“Эрдэнэт”-ийн бүсгүйчүүдийн энэ цагийн хүүрнэл

Бүсгүй бүхэнд Март8-тай холбоотой мартагдашгүй дурсамж байдаг. Тэр нь баяр жаргалтай, хөгжилтэй, сэтгэлд таатай мэдрэмж төрүүлсэн үйл явдал байх нь дийлэнх. Мөн нууцхан, гуниг дагуулсан нь ч бий. Бид Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Март8-ныг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийнхээ эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзаж, ижил асуултаар энгүүн яриа өрнүүллээ.

  • Өөрийгөө танилцуулна уу?
  • Таны бахархал...?
  • Март8-ны мартагдашгүй дурсамжаасаа хуваалцана уу?
  • Бүсгүй хүний нандин чанарыг та юу гэж үздэг вэ?

 

Бүсгүй хүн бүтэн амь бүрэлдүүлж, бүх амьдралыг бүтээдэг

-Намайг Б.Баярдулам гэдэг. Би “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Чанар, удирдлагын мэдээллийн албаны Тэргүүлэх менежер. Эрдэнэт үйлдвэрт 12 дахь жилдээ ажиллаж байна.

-Миний хамгийн том бахархал бол гэр бүл минь. Аав ээж, ахан дүүс, хань ижил, үр хүүхдүүдээрээ бахархаж, тэдэндээ үргэлж талархаж явдаг. Товчхондоо өвөг дээдэс, гэрэлт ирээдүй минь миний бахархал.

-Би 2005 оны 3-р сарын 7-нд бага охиноо төрүүлсэн. Эмэгтэйчүүдийн баяр тохиосон үе болохоор нөхөр маань намайг их л баярлуулна гэсэн хүлээлттэй байв. Гэтэл 3-р сарын 9-нд эмнэлгээс гарахад манай хүн энэ талаар огт бодсон шинжгүй, охиндоо л хамаг анхаарлаа тавьчихсан, надад цэцэг ч үгүй ирсэн. 2006 онд охиныхоо нэг насны төрсөн өдрийг тэмдэглэх үеэр хань маань надад анх удаа тэвэр дүүрэн сарнайтай гэнэтийн бэлэг барьж, алдаагаа жилийн дараа залруулсан нь санаанаас гардаггүй. Тухайн үедээ чи надад цэцэг яагаад авчраагүй юм гэхэд амархан үхчих юмаар яахав дээ гэж хэлэхдээ дотроо их гэмшсэн шиг байгаа юм.

-Бүсгүй хүн гэхээр уян зөөлөн, энхрий ялдам, эмзэг туяхан шинж чанарууд төсөөлөгддөг боловч угтаа бүсгүй хүн өөрөө бүхэл бүтэн амь бүрэлдүүлж, амьдралыг бүтээх аугаа үүрэгтэй төрсөн. Тиймээс бүсгүй хүнээс асар их тэвчээр хатуужил, аливааг зохицуулах ухаан шаарддаг. Зөв байх хамгийн чухал нандин чанар гэж ойлгодог.

 

Хамт олонтойгоо тэмдэглэсэн анхны Март8 мартагдашгүй...

-Намайг Нэргүйн Бумдарь гэдэг. Эрдэнэт хотын унаган иргэн, удам дагасан уурхайчин. Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн хөвүүлэн баяжуулагчаар найм дахь жилдээ ажиллаж байна Аав маань Өвөрхангай аймгаас илгээлтээр ирж, Эрдэнэт үйлдвэрт ачигч уусгагч, тээрмийн машинчаар, ээж минь токарчиноор тасралтгүй 34 жил ажиллаад гавьяаны амралтдаа гарсан.

-Би Эрдэнэт хотод төрж өссөндөө, дэлхийн жишиг Эрдэнэт үйлдвэрээрээ бахархдаг. Энэ том үйлдвэрийн тулгын чулууг тавилцсан аав, ээжийнхээ ажил мэргэжлийг өвлөн, үргэлжлүүлж яваагаараа бахархдаг.

-Би 2014 оны 10-р сард ажилд орсон. Ирэх жил нь Баяжуулах үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн Март8-ны үйл ажиллагаанд оролцсон юм. Бид амттаны дээжээр ширээ засаж, олон сайхан эмэгтэйчүүдийг дайлж, “Баяжуулагч бүсгүй” дуугаа хамт олонтойгоо тайзан дээр дуулж, хөгжилдсөн тэр үе сэтгэлээс ер гардаггүй. Үнэхээр сайхан Март8 байсан.

-Бүсгүй хүн нарийн мэдрэмжтэй, уян хатан, холч бодолтой, сэтгэл хөдлөл болоод бодит зүйлд тэнцвэртэй ханддаг байх нь сайхан санагддаг. Түүнчлэн эелдэг, эрхэмсэг, бусдын төлөө гэх нинжин сэтгэл бүсгүй хүний нандин чанар болов уу.

Солгой хоолойтой намайг дууны тэмцээнд оруулчихаж билээ

-Намайг Түвшинбаярын Цэрэнханд гэдэг. 2005 онд ЭМШУИС -ыг арга зүйч мэргэжлээр төгссөн. Одоо Эрдэнэт сувиллын цогцолборын Сэргээн засах эмчилгээний тасгийн физик эмчилгээний бага эмч, тасгийн арга зүйчээр ажилладаг. Эрдэнэт үйлдвэрт 16 дахь жилдээ ажиллаж байна.

Энэ мэргэжлийг эзэмшсэндээ, мөн Эрдэнэт үйлдвэр гэх өнөр айлын нэгэн эд эс болон ажиллаж байгаадаа бахархдаг.

-Охиноосоо авсан энэ мэндчилгээ миний мартагдашгүй дурсамж. Яагаад гэвэл багш нь хэний ээж дуулдаг билээ гэхэд охин маань “Миний ээж дуулж чадна” гэж хэлээд би дууны тэмцээнд анх удаа оролцсон юм. Уг нь би дуулж чаддаггүй, солгой хоолойтой... Тэгээд охин маань надад зэмлүүлээд, дараа нь энэхүү мэндчилгээг надад өгсөн нь ер мартагддаггүй.

-Бүсгүй хүний нандин чанарыг хувийн зохион байгуулалт гэж боддог. Учир нь зөв зохион байгуулалттай хүн ажил, гэр орноо сайхан авч явж, үр хүүхдээ зөв хүмүүжүүлж, мэдлэг боловсролтой болоход анхаарч, сайн хань байж чаддаг болов уу. Хүүхдүүдээ сайн сур гэхийн оронд хүнийг хайрлаж, хүнд чадах зүйлээрээ туслаж байгаарай гэж сургадаг.

Ээжийгээ баярлаж байгааг харах хамгийн сайхан

-Намайг Ц.Гантуяа гэдэг. Би Онцгой байдлын албаны Гал түймэр унтраах, аврах 58-р ангийн нарийн бичгийн ажилтай. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 2020 оны зун бичиг хэрэг, архивын эрхлэгчээр ажилд орсон.

-Би эх орон, Онцгой байдлын алба, хамт олноороо бахархдаг. Мөн аав, ээж, хань минь миний бахархал. “Ÿг аав шигээ л хүн болно” гэсэн хүүхэд насны минь мөрөөдөл биелсэн. Одоо би аавтайгаа мөр зэрэгцэн Онцгой байдлын албандаа өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байна. Ажилсаг, эвсэг, хүчирхэг сайхан хамт олонтойгоо “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг гамшиг осол, гал түймрийн аюулаас авран хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлсэд хүчин зүтгэж яваагаараа бахархдаг.

-Бага байхдаа сар шинийн баяраар цуглуулсан мөнгөөрөө ээждээ бэлэг авч өгдөг байсан. “Март” болгоноор янз бүрийн санаа сэдэж ээжийгээ баярлуулна. Ээж минь гитар тоглох дуртай хүн л дээ. Өнгөрсөн жилийн Март8-наар гитар бэлэглэхэд ээж минь баярласандаа уйлж билээ. Энэ дурсамж сэтгэлд тодоос тод үлдсэн. Ер нь ээжийгээ баярлуулах мэдрэмж хамгийн сайхан.

-Бүсгүй хүн байгалиасаа уян зөөлөн, эмэгтэйлэг байх өгөгдөлтэй төрдөг. Энэрэнгүй зөөлөн, ууч сэтгэлт, эрхэмсэг нандин, энхрий ялдам, үнэнч шударга байх нь бүсгүй хүний нандин чанар гэж би боддог.

Бүсгүй хүний нандин чанарыг хуучир хөгжмийнхөө тансаг эгшигтэй зүйрлэнэ

-Намайг Амгаабаатарын Дөвтсүрэн гэдэг. Завхан аймгийн Отгон сумд төрсөн. 2010 онд СУИС-ийн харъяа Хөгжим бүжгийн коллежийг хуучир хөгжимчин, төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн. 2016 онд СУИС-д магисрын зэрэг хамгаалсан.

-Монголын ХХ зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрт ажилладгаараа бахархаж явдаг.

-Сурагч байх үеийн Март8 хамгийн гэгээн, дурсамжтай сайхан.

-Бүсгүй хүний нандин чанарыг хуучир хөгжмийнхөө тансаг яруухан эгшигтэй зүйрлэдэг.

 

Я.ЭНХТУЯА
М.ОДГЭРЭЛ

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %