Алдартнуудаараа гоёж, авьяастнуудаараа чимсэн баатар үйлдвэрийн ойн баяр

Баатар үйлдвэрийн бахархам түүхүүд ойрын өдрүүдэд хөврөв. Байгаль ээжийн баялаг болгож хүртээсэн эрдэнэсийн тал нутагт хүчит техник, хүн зоны амьдрал буцалсан он жилүүдийн чимээ урлаг соёл, спортын танхимд нүргэлж, өчигдрийг бидэнд сануулав. Өнгөрсөнд бүтээж, өнөөдөрт үлдээсэн ахмад уурхайчид, ажилсаг хамт олны яруу алдрыг эргэн дурсав. Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орсны түүхэн 45 жилийн ойн баярын үйл ажиллагаа, арга хэмжээ ийм үндсэн агуулга дор утга төгөлдөр боллоо. 
Жилд 4 сая тонн хүдэр боловсруулахаас эхэлж, эдүгээ 40 сая тоннд хүргэх хүртэлх дөрвөн аравныг өртөөлж туулахдаа гэрэл гэгээ, хүндрэл бэрхшээлтэй өөр өөр цаг үеийг давж ирсэн Эрдэнэт үйлдвэрийнхэн түүхэн хөгжлийнхөө туршид олон үнэт зүйлсийг бүтээжээ. Чухам тэрхүү ололт амжилт, арвин туршлага, жишиг загвараа эргэн харж, бахархан тэмдэглэж, түүхийн хуудсандаа эл өдрүүдийг тодоор нэмлээ. 45 жилийн ойн баяр сонин содон уулзалт учрал, ахин давтагдашүй цаг хором, сэтгэлд үлдэх үйл явдлаар дүүрэн байв.


 

Үйлдвэрийн Төрөлжсөн архиваас дэлгэн үзүүлсэн “Архивын түүхэн баримт”-ын үзэсгэлэн тэр чигээрээ өчигдрөөр аялуулав. Монголчуудын зуун дамжин бахархаж ирсэн их бүтээн байгуулалтын он жилүүд энд гэрэл зурганд, даргын тушаалд, уурхайчны бичвэрт дурайтал үлджээ. Энэ үзмэр, түүхэн баримт бичгүүд юугаар ч сольшгүй, ховор нандин дурсамж бүхнийг агуулсан үнэт өв болон хадгалагдана. Өнгөрсөн түүхийн хуудсаар  ойн баяраа эхлүүлж, баярын хурлаа хүндэтгэлийн тоглолттой хоршуулж, оны шилдгүүдээ алдаршуулан, үе үеийн алдартнууд, үйлдвэрийг удирдаж явсан ерөнхий захирлууд, ахмад уурхайчид, төр засгийн хүндэт зочдоо тэргүүн эгнээндээ залж, Эрдэнэтийн 45 жилийн ой үргэлжиллээ.       

Өөрсдийн хүч, дотоод боломжоороо нэгдэж, тэмдэглэлээ


Их бүтээн байгуулалтыг сүндэрлүүлсэн илгээлтийн эзэн залуусын дүр зураг тайзан дээр “амьдаараа” бууж, тэр цаг үеийн ажил хөдөлмөр, аялгуу дуутайгаа чихнээ эгшиглэж, өнөөгийн Эрдэнэтийн өнгө төрх хэрхэн бүтээгдсэн түүхийг баярын хуралд ирсэн хүн бүрийн сэтгэлд тод томруунаар зурав. Агуулгад ач холбогдол өгч, хэлбэр хийцийг өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглан хийх зорилготой ажилласныг арга хэмжээ бүрийн найруулга, дэглэлт, зохион байгуулалт харуулж байлаа. Үг хэлж, шагнал гардуулаад дуусдаг  баярын хурал энэ удаа өвөрмөц шийдэл, бүтэцтэй болсон. Сонирхолтой ч байсан.


Эрхэм зочид үг хэлж, баяр хүргэх завсарт авьяаслаг уурхайчдын урлагийн шилдэг үзүүлбэр ээлжилж, мэргэжлийн урлагийн уран бүтээлчдээс дутахааргүй чадварлаг байсан нь зочдыг гайхшруулсан. Ойн баярын урлагийн бүхий л тоглолтууд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, ажиллагсдын дунд зохион байгуулсан “Энэ цагийн эгэл баатрууд” урлагийн их наадмын шилдгүүдийн тоглолтоос бүрдэж байв. Өөрөөр хэлбэл, ойн баярт урлаг соёл, спортын одод, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гэх зэрэг гадны байгууллага, төвийн төлөөллүүд оролцсонгүй. Өөрсдийн хүч, дотоод нөөц бололцоогоо дайчлах санаачлагыг ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх Ажлын хэсгээс гаргасан нь ингэж биеллээ олжээ. Олон талын зардал хэмнэж, нүсэр зохион байгуулалтыг шинэлэг, авсаархан хэлбэрээр сольсон нэгдмэл зохион байгуулалт, цех нэгжүүдийн гоё хамтралыг Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх “базжээ”. Соёл урлагийн цогцолбор, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба, Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор, Оёдлын цех зэрэг цехүүдээ түшиглэн, тэдний хүчээр энэ бүхний ард гарснаа ч зохион байгуулагчид бахархалтайгаар онцолсон.   

 


Алдрын жагсаалтад багтсан 17 шилдгүүд


Он солигдох зааг дээр тухайн жилийн шилдгүүдээ тодруулан алдаршуулдаг ёслолыг энэ удаа 45 жилийн ойн баяртай хамтатгасан нь баяр дээр баяр нэмсэн онцгой шийдэл байлаа. Хангарьд паласын уужим танхимд үйлдвэрийн бүх цех нэгжийн удирдлага, ажилтны төлөөлөл, хөдөлмөрийн баатар, гавьяатууд,  зочид, гадаад дотоодын хамтран ажиллагч, түнш байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж, 2023 оны Эрдэнэт үйлдвэрийн шилдгүүдийг хамтдаа алдаршуулан, баяр хүргэв. Оны шилдгүүдийн эгнээнд багтаж, алдрын жагсаалтад нэрээ мөнхөлсөн 17 шилдгүүд дунд  залуус олноор тодорсон нь Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй өнгөтэй буйг илтгэх шиг.    

2023 оны “Оны шилдэг залуу ажилтан”-аар Геологи, хайгуулын экспедицийн Геофизикч  Өлзийн Цэрэгхүү, Засвар, угсралтын цехийн Мастер Чимэддоржийн Мөнхбаяр, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн Дэд профессор Алтанбатын Түвшинжаргал, “Оны шилдэг ажилчин”-аар Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан ба хийн гагнуурчин Цэнд-Аюушийн Эрдэнэчулуун, Засвар, механикийн заводын Механик цехийн Тоног төхөөрөмжийн засварчин Ноосонхөхийн Мөнхбат,Ган бөөрөнцгийн цехийн Цахилгаанчин Чойндонгийн Бат-Эрдэнэ, “Оны шилдэг шинийг санаачлагч”-аар Ил уурхайн Уулын тоног төхөөрөмжийн засварын хэсгийн Тоног төхөөрөмжийн засварын механикч Сүхбаатарын Ууганбаяр, Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн Тоног төхөөрөмжийн засварын механикч Ажаагийн Бямбасүрэн, Автотээврийн цехийн Технологийн тээврийн автомашины засварын хэсгийн Засварын мастер Тэгшбаярын Ганболд, “Оны шилдэг мэргэжилтэн”-ээр Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан хөтлүүр, автоматикийн хэсгийн Цахилгаан автоматикийн инженер Цолмонгийн Батхүү, Чанарын хяналтын хэлтсийн Химийн төв лабораторийн Химийн инженер Маналжавын Даваажав, Соёл, урлагийн цогцолборын Дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын Найрал дууны багш Бумбаашийн Нарантуяа нар тус тус тодорсон бол  “А.Ф.Тюряковын нэрэмжит шагнал”-аар Баяжуулах үйлдвэрийн Өргөн тээвэрлэх машин, механизмын хэсгийн Засварчин Букреев Владимир Иванович, Автотээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсгийн Хүнд даацын машины жолооч Очирын Гансүх, Цахилгаан цехийн Үйлдвэр техникийн товчооны Горим тооцооны инженер Хаянхярваагийн Долгормаа нар шагнагдлаа. 
Түүнчлэн Ил уурхайн Үйлдвэр техникийн товчооны дарга Цэвэгдоржийн Шинэдорж “Оны шилдэг удирдах ажилтан” болж, “Шилдгийн шилдэг ажилтан”-аар Ил уурхайн Уулын ажлын хэсгийн Экскаваторын машинч Пүрэвнямын Пүрэвдорж тодорсон. Шилдгүүдийн шагналыг үйлдвэрийн удирдлагууд гардуулан, ажилтан бүрт зориулан хийлгэсэн хөдөлмөрийн хамгаалах хэрэгсэл малгай, хантаазыг өмсгөн баяр хүргэлээ. 


Шилдэг ажилтнаа шагнал гардан тайзнаас буухад өөрийн  цех нэгжийн удирдлагууд нь  тосон авч, халуун дотноор тэврэн баяр хүргэх дүр зураг энэ үйл явдлын хамгийн сэтгэл хөдлөм торгон агшин байсныг тодотгомоор.    


Ажилчдад буусан аз хийморийн хур

 

Оны шилдэг ажилтнуудыг алдаршуулах ёслолын хонжворт сугалаа уурхайн ажилчдад азын хур буулгав. Үйлдвэрийн нийт ажилтнуудын бүртгэлийн дугаараар тодруулдаг сугалаанд Залуучуудын холбоо хурдан удмын даага, Эмэгтэйчүүдийн холбоо Вьетнам улсад аялах эрх, Үйлдвэрчний Эвлэлийн холбоо 2024 оны Парисын зуны олимп үзэх 2 эрхийн бичгийн азтан тодруулахаар бэлтгэжээ. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд Парисын олимпын эрх 3, Орхон аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Түмэнжаргал 1 эрх, Голомт банкны захирал О.Хаянхирваа 4 эрх нэмж, азтан тодрууллаа. Сугалааны азтанаар Спорт цогцолборын Ахлах арга зүйч А.Батмагнай, Стратеги, хөгжлийн газрын дарга П.Энхбат, Автотээврийн цехийн Хүнд машин механизмын хэсгийн бульдозерын машинч Р.Давааням, Ил уурхайн уулын тоног төхөөрөмжийн хэсгийн өргөн тээвэрлэх тоног төхөөрөмжийн засварчин Д.Эрдэнэбаатар, Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн хөвүүлэн баяжуулагч Б.Мөнх-Эрдэнэ, Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн цахилгаан хийн гагнуурчин Д.Эрдэнэбат нарын арван ажилтан тодорч, ирэх онд Франц улсын нийслэл Парис хотноо болох хүн төрөлхтөний эв нэгдлийн их баяр зуны олимпийг үзэх эрхтэй болов.    


 Хурдан удмын дааганы эзнээр Эрдэнэт сувиллын цогцолборын Чанарын менежер Л.Машбат, Вьетнам улсад аялах эрхийн бичгийн  эзнээр саяхан Монгол Улсын Гавьяат багш цол хүртээд буй ахмад багш П.Оюунсүрэн нар тодорсон юм. Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажилладаг арилжааны банкууд өөр өөрсдийн бэлгээ задалж, гадаад аяллын эрхийн бичгийн эздийг сугалаагаар тодруулж, шагнасан.
Ийнхүү Парисын олимпын эрхийн сугалааны дийлэнх нь  уурхайн тэргүүн эгнээнд ажлаа хийж, ээлжиндээ гарч буй ажилчдад аз дагуулж, шинэ онд хийморь сүлд дээшээ байхын ерөөл бэлгэдэл хайрлалаа.   

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %