээ гол тоног төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагааг ханган, засаж, тохируулж яваадаа сэтгэл хангалуун байдаг. Би Оюутолгойд энэ жил туршлага судалсан. Тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг харьцуулж харж явлаа. Манайх тэднийхээс дутаахааргүй түвшинд очжээ. Ажилтнуудын туршлага, чадварын хувьд манайхан илүү санагдлаа. Манай үйлдвэр орчин үеийн дэвшилтэт технологитой шинэ үйлдвэрээс дутахгүй, илүү туршлагатай засварчидтай гэж бодохоос хамт олноороо, үйлдвэрээрээ бахархан омогших сэтгэл төрсөн шүү. Тоног төхөөрөмжийн зогсолтгүй, найдвартай ажиллагааг хангахын төлөө бригад хамт олноороо зүтгэж байна. Манай бригад долоон хүнтэй, эрч хүчтэй, сайхан залуус бий. 


 

Гагнуурчин Ц.Цогтбаяр: Эрдэнэт үйлдвэрт 10 дахь жилдээ ажиллаж байна. Удам дагасан уурхайчин. Аав маань гагнуурчин. Аавыгаа залгамжлан ажиллаж байна. Шилдэг сайн санал гаргагч болж хэсгээсээ тэргүүлсэндээ баяртай байгаа. Би санаачилгатай байж, үргэлж сайжруулахыг хичээдэг. Ер нь манайх залуусаар хүрээгээ тэлж байгаа. Энэ ч утгаараа илүү санаачилгатай байж, сайжруулалт, төслийн ажлуудад ухаанаа уралдуулдаг. Миний хувьд өөрийгөө боловсруулж, мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлж, ажилдаа сэтгэлээсээ хандаж, аавынхаа нэрийг өндөрт өргөхийг хичээдэг. 2019 онд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг механик инженер мэргэжлээр эчнээгээр төгссөн. Одоо мастер орлон ажилладаг. Засварын хэсгийн хамт олондоо ажилд нь амжилт хүсье. 

Ийнхүү Дэвшилд тэмүүлэгч хамт олны ажил үйлс бүтэмжтэй, ажилтнуудын сэтгэл өөдрөг байна. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
5
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %