О.ДЭЛГЭРМАА: Чин сэтгэлээсээ хийсэн ажил өндөр бүтээмж, чанартай байдаг

     Дотоод нөөцөө гарц болгон ашиглаж, өмнөхөөсөө илүүг үйлдвэрлэх чадвараар “бүтээмж” хэмээх ухагдахуун тодорхойлогддог. СААЖЦ-ын Бүтээмж, чанарын дугуйлангуудын 2022 оны сүүлийн хагас жилийн төслийн хамгаалалт саяхан боллоо. Энэ ажлын хүрээнд “Үндэс” бүтээмж, чанарын дугуйлангийнхан цогцолборынхоо захиргааны хэсгийн 12 хүний ажлын байрыг шинэчлэх зорилгоор “Эргономик оффис” төсөл хэрэгжүүлжээ. “Үндэс” БЧД уг ажлын байрны тохижилтын ажилд 10 сая 318 мянган төгрөгийн өртөг зардал гарах байсныг нэг сая 23 мянга 776 төгрөгт багтаан гүйцэтгэж, 97,1 хувийн хэмнэлт гарган ажлын ая тухтай орчныг бүрдүүлсэн байна. Бид “Үндэс” бүтээмж, чанарын дугуйлангийн гишүүн, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын Арга зүйч, бүтээмжийн мэргэжилтэн О.Дэлгэрмаатай уулзаж, шинээр тохижуулсан ажлын байранд нь ярилцлаа. 

-“Үндэс” дугуйлангийнхан “Эргономик оффис” буюу “Ая тухтай ажлын байр” төслийн тайлангаа амжилттай хамгааллаа. Танай хэд дэх төсөл вэ?

-Бид анхны төслөө хэрэгжүүллээ.

-Та байгууллагынхаа Бүтээмжийн мэргэжилтнээр ажилладаг. Ажил алба нь бүтээмж, чанараар арвин баялаг байна уу?

-Манай цогцолборын хэмжээнд Бүтээмж, чанарын 16 дугуйлан ажилладаг. Нийт 230 ажилтантай. Үүний 119 ажилтан  “Сайн санал”-ын системд 292 санал бүртгүүлснээс 252 санал нь хэрэгжсэн. Нийт ажиллагсдын 47,8 хувь нь оролцсон гэсэн үг. Цогцолборын зургаан хэсэгт найман чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Тус цогцолборын хэмжээнд найман төсөл, дөрвөн жижиг сайжруулалтын ажил хийгдсэн. Хуваарийн дагуу тав нь төслөө амжилттай хамгаалаад байна. 

-Танай “Үндэс” БЧД-ийн төслийн онцлог юу вэ?

- Манай “Үндэс” БЧД  цогцолборын инженер, техникийн ажилтан буюу оффисын ажилтны ажлын бүтээмж, бүтээлч сэтгэлгээ, ажлын хурд зэрэгт шууд нөлөөлдөг,  ажлын орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор төслөө хэрэгжүүлсэн. Ажлын байрны боломж хүрэлцээнээс хамаарч манай захиргааны хэсгийн зургаан ажилтан “Эрдэнэт” сувиллын цогцолборын дөрвөн давхарт, үлдсэн нь “Москва-Петушки”-ийн албан өрөөнд гэхчлэн энд тэнд таран байрлаж байсан. Үүнийг нэгтгэх шийд гарч “РУСЬ” дэлгүүр байсан, үйлчилгээний зориулалттай нарны гэрэл тусдаггүйгээс гэрэлтүүлэг муутай, хүйтэн сэрүүн,  чулуун шалтай 91,5м2 талбайтай заалыг бид оффисын зориулалтаар өөрчлөн засварлах, шаардлага гарсан. Наад зах нь 12 хүн ажиллах, өрөөний хананд нь гуравхан цахилгааны залгууртай, бүх ажилтны ширээ рүү уртасгагчаар салаалан татсан утас шалаар хөглөрдөг, хүйтэн чулуун шалтай тул хайрч жиндэх асуудал гардаг байсан. Бидний ширээ сандлын  хүртээмж муу, олон янзын өнгөтэй, энэ бүхнийг бид БЧД-аараа дамжуулан төсөл хэрэгжүүлж шийдэхээр болсон. Сар гаруйн хугацаанд ажиллагсдынхаа гаргасан саналыг цуглуулж төслөө амжилттай хэрэгжүүллээ. 

-Төслийн хамгаалалтад нэлээн хэмнэлт гаргаж ажилласан талаар дурдсан. Энэ талаар тодруулахгүй юу?

- Засварын ажилд хамгийн хямд, энгийн тавилгуудыг 12 хүнээр бодож зах зээлийн үнээр авахад 10 сая 318 мянган төгрөгийн зардал гарах тооцоо гарсан. Үүнийг нэг сая 23 мянга 776 төгрөгт багтаан авч төслөө хэрэгжүүллээ. Бид бэлэн болсон загвар, шийдлийн дагуу хавтангаа Барилга засварын цехээс авсан. Бусдыг нь гадуур барилгын материалын дэлгүүрээр явж судлах, мужаан цехэд очих, хуучин ширээнүүдээ деталь нэг бүрээр нь салгах, хэдэн хавтастай байх, ажилтнуудтай уулзаж тав тух орчин нөхцөлийг тодорхойлох гэх мэт  гишүүд ажлаа хуваарилан авч хариуцлагатай, сэтгэлтэй хандсан. Нэг ч төгрөг үргүй зараагүй. Ажлын тавиур, тавилга маань маш олон талын шийдэлтэй гарсан нь хамгийн зөв хэмнэлт болсон. 

-Танай оффисын тохижилтыг харахад, аргагүй Зууны манлай, Улсын баатар үйлдвэрийн ажилтнууд суухуйц орчин цагийн оффисын хэм хэмжээнд тохирсон тохилог сайхан тавилгатай, гэрэл гэгээтэй цэлгэр сайхан харагдаж байна..?

-Баярлалаа. Бид удаан нухацтай ярилцаж, цахим орчноос ухаалаг оффисын шийдэл хайж, зарим нэг санаа авч хэлбэр дизайныг өөрийн нөхцөлдөө тааруулсан. Ширээ тус бүрийн дэргэд ном, албан хэргийн хавтаснууд, бусад бичиг баримт хадгалах хэмжээг бодолцож хийсэн. Мөн зургаан тавиурт задгай шүүгээ хийж түүнийгээ босоо ширээ мэт тавцантай болгосон нь их оновчтой шийдэл болсон. Ингэснээр бид хаалт тавиураараа тусгаарлагдаж, ажиллах орчны  хувийн орон зай буюу бүтээлчээр ажиллах нөхцөл бүрдсэн.

-Бүтээмж, чанарын дугуйлангийн төслийн хүрээнд тасалгааны ерөнхий тохижилт  хийгдсэн үү?

-Тэгсэн. Төслийн ажлаа гүйцэтгэх явцад манай ажлын орчны 18 асуудал бүтээлчээр шийдэгдэж “Сайн санал”-ын системд бүртгэгдсэн. Ингэснээр ажлын орчин нөхцөл тав тухтай, цэвэрхэн саруул, шинэ оффистой болсон. Иймээс ажлын байрандаа Оффисын ажлын байрны 5 сайн үйлсийг нэвтрүүлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Хүн бүрээс маш их хэрэгцээгүй зүйл хаягдсан, цомхон болсон. Үүнийгээ дагаад ажлын цаг ашиглалт дээшилсэн, эмх цэгц, цэвэр цэмцгэр байдал нь ажлаа амжилттай гүйцэтгэх хамгийн чухалд тооцогдох нөлөөлөл гэдгийг хамтдаа мэдрэх сайхан байна. Ажиллагсдын ажлын бүтээмж, үр дүн ажлын орчин нөхцөлтэй шууд хамааралтай. Дэлхий дахинд байгууллагууд оффисын тохижилт соёлжилтыг маш их анхаарах болсныг бид судалгааны явцдаа олж мэдсэн.

-Энэ тусгаарлагч шилэн хана бас давхар самбарын үүрэг гүйцэтгэх үү?

-Тэгнэ. Бид шилэн ханан дээрээ бүтэн хуанли зурж, хүн бүрийн жилийн ажлын календарьчилсан төлөвлөгөөг байршуулна. Өөр өөр ялгагдах өнгөөр бичиж, хоёр өрөөний аль ч талаас хэзээ ч харсан ил харагдахаар шийдсэн. Бас өдөр тутмын ажил, зар тэргүүтнийг бичиж үлдээх булан бий. Хананд элдэв олон юм өлгөж хадахгүй, цэгцтэй цэмбэгэр байдлыг эрхэмлэнэ. Түүнчлэн ногоон орчин бүрдүүлэх зорилгоор цэцэг, цэцгийн савны шийдэл зэрэг жижиг зүйлээс орчин гоё болчих юм. Ер нь бид хуучин өрөөнд байсан асуудлаа илрүүлж, цэгцлэн, давын өмнө шаардлагатай бус юмсыг маш зоригтойгоор чөлөөлсөн. Ханандаа “Алсын хараа”, “Эрхэм зорилго”-уудаа дугуй хавтгайд байрлуулж, түүнийгээ ханын том цаг болгон тохижуулсан нь бид цагаа харах бүрд зорилго зорилтоо уншиж байх нь бас нэг давуу тал болсон. Бид ширээ тавилгуудаа багахан зайд цэгцэлж, байршуулсан тул сул ашигтай талбай гарч цогцолборын ажилчид ирж ажиллах, яриа, зөвлөгөөн хийх, уулзалт зохион байгуулах боломжтой. Уулзалт хийх хурлын болон сургалтын заал шаардлагагүй болсон гэх үү дээ. 

-Ирэх онд ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?

-Бидний зэргэлдээ өрөөнд Москва-Петушки рестораны “Хоол үйлдвэрлэлийн бүс” байрладаг. Иймээс шинэ ондоо багтаан оффисын ариун цэврийн өрөө бий болгох санаачилга гарсан. Тэгэхээр ажилтны зөв хандлага, сэтгэлээсээ хийж бүтээсэн ажил л  бүтээмжийн хамгийн гол суурь юм байна. Бүтээмжийн төслийн хүрээнд хийж буй бүх ажлыг маань Цогцолборын удирдлагууд, хамт олон минь маш сайн дэмждэгт баярладаг. “Хаана эмх цэгц байна, тэнд үргэлж амжилт байдаг” гэдэг дугуйлангийнхаа уриагаар яриагаа өндөрлөе.

-Баярлалаа. Сайн үйлс бүхэн тань дэлгэрэх болтугай.
 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %