“Бутлах”-ын ахмадууд үйлдвэрээрээ зочиллоо

Баяжуулах үйлдвэрийн хамт олон Эрдэнэт үйлдвэрийн түүхт 45 жилийн ойг угтаж, “Бахархан дуурсах жил” үйл ажиллагаа зохион байгуулж буй. Энэ хүрээнд тус цехийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Ахмадын зөвлөл хамтран анхдагч, ахмадуудаа урьж, уулзалт ярилцлага хийж, өмнө нь ажиллаж байсан ажлын байраар нь аялууллаа. Энэ өдөр Бутлан тээвэрлэх хэсгийн 77 анхдагч ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Удирдлагууд Баяжуулах үйлдвэрийн өнөөгийн үйл ажиллагаа, техник технологийн шинэчлэл, хүний хөгжлийн талаар хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийн мэдээлэл танилцуулга хийлээ. Ахмадуудаа Ил уурхай, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл, өөрсдийнх нь ажиллаж байсан Бутлан тээвэрлэх хэсгээр зочлуулж, Эрдэнэт үйлдвэрийн цахим музейг сонирхууллаа. Ахмадууд сэтгэл өндөр, баяр хөөр дүүрэн байлаа. Энэ үеэр бид зарим хүмүүстэй уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм.

 
Баяжуулах үйлдвэрийн Ахмадын зөвлөлийн дарга, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Р.Дэлгэр:


Манай Баяжуулах үйлдвэрийн хэмжээнд 547 ахмад ажилтан байна. Баяжуулах үйлдвэрийн захиргаа, Үйлдвэрчний эвлэл, Ахмадын зөвлөл хамтран ахмадуудаа үйлдвэртэйгээ танилцуулах, сүүлийн үед хийгдэж байгаа техник, технологийн шинэчлэлийг үзүүлэх, ойрын таван жилд хийх ажлынхаа төлөвлөгөөг танилцуулах, ахмадуудынхаа санаа бодлыг сонсох үйл ажиллагааг зохион байгуулж, цуврал үйл ажиллагаа явуулж байгаа юм. Өнөөдөр Бутлан тээвэрлэх хэсгийн ахмадууд үйлдвэртэйгээ танилцаж байна. Бутлан тээвэрлэх хэсгээс 90 гаруй ахмад байдгийн 77 нь хамрагдлаа. Ахмадууд маш сайн хамрагдаж байна. 1978 оны 12-р сарын 14-нд бид Анхны баяжмалаа ачиж байхдаа дөнгөж хоёр ээлж ашиглалтад оруулаад ажиллаж байлаа. Тэр үед бид 22-24 настай залуус Зөвлөлтийн мэргэжилтнүүдээ дагалдан, 16 сая тонн хүдэр хүлээн авч боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг төслийн хүчин чадалд нь хүргэх гэж мэрийж байлаа. Тэгвэл энэ жил Баяжуулах үйлдвэр маань 36,7 сая тонн хүдэр боловсруулахаар зорьж байна. Баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг өдий хүртэл нэмэгдүүлж, хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан ахмадууд маань үйлдвэртэйгээ танилцаж байгаад их баяртай байна.


Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, ахмад ажилтан Б.Нэргүй:


Биднийг өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн Баяжуулах үйлдвэрийн захиргаа, Бутлан тээвэрлэх хэсгийн хамт олон, Үйлдвэрчний эвлэл, Ахмадын зөвлөлийнхөндөө баярлалаа. Үйлдвэрт өргөтгөл шинэчлэл их хийжээ. Бутлан тээвэрлэх хэсэг маань үүднээсээ эхлэн их сайхнаар өөрчлөгдсөн байна. Операторын өрөөгөөрөө ороход ямар сайхан байв аа. Техникийн шинэчлэл их хийгджээ. Хамт ажиллаж байсан нөхөдтэйгөө уулзсан нь сэтгэл догдлуулсан гайхалтай мөч байлаа. Шинэ үеийн залуус минь ч их сайхнаар угтаж авлаа. Сэтгэл үнэхээр дүүрэн сайхан байна. 
Би Бутлан тээвэрлэх хэсэгт 1978 оноос 2014 он хүртэл 37 жил ажиллаад, гавьяаны амралтдаа гарсан. Бутлан тээвэрлэх хэсгийн бүхий л үйл ажиллагааг 24 цагийн туршид хянадаг хяналтын операторын хариуцлагатай ажлыг хийж явсандаа бахархдаг. Мэргэжлийн сургуулийн ширээнээс дөнгөж гарсан бид будаг нь ханхалсан цэлгэр сайхан үйлдвэрийнхээ босгоор алхаж орсон нь саяхан мэт боловч 45 жил өнгөрчээ. Анхны мастер хүлээж авч ажил хуваарилж байсан, багш шавийн гэрээтэй ажиллаж эхэлсэн гээд л сайхан дурсамжаа ярьж, баяр жаргалтай байн аа бид. Ингээд, Эрдэнэт үйлдвэрийнхээ нийт хамт олонд 45 жилийн ойн баярын мэнд хүргэе ээ.


Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, анхны ээлжийн мастеруудын нэг Н.Нордог:


Би гавьяаны амралтдаа гараад есөн жил болж байна. Ажлын гараагаа эхэлсэн Бутлан тээвэрлэх хэсгийнхээ ахмадуудтай уулзаж, үйлдвэртэйгээ танилцаж яваадаа баяртай байна. Би энэ хэсэгт олон жил ажилласан болохоор тоос нь хүртэл дотно сайхан санагдаж байна. Ахмадуудынхаа сэтгэлийг сэргээсэн сайхан ажил санаачлан хийж буй зохион байгуулагчдадаа баярлалаа. Үйлдвэр маань шинэчлэгдэн, өргөжиж буйг харахад сэтгэл өег байна. Өндөр хүчин чадалтай, орчин үеийн олон сайхан бутлуур шинээр тавигджээ. Хөдөлмөрлөх нөхцөл сайжирсан байна. Бид нэлээн хүнд үеийг даван туулж байлаа. Ялангуяа 1990-ээд оны эхэн үед дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ доод түвшинд хүрч, үйлдвэр маань сэлбэггүй зогсчих гээд их л хүндхэн цагт бид мэрийн ажиллаж байлаа. Энд цугласан ахмадууд үйлдвэрийнхээ төлөө үнэнч хөдөлмөрлөсөн гавьяатай улс. Би Бутлан тээвэрлэх хэсэгт 10 гаруй жил ажиллаад, Аж ахуйн хэсгийн дарга, Дотоод тээврийн албаны дарга, ээлжийн дарга, сүүлд нь ХАБЭА-н инженер хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Сонирхуулахад, 1978 онд үйлдвэрийн анхны ажилчдад орос инженер ХАБ-ын хичээл зааж, би түүнийг нь орчуулж байлаа. ХАБ-ыг бараг мэдэхгүй, дөнгөж сургууль төгссөн намайг их сайн орчууллаа гэж онц үнэлгээ өгсөн. Ингэж ажлын гараагаа ХАБ-аар эхэлж, ХАБЭА-н инженерээр төгсгөсөн. ХАБ-ын ажил надад өгөөжтэй байсан гэж боддог.


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %