“Энэ цагийн эгэл баатрууд” Урлагийн Их наадмын шилдгээр Баяжуулах үйлдвэр шалгарлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын түүхт 45 жилийн ойн хүрээнд “Соёл урлагаар нийгмийн сайн сайхныг бүтээцгээе” уриан дор зохион байгуулсан “Энэ цагийн эгэл баатрууд” Урлагийн их наадмын Гала тоглолт, шагнал гардуулах ёслол Соёл, урлагийн цогцолборын их танхимд боллоо. Энэхүү үйл ажиллагааг нээж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, Нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх хэлсэн үгэндээ: “Түүхт ойг зохион байгуулах ажлын хэсгээс Гала тоглолтын тасалбарыг үнэлж, худалдаалсан ч танхим дүүрэн үзэгчтэй төдийгүй, гадаа тасалбар хайсан хүмүүс олон байна. Энэ нь уурхайчид, баялаг бүтээгчдийн урлагийн авьяас хэрхэн үнэлэгдэж буйн нэгэн илрэл юм. “Энэ цагийн эгэл баатрууд” Урлагийн их наадам маань амжилттай өндөрлөж байна. Урлагийн их наадам үнэхээр өргөн цар хүрээтэй, бэлтгэл сайтай, зарим үзүүлбэр мэргэжлийнхнээс дутахгүй сайхан боллоо. Манай наадмыг Урлаг, соёлын таван “Гавьяат” шүүн тунгаасан. Улаанбаатараас уригдсан шүүгчид, “Танай үйлдвэрийн уран сайханчид мэргэжлийн дуучид, хөгжимчдөөс ялгарах юмгүй байна. Алдар, нэртэй дуучдыг өндөр үнээр авчрах хэрэггүй болжээ гэсэн.

Манайхны энэхүү сайхан концерт Үйлдвэрийн маань түүхт ойн баярын оргил хэсэг болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэж онцолсон юм. Энэхүү их наадмыг Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн ойг угтсан арга хэмжээг зохион байгуулах комисс, Соёл, урлагийн цогцолбор, мөн Үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран зохион байгуулсан юм. Гала тоглолтод уурхайчид, баялаг бүтээгчдийн 20 орчим шилмэл үзүүлбэр толилууллаа. Тоглолт үзэгчдийн сэтгэлд бүрнээ нийцэж буй нь үзүүлбэр бүрд тасралтгүй алга ташилтаар баяр хүргэж буйгаар илэрнэ. Тайзнаа хүсэл, тэмүүлэл дүүрэн дүрэлзэн асах залуусаас үзэгчид нүд салгасангүй. Олон жил “Горняк”-ынхаа тайзнаа ая дуугаа өргөсөн уурхайчдын танил ахмад уран сайханчид маань “Магнаг цэнхэр дэлхий” хэмээх “аварга” дууг мэргэжлийн найрал дуучдаас дутуугүй л “авчихлаа”. Уран сайханчдын өнгө зүс, нүдний гал цог, концертын ая дан, тайзны гэрэлтүүлэг, дэлгэцийн хувирал гээд бүхий л зүйл гайхалтай байлаа. Ийнхүү Гала концерт өндөрлөж, шагнал гардуулах ёслол эхэллээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер, үйлдвэрийн 45 жилийн ойг угтсан арга хэмжээг зохион байгуулах комиссын дарга Т.Батмөнх: “Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн ойн хүрээнд олон үйл ажиллагаа явуулж буйн нэг нь “Энэ цагийн эгэл баатрууд” Урлагийн их наадам байлаа. Үйлдвэрийн анхны баяжмал ачигдсан өдөр буюу 12-р сарын 14-нд Эрдэнэт үйлдвэрийнхээ түүхт 45 жилийн ойн баярын хурал, Хүндэтгэлийн концерт зохион байгуулна. Энэ үеэр үйлдвэрлэл, эдийн засаг, спорт, нийгмийн салбарт амжилт гаргасан алдартнуудаа тодруулна. Хүндэтгэлийн концертод тод гялалзах одод нь өнөөдрийн Их наадмын шилдгүүд байх болно” гэв. 


Мэргэжлийн шилмэл шүүгчдийн үнэлгээгээр 13 номинациар шилдгүүдээ шалгаруулсан юм. 

  • Гоцлол дууны төрлөөр Автотээврийн цех, “Эрдэнэсийн тээвэрчид” багийн гоцлол дуучин Ө.Баянмөнх,
  • Гоцлол бүжгийн төрлөөр Ил уурхайн “Уурхайчид”” багийн гоцлол бүжигчин Б.Алтантуул, 
  • “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, СААЖЦ-ын “Уурхайчин аялгуу” багийн гоцлол бүжигчин, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн программист Б.Зориг нар шилдгээр, 
  • Гоцлол хөгжмийн төрлөөр Ус хангамжийн цехийн “Чандман-Эрдэнийн ундарга” багийн гоцлол хөгжимчин, Ус хангамжийн цехийн шугам хоолойн засварчин Н.Бүрэнтөгс, 
  • ЗМЗ-ын “Ган төмрийн үйлчин” багийн гоцлол хөгжимчин О.Батбилгүүн, 
  • Уртын дууны төрлөөр Дотоодын цэрэг, Гэрээт Цагдаагийн хэлтэс, Гал унтраах анги, Орос сургуулийн хамтарсан багийн Уртын дуучин, Дотоодын цэргийн 816-р ангийн ажилтан П.Нямсүрэн, 
  • Язгуур урлаг, Ерөөл магтаалын төрөлд Автотээврийн цехийн “Эрдэнэсийн тээвэрчид”” багийн оролцогч Булдозерын машинч Анхбаяр “Ган төмрийн үйлчин” багийн биелээч, ЗМЗ-ын засварчин Д.Баярсайхан, Дотоодын цэргийн 816-р ангийн ажилтан Т.Буудал, Н.Ганболд нар
  • Уран уншлагын төрөлд Цахилгаан цех, Аж ахуйн үйлчилгээний цех, Оёдлын цехийн хамтарсан багийн Уран уншигч Д.Баярчимэг, Ерөнхий захиргаа,” Геологи хайгуулын экспедиц, Ган бөөрөнцгийн цехийн “Эрдэнэс” багийн Ногоон хөгжил төслийн нэгжийн Хөргөлтийн тоног төхөөрөмжийн засварчин Б.Гүндалай, 
  • Содон үзүүлбэрийн төрөлд Спорт цогцолбор, Соёл, урлагийн цогцолбор, “Эрдэнэт медикал” эмнэлгийн хамтарсан багийн “Монголын их амар амгалан” багийн гишүүн СУЦ-ын бүжигчин Б.Цэрэн, 
  • Дуэт дууны төрөлд СЦ, СУЦ, “”Эрдэнэт медикал” эмнэлгийн хамтарсан “Монголын их амар амгалан” багийн дуучин СУЦ-ын арга зүйч Ч.Дашдэмбэрэл “Эрдэнэт медикал” эмнэлгийн эмч М.Билэгт,
  • Дуэт бүжгийн төрөлд Цахилгаан цех, Аж ахуйн үйлчилгээний цех, Оёдлын цехийн “Цэцэг” хамтлагийн бүжигчин Д.Даваадалай, Э.Одхүү нар,
  • Чанарын хяналтын хэлтэс, Судалгаа,” шинжилгээний хүрээлэн, “Эрдэнэт” сувиллын цогцолбор, Барилга засварын цехийн “Гранпри” хамтлагийн ЧХХ-ийн лаборант Ж.Тэмүүлэн, СШХ-ийн хөвүүлэн баяжуулагч С.Үүрийн туяа, 
  • Хамтлаг дууны төрөлд Спорт цогцолбор, Соёл,” урлагийн цогцолбор, “Эрдэнэт медикал” эмнэлийн хамтарсан “Монголын их амар амгалан” багийн дуучин, Спорт цогцолборын арга зүйч Э.Эрдэнэтбаяр, “Эрдэнэт медикал” эмнэлгийн дотрын эмч Т.Болормаа, СУЦ-ын дүрсний техникч Б.Отгонбат, СУЦ-ын бүжигчин Б.Нямлхагва нар,
  • Хамтлаг бүжгийн төрөлд Баяжуулах үйлдвэрийн “Бид баяжуулагчид” багийн “Эрдэнэс” хамтлаг, ЗМЗ-ын “Ган төмрийн үйлчид” багийн “Залуус” хамтлаг, Цахилгаан цех, Аж ахуй үйлчилгээний цех, Оёдлын цехийн “Цэцэг”, Ерөнхий захиргаа, Геологи хайгуулын экспедици, ТЛТ, ГБЦ-ийн хамтарсан “Эрдэнэс” багийн бүжгийн хамтлаг,
  • Хамтлаг хөгжмийн төрөлд ЗУЦ, “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, СААЖЦ-ын “Уурхайчин Аялгуу” багийн хамтлаг хөгжимчид, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн сургалтын мэргэжилтэн, МУГБ С.Мэнджаргал, ЭЦДС-ийн механикийн тэнхимийн ахлах багш Б.Нямбат, ЭЦДС-ийн Аж ахуй үйлчилгээний хэсгийн дарга Д.Мөнхсайхан, ЗУЦ-ийн эдийн засагч Т.Отгонзаяа, 
  • Найрал дууны төрөлд ХМТАЦ-ийн “Оюунлаг цехийн он цагийн аялгуу” багийн найрал дуучид, Эрдэнэт үйлдвэрийн Ахмад уран сайханчдын “Эрдэнэсийн ундарга” багийн Найрал дуучид шилдгээр шалгарлаа. 

 

Нийлбэр үнэлгээгээр 32 цехийн 16 багаас Баяжуулах үйлдвэрийн “Бид баяжуулагчид” баг тэргүүн байр эзэлж, Гранпри цом, өргөмжлөл 10 сая төгрөгөөр шагнууллаа. Автотээврийн цехийн “Эрдэнэсийн тээвэрчид” баг дэд байр эзэлж, өргөмжлөл, 7 сая төгрөг, Ерөнхий захиргаа, Геологи хайгуулын экспедиц, Ган бөөрөнцгийн цехийн хамтарсан “Эрдэнэс” баг гутгаар байр эзэлж, өргөмжлөл, 4 сая төгрөгийн эзэн боллоо. Түүнчлэн, Засвар, механикийн заводын “Ган төмрийн үйлчид” баг тусгай байрт шалгаран, өргөмжлөл, хоёр сая төгрөгөөр шагнуулав. 
Их наадмын Ерөнхий шүүгч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Одончимэг: “Сэтгэл маш их догдолж байна. Анх удирдамжаа авснаас өнөөдрийг хүртэл бид хамтдаа байлаа. Өнөөдөр бид Эрдэнэтчүүддээ гайхамшгийг үзүүллээ. Би Эрдэнэт үйлдвэрийн 15, 20, 25, 30, 35, 40, өнөө жил 45 жилийн урлагийн наадмыг найруулан ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрийн шинэ эрин эхэлжээ. “Эрдэнэт”-ийн ирээдүй үнэхээр гайхамшигтай байна гэдгийг өнөөдрийн залуусын авьяас чадвар, цог золбоо харуулж байна. Эрдэнэт үйлдвэрээрээ, үйлдвэрийнхээ залуусаар бахархаж байна. Үзүүлбэрүүд маш чанартай, өрсөлдөөн ихтэй байсан. Бид Улаанбаатараас нарийн мэргэжлийн шүүгч нарыг урьж авчирсан. Наадмын туршид 156 үзүүлбэр үзүүллээ. Энэ наадмын зорилго нь өрсөлдөөн биш, урлаг соёлоор дамжуулан сайн сайхныг түгээх, нэгнээсээ суралцах юм. Уран сайханчид бие биеийнхээ үзүүлбэрээр бахархаж, чин сэтгэлээсээ баярлаж буй нь наадмын зорилго биеллээ олж байгаа нь тэр. Ер нь Эрдэнэт үйлдвэрийн урлаг, уран сайхны үндэс суурийг маш сайн тавьжээ гэдэг нь ахмад уран сайханчид, өнөө цагийн залуусаас харагдаж байна. Манай Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчид уурхайчид, баялаг бүтээгчдийнхээ авьяасыг төгөлдөржүүлэх, мэргэжлийн туслалцаа үзүүлэх чиглэлд үнэхээр сайн ажилласан” гэв. 
Ийнхүү “Эрдэнэт” хэмээх их айл Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 20-иод хувийг дангаараа бүрдүүлэх их үйлсийг бүтээдэг төдийгүй, урлагаар дамжуулан нийгэмд сайн сайхныг түгээхээр зорьж явна. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %