Засвар, механикийн заводынхны гурван үеийн уулзалт боллоо

Засвар, механикийн заводын Захиргаа, Ахмадын зөвлөл хамтран гурван үеийн уулзалтыг өнгөрсөн бямба гарагт “Хангай” амралтад зохион байгууллаа. Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үндсэн нэгж болох ЗМЗ-ын анхны суурь машин ажиллаж эхэлсэн, мөн анхны ган хайлсан түүхт 45 жилийн ойн хүрээнд болж буй уулзалтад ийнхүү үе, үеийн ажилтны төлөөлөл болох 400 гаруй хүн хүрэлцэн ирлээ.


Энэхүү үйл ажиллагааг нээж ЗМЗ-ын дарга Б.Баасансүрэн анхдагч, ахмадууддаа хандан хэлсэн үгэндээ: “Та бүхэн минь тэртээх 1978 оноос ЗМЗ-ын үйл ажиллагаанд бие сэтгэлээ зориулж ирсэн, зарим нь түүнээс ч өмнө Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийнхээ их бүтээн байгуулалтад оролцсон, түүхэн үйл явдлын гэрч билээ. Идэр залуу насныхаа эрч хүчийг үйлдвэр, заводынхоо хөгжил дэвшлийн төлөө зориулж, ЗМЗ-ын түүхэн хөгжлийн шинэ үеийн үндэс суурийг баттай тавьж, залуусаа сургаж хөгжүүлэхэд оруулсан та бүхнээрээ бахархаж, талархал, хүндэтгэлээ илэрхийлж байна” гэж онцлоод ойрын жилүүдэд хийж гүйцэтгэсэн ажил үйлс болон ирээдүйн зорилтоосоо ярьж танилцууллаа. 


Энэ үеэр ЗМЗ-дад олон жил үр бүтээлтэй ажилласан мастер Г.Баяртогтох, гүүрэн кранчин А.Цэрмаа, цахилгаан ороомогчин Д.Дуламжав, засварчин Т.Лувсанчүлтэм, хольц бэлтгэгч С.Эрдэнэчимэг нарын ахмадууддаа Засгийн газрын шагнал “Тэргүүний уурхайчин” цол тэмдэг гардуулав. Мөн П.Сарантуяа, Б.Долгорсүрэн Н.Мажигсүрэн нарыг Орхон аймгийн Хүндэт тэмдгээр, Б.Бямбасүрэн, Б.Нямсүрэн нарыг Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Иргэний төлөө” медалиар, Д.Даваа, Б.Хөхөө, Р.Содномцэрэн, Г.Мягмарсүрэн нарыг Орхон аймгийн Засаг даргын жуух бичгээр шагналаа. Мөн ЗМЗ-ын 45 жилийн ой, Машин үйлдвэрлэгчдийн болон Металлургиудын баярын өдрийг тохиолдуулан ажил мэргэжлийн уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчид, ЗМЗ-ын ахмад болон залуу үеийн уран бүтээлчид ая дуугаа өргөлөө. Ийнхүү ЗМЗ-ын хамт олон түүхт ойн баяраа цэнгэг агаарт дуу хуур, инээд хөөр, дурсамж яриа дүүрэн сайхан тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ үеэр бид зарим хүмүүстэй уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм.

 
Ахмад ажилтан Д.Дуламжав:


 Өнөөдөр Заводынхон маань 45 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэ үеэр би “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр шагнууллаа. Миний сэтгэл их өндөр байна. Манайхан жил бүр ахмадууд биднийгээ хүндэтгэн урьж, ажиллаж явсан сайхан үеэ, хамт олноо дурсаж ярих боломжийг олгодогт бид дандаа баярладаг. Энэ жил бүр ч олуулаа цуглаж маш сайхан байна. Хамт олон, удирдлагууддаа баярлалаа. Нөхөр маань ч бас Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаад гавьяандаа гарсан. Одоо ч үе дамжин хүүхэд маань ажиллаж байгаа. Энэ сайхан үйлдвэрээрээ манай гэр бүлийнхэн үргэлж бахархаж явдаг. Би заводдоо 19 жил ажиллаад, 2012 онд гавьяаны амралтдаа гарсан. Тэтгэвэртээ зүгээр суусангүй ээ. Би цахилгаан ороомогчин. Энэ мэргэжлээрээ гэр бүлийн бизнес эрхэлж, одоо хүртэл ороомогчин хийж явна. Эзэмшсэн мэргэжил гэдэг хэзээ ч хүнд өгөөжөө өгдөг юм байна. Бизнес маань хүрээгээ тэлж, олон байгууллага хүмүүстэй хамтран ажиллаж байна. Энэ бол Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, сайхан мэргэжил эзэмшсэний ач гавьяа юм даа. 


Д.Отгонхүү:

 
Заводын маань үе, үеийнхэн цуглаж, үнэхээр сайхан байна. Ахмадууд биднийгээ хүндэтгэн хүлээн авч, урам өгч, сэтгэлийг сэргээдэг удирдлага, хамт олондоо их баярлалаа. Би үйлчлэгч, жижүүрээр ЗМЗ-дод олон жил ажилласан. Тэр хөдөлмөрийг минь үнэлж, “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр шагнасанд нь их баяртай байна. Түүхт ойн хүрээнд саяхан биднийг үйлдвэрийн ажлын байраар маань зочлуулсан. Заводод маань өргөтгөл шинэчлэл хийгдэж их сайхан хөгжсөн, ажлын байрууд цэвэр цэмцгэр болсон байна лээ. Ингээд Засвар, механикийн заводын үе, үеийн ажилтнууддаа түүхт ойн баярын мэнд хүргэж, ажил амьдралд нь сайн сайхныг хүсье. 


Т.Лувсанчүлтэм:


ЗМЗ-ынхон ийм өргөн бүрэлдэхүүнтэй уулзаж байсангүй. Өнөөдөр миний сэтгэгдэл их өндөр, үнэхээр сайхан байна. Үе үеийн ажилчид нэгэн дор цугларна гэдэг сайхан юм. Түүн дотроос санаа нэгдэж, сайхан ажиллаж явсан нөхдөө хараад, ид хийж бүтээж явснаа дурсаад сэтгэл хөдөлж байна. Би 1973 онд цэрэгт байхдаа төмөр зам тавих гэж Эрдэнэтэд ирж байлаа. Цутгуурын цехийн анхны хэвчин, дараа жолоочоор ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарсан. ЗМЗ-дод нийт 32 жил ажилласан. Энэ хөдөлмөрийг минь үнэлж, өнөөдөр намайг “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр шагнаж байгаад би их баяртай байна. 18 настайдаа Эрдэнэт үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтад оролцож явсан би өнөөдөр 50 жил Эрдэнэт үйлдвэрээрээ овоглож явна. Зууны манлай Эрдэнэт үйлдвэрээрээ үргэлж бахархаж явдаг. Эрдэнэт үйлдвэрийнхээ нийт хамт олонд Түүхт 45 жилийн баярын мэнд хүргэе ээ. 


Ган хайлагч Д.Чинбат:


Гурван үеийн уулзалт их сайхан болж байна. Их бүтээн байгуулалтад оролцож явсан ахмадуудынхаа яриаг сонсож, тэднээрээ бахархаж сууна. ЗМЗ-ын 45 жилийн ойн хүрээнд зохиогдсон ажил мэргэжлийн ур чадварын уралдаанд түрүүлсэндээ баяртай байна. Уралдаанд түрүүлээд зэргээ ахиулж, 5-р зэрэгтэй боллоо. Би Эрдэнэт үйлдвэрт 17 дахь жилдээ ажиллаж байна. Ахмад ган хайлагч нараасаа үлгэр дуурайлал авч, тэднээсээ байнга суралцаж явна. Засвар, механикийн заводын үе үеийн ажилтнууддаа түүхт ойн баярын мэнд дэвшүүлж, аз жаргал сайн сайхныг хүсье. 


Ган хайлагч Б.Одбаяр: 


Манай заводын өнөөдрийн уулзалт, ярилцлага их сайхан болж байна. Аавтайгаа цуг гурван үеийн уулзалтдаа оролцож яваагаараа бахархаж байна. Бас ажил мэргэжлийн уралдаанд дэд байр эзэлж, шагнуулж байгаадаа миний сэтгэгдэл их өндөр байна. Би аавынхаа оронд гагнуурчнаар ажилд орж, удам дамжсан ажилчин болсон. Ган хайлагчаар дөрвөн жил, Эрдэнэт үйлдвэртээ нийт найм дахь жилдээ ажиллаж байна. Манай заводоос залуусынхаа хөдөлмөрийг үнэлж, тэднийгээ ажил мэргэжилдээ дадлагажих, хөгжих боломжоор хангаж буйн нэгэн илрэл нь энэхүү ажил мэргэжлийн уралдаан юм. Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтнууддаа түүхт 45 жилийн ойн баярын мэнд хүргэе ээ.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
1
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %