Инженерүүдэд дахин шинийг бүтээх урам өглөө

     Үндэсний инновацийн шилдэг бүтээл “Төвөөс зугтах хүчний шахуурга” буюу манайхны нэршлээр “Грат-1400” насос нь Монгол Улсын Оюуны өмчийн шинэ бүтээл эзэмших эрхийн патенттай. Түүний зохиогчид нь Д.Эрдэнэцогт, Ё.Хүрэлцоож, Ж.Ганзориг, А.Арвис, Ц.Зоригоо, Я.Батсуурь, Б.Бат-Эрдэнэ, Ц.Чулуун-Эрдэнэ, Б.Баянжаргал, Д.Галбямба нар юм. Тэдний заримтай уулзаж, бүтээл төрөх үеийн дурсамж хийгээд ирээдүйн төлөвлөгөөний талаар ярилцлаа. 

Бид шагналын төлөө бус ажлаа сайжруулахын төлөө л энэ бүтээлийг хийсэн
Б.Баянжаргал /ЗМЗ-ын Чанарын товчооны тэргүүлэх мэргэжилтэн/

-Юуны өмнө та бүхний бүтээсэн шахуурга Үндэсний шилдэг инновацийн бүтээлээр шалгарсанд баяр хүргэе. Энэхүү бүтээл төрөх болсон шалтгаан юу байв?

-Их баярлалаа. Энэхүү шагнал бидэнд цаашид их зүйл бүтээх урам хайрлалаа. Бүтээлд гар бие оролцсон ЗМЗ-ын болон Баяжуулах үйлдвэрийн ажилтнуудад баяр хүргэе ээ. Эрдэнэтийн-Овоо орд газрын уул геологийн нөхцөл хүндэрч, хүдэр дэх зэсийн агуулга буурч байгаа учраас хүдэр боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага гарсан. Үүнтэй холбоотойгоор тоног төхөөрөмж, эд ангиудын ашиглалтын хугацаа буурах, тасралтгүй найдвартай ажиллагаа алдагдах тохиолдол гарсан. Эдгээр тоног төхөөрөмжийн нэг болох Грат-1400/40 булингын шахуургын ажиллах цаг багасаж, нунтагласан хүдрийг хэвийн дамжуулах нөхцөл бүрэн хангагдахгүй, Баяжуулах үйлдвэрийн технологийн дамжлагад доголдол гарах, засварын зардал өсөх, металл авалт буурах зэрэг сөрөг үр дагавар бий болсон. 

Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт есөн тээрэм дээр 18 насос ажилладаг. Эдгээр насосын гурваас бусад нь цагт 1400 м3 булингыг 40 метрийн өндөрт шахах хүчин чадалтай Грат-1400 насос юм. Баяжуулах үйлдвэр ашиглалтад ороход хамт суурилагдсан уг насосын зарим эд ангийг ЗМЗ-дад үйлдвэрлэж, өөрчлөн сайжруулсаар нутагшуулсан. Энэ насос 220 цаг ажиллах нормтой ч 2013 он гэхэд дундаж нь нормдоо хүрэхгүй нормыг 200 болгон бууруулав. Гэсэн ч 150, 140, 130, заримдаа бүр 120 цаг ажиллах болов. Ажлын цаг буурангуут эргэлтийн тоо ихэсэж, ЗМЗ жилд 400 гаруй насос үйлдвэрлэдэг болсон. Үүнийг хийхэд манай цутгуурын үйлдвэрлэл гүйцэхгүй тийшээ боллоо. Насосын эд ангиудыг хийсээр байтал бусад ажлууд хоцордог. Үүнээс үүдэн Баяжуулах үйлдвэрийнхэнтэй маргах тохиолдол гарч байв. Насосын үйлдвэрлэл чинь гүйцэхгүй байна. Бага үйлдвэрлэж байна. Ажлын цаг нь унаад байна. Насосоо сайжруулахгүй бол бид импортын насос худалдаж авахаас аргагүй байдалд хүрлээ гээд л. Энэ асуудлыг шийдэхийн тулд бид Грат-1400 шахуургын ажлын цагийг уртасгаж 220 цагт хүргэх зорилт тавьж ажилласан. 

-Энэхүү сайжруулалтыг хийхийн тулд хэрхэн ажилласан бэ?

-Бид судалгаа, туршилтыг маш ихээр хийсэн. Импортын насосуудыг хоёр ч жил судалсан. Ажлын дугуй, хийцээс санаа авах зүйл юу байна гээд л. Маш олон удаагийн өөрчлөлт сайжруулалт хийсэн. Инженерүүд оюун ухаанаа уралдуулж, сайжруулалтыг үр дүнтэй болгохын тулд мэдлэг, мэдээллээ ч дээшлүүлсэн. Би л гэхэд энэ сэдвээр ШУТИС-ийн Механик инженерийн сургуульд докторантурт элссэн. Тэгээд л судалгаагаа үргэлжлүүлсэн. Манайхан үйлдвэрлэлийн туршилт хэд хэдэн удаа хийсэн. Ингээд 2016 онд Баяжуулах үйлдвэрийн дарга Д.Эрдэнэцогт, Механикийн албаны дарга Ж.Ганзориг нартай зөвшилцөн ЗМЗ-ын ИТА-ын санаачлан сайжруулсан Грат-1400 насосыг шугамд тавьж үйлдвэрлэлийн туршилт хийсэн. Тэгэхэд насосын цаг 350, 360, өнгөрсөн хугацаанд дээд тал нь 410 цаг хүртэл ажилласан байдаг. Тэр жилдээ бид Эрдэнэт үйлдвэрийн “Инноватор” цомын эзэн болсон. Гэхдээ бид шагнал авах ч юм уу, оюуны өмчийн патентын эрх авахын төлөө огт ажиллаагүй. Зөвхөн насосоо хэрхэн сайжруулах вэ л гэж хичээсэн, зүтгэсэн. Энэхүү сайжруулалт маань Эрдэнэт үйлдвэрт эдийн засгийн маш их үр өгөөж авчирсан. Түүнд бид их баяртай явдаг. 

-Оюуны өмчийн патентад бүртгүүлснээр ямар эерэг үр дүнд хүрэх вэ?

-Инновацийн хуулийн дагуу энэ шахуурга, үүнтэй ижил төрлийн төвөөс зугтах хүчний бүх төрлийн шахуурга үйлдвэрлэхэд шаардлагатай, импортоор авдаг технологийн бараа материал, тоног төхөөрөмж оруулж ирэхэд мөн гаалийн татвараас чөлөөлнө. Бид бас нэгэн төсөлт ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Энд багагүй мөнгө хэмнэх боломж бүрдсэн. 

-Одоогийн байдлаар жилд хэдэн насос үйлдвэрлэж байна? 

-200 орчмын төлөвлөгөөтэй. Сард 14-16-г үйлдвэрлэж байгаа. Манай үйлдвэрлэлийн төлөвлөгөө хэдий буурч байгаа ч эцсийн дүндээ Эрдэнэт үйлдвэрийн өөрийн өртгийг бууруулах эдийн засгийн маш ач холбогдолтой юм. Завод үйлдвэрлэх насосынхоо тоог 50 хувиар бууруулсан орон зайд импорт орлох нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж гарч ирж байгаа. Тухайлбал МШЦ төрлийн бөмбөлөгт тээрмийн хуяг, ЭКГ-10, ЭКГ-12, Liebherr 996 экскаваторын шанага, шүд, ККД, КСД, КМД, MP 800 зэрэг конусан бутлууруудын хуягийг элэгдэлд тэсвэртэй ган, шахуургын эд ангиудыг тэсвэртэй өндөр хромт цагаан ширмээр тус тус үйлдвэрлэж байна. 

Инженерүүд бүтээлч, санаачилгатай ажилласнаар Эрдэнэт үйлдвэрийнхээ нэрийг өндөрт өргөлөө
Б.Бат-Эрдэнэ /ЗМЗ-ын Цутгуурын цехийн дарга/

-Тухайн үед цутгуурын технологит ямар өөрчлөлт хийхээр ажиллав?

-Би тухайн үед Цутгуурын цехийн хэвний хэсгийн дарга байсан. Бид 2013 оноос Заводын хэмжээнд баг болон энэ чиглэлээр ажилласан. Цутгуурын үйлдвэртэй холбоотой асуудлаар саналаа боловсруулан оролцож байлаа. Тухайн үед технологич Ц.Чулуун-Эрдэнэ зураг төслийг нь хийж, үүнийг цутгуурын аргаар хэрхэн гаргах тухай ярилцаж, сайжруулалт хийж явсан. Цутгуурын технологийг нь 5 удаа өөрчилсөн. Үүнийг цаг тухайд нь хийгээд, өөрчлөлт болгон дээрээ моделийг нь бас өөрчилдөг байсан. Энэ бол маш их урт хугацааны ажил байсан. Бид хэвний технологийг боловсруулан цутгаж, турших ажлыг зохион байгуулж байсан. Миний хувьд ОХУ-д дээд сургууль төгсөөд 8 жил ажиллаж байлаа. Тухайн үед цутгуурын технологичидтойгоо хэлэлцэх, маргах зүйл зөндөө байсан. Ямар ч гэсэн бид нэг баг болж ажиллаад шийдлээ гаргаж, олон удаагийн өөрчлөлт хийсний үр дүн гарсан даа. 

-Насосын өөрчлөлтийг үндсэн ажлынхаа хажуугаар хийсэн үү?

-Бид үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө тасалдуулахгүйгээр үндсэн ажлаа хийгээд явсан. Нэмэлт ажлын хүрээнд давхар ажлын зохион байгуулалтад ороод ажилладаг байсан. Бүтээмж, инновацийн хөдөлгөөнд инженер техникийн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх, манлайлах боломж бий болгосноороо шинэлэг болсон. 

-Эргээд харахад ямар санагдаж байна?

-Тухайн үед ажлаа сайжруулъя л гэж хичээсэн. Эрдэнэт үйлдвэрт бүтээлч, санаачилгатай ажилласны үр дүн гардаг юм байна. Инженер техникийн ажилтан шинийг санаачлагч, манлайлагч хандлагатай баг болон хамтран ажилласнаар Эрдэнэт үйлдвэрийнхээ нэрийг өндөрт өргөх төдийгүй, эдийн засгийн үр өгөөж бий болгосон томоохон амжилтад хүрч болдгийн тод жишээ гэж харж байна. 

Инженерийн бүтээлийг шинжлэх ухаантай хоршсоноор илүү үр дүнд хүрсэн
Ц.Чулуун-Эрдэнэ /ЗМЗ-ын Зохион бүтээх технологийн товчооны дарга/

-Та бүхний бүтээсэн “Грат-1400” насос Үндэсний шилдэг инновацийн бүтээл боллоо. Сэтгэгдэл ямар байна?

-Юуны өмнө хамт олондоо баяр хүргэе. Бидний хийж бүтээсэн зүйл ийм түвшинд очно гэж төсөөлөөгүй. Маш гайхалтай байна. Машин үйлдвэрлэлийн чиглэлээр Үндэсний тулгуур төв болон хөгжиж байгаа энэ заводын хувьд энэ бүтээл амжилтын анхны мөрийг гаргалаа. Маш их баяртай байна. 

-2012 онд насосын ажиллах хугацаа богиносож нөхцөл байдал хүндэрчээ. Энэ талаар дурсамжаа яривал?

-2012 онд энэ насос ашиглалтаас гарах гэж байна. Импортын насосоор орлуулна гэх яриа гарч байсан. Насос бол манай заводын үндсэн бүтээгдэхүүн. Үүнийг алга болгочихвол үйлдвэрлэл хүндрэх байсан. Ингээд 2013 оноос өөрчлөлт шинэчлэлт хийж эхэлсэн. Инженер хүний сэтгэлгээгээр Милл макс, Варман зэрэг импортын насосуудын сайн талыг аваад насосоо сайжруулъя гэж ярьцгаасан. Энийг энэнтэй адилхан болговол яах вэ зэргээр хооронд нь харьцуулаад л сайжруулалт хийсэн. Энэ явцад онолын судалгаа, тооцоололгүй явбал үр дүнд хүрэхгүй нь харагдсан. 2014 он гэхэд хэд хэдэн өөрчлөлт хийж үзсэн. Тэндээс үр дүн харагдахгүй байсан. 

-Онолын судалгааг хэрхэн хийсэн бэ? 

-Би онолын судалгаа хийх зорилгоор ШУТИС-ийн Механик инженерийн сургуульд магистрын сургалтад элсэж, насосын хийцийг оновчлох сэдвээр судалгааны ажил хийсэн. Манай зарим инженер ч бас суралцсан. Хоёр жилийн хугацаанд онолын судалгаанд үндэслэн өөрчлөлт сайжруулалт хийж явсан. Ингээд 2015 онд онолын судалгаагаа дуусгаад симуляц хийж, баталгаажуулалт гаргаад ер нь бол ийм өөрчлөлт хийх юм байна гэсэн судалгаа гаргаж дууссан. Нэг биш хэд хэдэн өөрчлөлт сайжруулалт дагаж явж байсан. Баяжуулах үйлдвэрийнхний хийсэн өөрчлөлт ч мөн байдаг. Муфтэн дамжуулгатай байсныг зөөлөн дамжуулгатай болгосон зэрэг. Ингэснээр доргио чичиргээ буурна, хатуу холбоо биш, эргэлтийн тоог хянаж болно. Энэ бүх сайжруулалтыг онолын түвшинд симуляц хийж баталгаажуулалт гаргасан. Түүнийхээ өөрчлөлтийг 2014 оны сүүлчээс хийсэн. 2015 онд сайжруулалт бүрэн болоод 2016 онд Инноватор цом авч байлаа. Тэр бол өөрчлөлтийн оргил үе байсан. Анхны өөрчлөлтүүд үр дүнгээ өгөөд өнөөдрийн баталгаажуулсан 350 цаг дээрээ ажиллаж эхэлсэн. Хамгийн ихдээ 410 цаг ажиллаж байсан. Насосын дугуйн дээр гэхэд 10-аад удаагийн өөрчлөлт орсон. Технологийн хувьд олон өөрчлөлт хийсэн. Инженерийн бүтээл 10 шахам жилийн түүхтэй бий болсон. Насосын нэг удаагийн өөрчлөлт дор хаяж 6 сарын дараа үр дүнгээ үзүүлж байлаа. Онолын судалгаа буюу симуляц хийснээр нэг сарын дотор 10 удаагийн буюу 60 сарын ажлыг насост тавьж үзэхгүйгээр хийж, тэр өөрчлөлтөөс хамгийн сайныг нь сонгон авч үйлдвэрлэлд нэвтрүүлж үр дүнгээ өгснөөрөө шинэлэг байсан. Маш их цаг хугацаа, хөрөнгө хүчийг шингэний урсцын математик загварчлалаар шийдэж чадсан. Инженерийн бүтээлд шинжлэх ухааны онолын судалгаа шинжилгээг оруулж өгснөөр их давуу талтай байсан нь харагдсан. Эндээс ямар нөхцөл гарахад бид ямар хэлбэр хийцийг хийж болох вэ гэдэг тэгшитгэлийг нь гаргаж авсан. Үүгээр бид шинэ төрлийн насос үйлдвэрлэхээр загвар гарган, бэлдэж байна. 

-Шинэ төрлийн насос үйлдвэрлэх бэлтгэл хэр хангагдаж байна? Үүний онцлог юу вэ?

-Шинэ насосын бүх төрлийн тооцоолол, хийц загварыг гаргасан. Грат-1400 насосын сайн тал, импортын насоснуудын сайн талыг авч, математик загварчлалаар оновчлоод Эрдэнэт үйлдвэрийн технологийн нөхцөлд тохирсон хамгийн найдвартай, боломжит урт цагаар ажиллах боломжит насос гарна. 

Өнөөдөр бид өмнөх төслөөрөө Инновацийн бүтээлийн Үндэсний ялагч болж байгаа бол бид маргааш захиалагчид “VIP” үйлчилгээ үзүүлэн зөвхөн өөрийнх нь онцлог, технологийн нөхцөлд тохирсон насос үйлдвэрлэх бүрэн боломжтой.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %