Б.БАТСАЙХАН: Ажил үүрэг ойлгомжтой, ажлын байр эмх цэгцтэй байх нь үр дүнд шууд нөлөөлдөг

Энэ буландаа бид Эрдэнэт үйлдвэрийн шороон үхэр жилийн Хөдөлмөрийн аварга, Авто тээврийн цехийн Технологийн тээврийн автомашины засварын хэсгийн Цахилгааны мастер Бямбаагийн Батсайхантай ярилцлаа. 

Та эхлээд,  төрсөн нутаг ус, аав ээжийнхээ тухай ярина уу?

-Би найман хүүхэдтэй айлын тав дахь нь Улаанбаатар хотод төрсөн.   Миний аав Архангай аймгийн Булган, ээж Цэнхэр сумынх. Аав ээж маань эгч, хоёр ахыг төрсний  дараа Архангайгаас Улаанбаатарт шилжин ирсэн. Аав Октябрийн районы паспортын байцаагч, ээж  хүүхдийн хувцасны үйлдвэрт оёдолчноор олон жил ажилласан. 

-Хүн болох багаасаа гэдэг дээ. Та ямаршуу хүүхэд байв?

-Багаасаа л  сурах, боловсрох    хүсэл тэмүүлэлтэй байсан юм  болов уу.  Долоо ч  хүрээгүй байхдаа  аав ээжийгээ шалж гуйсаар  гэрийнхээ ойролцоох хоёр ч  сургуульд очиход нас нь хүрээгүй байна, дараа жил ирээрэй гэснээр буцаж билээ. Сурагч, оюутан байхдаа гэрийн  даалгавраа бүрэн гүйцэд хийж байж л санаа амардаг, чамбай сайн сурагч гэгддэг байсан. Багаасаа ингэж дадсан нь ажлыг сайтар төлөвлөдөг, бэлтгэл, гүйцэтгэл сайтай хийхэд  нөлөөлсөн болов уу. 

-Мэргэжлээ хэрхэн сонгосон бэ?

-Дунд сургуульд математикийн хичээлд их сайн, ангийнхаа “ганц  найдвар” байлаа /инээв.сурв/. Ийм ч болохоор 10-р ангиа төгсөөд, элсэлтийн шалгалтаа амжилттай өгч, Белоруссийн Минск хотод цахилгааны инженерийн хуваарь авч суралцсан. Энэ мэргэжлийн минь үндсийг заасан  эрдэмтэн багш нартаа үргэлж талархаж явдаг. 

-Ажлын гараагаа хаанаас эхлэв?

-Эрдэнэт үйлдвэрийг босгосон Медь молибден строй КПП-2-ийн суурин дээр байгуулагдсан “Бүтээл” компаниийн цахилгаанчаас эхэлсэн.

-Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа хэрхэн холбосон бэ?

-“Бүтээл”-д ажиллаад жил гаран болж байлаа. Энэ үед Эрдэнэт үйлдвэр маань цахилгаан дамжуулгатай 110 тн-ын Белаз маркийн өөрөө буулгагч автомашины баазаа өргөтгөж, боловсон хүчнээ ч нэмэгдүүлсэн. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан З.Шарав даргатай уулзахад,  энд ажиллах хүсэлтийг минь уриалгахан хүлээн авсан. Белорусст мэргэжил эзэмшсэн надад  Белорусст үйлдвэрлэсэн аварга машин дээр ажиллах, суралцах, мэргэших сайхан боломж олдсонд би одоо хүртэл баярлаж явдаг.

-Таныг цахилгаан дамжуулга-тай Белаз-ын засвар, үйлчилгээг олон залууст сургасан үндэсний инженерүүдийн нэг  гэх юм. Энэ талаар..?  

-Манай үйлдвэр Монголдоо цахилгаан дамжуулгатай хүнд даацын өөрөө буулгагч ашигласнаараа анхдагч. Тухайн үед уг  машины оношилгоо, засварыг орос мэргэжилтнүүд голчлон хийдэг байсан. Тэднээс их зүйл сурсан.  Би  1994 онд  БелАЗ-ийн цахилгаанчнаар орж, 2003 оноос цахилгааны хэсгээ ахалж ажилласан анхны монгол инженер. Иймээс үндэсний мэргэжилтэн бэлтгэх үйлсэд хувь нэмрээ оруулснаараа бахархдаг. Бид одоо 130 тонны  38 Белаз-д засвар тохируулга, үйлчилгээг амжилттай хийж явна.

-Та Эрдэнэт үйлдвэрийн шилдэг санал гаргагчдын жагсаалтад байнга бичигддэг. Санаачилж, ажил хэрэг болгосон зүйлээсээ нэгийг дурдана уу?

-ОХУ-ын Кемерово хотод 10-аад жилийн өмнө томилолтоор явж байхдаа хүнд даацын өөрөө буулгагч цахилгаан машин засварлах стенд хийх санаа олж харсан.  Стандартын бус тоног төхөөрөмж үйлдвэрлэх хэсэгтэй хамтарч үүнийг хийсэн нь одоог хүртэл ашиглаж байгаа. Хөдөлмөр хөнгөвчлөх, аюулгүй байдлыг хангах, цаг хэмнэх ач холбогдолтой зүйл болсон доо.

-Таныхаар хэрхэн ажиллавал илүү үр дүнтэй байдаг вэ?

-Ажил үүрэг  ойлгомжтой, ажлын байр эмх цэгцтэй байх нь  үр дүнд шууд нөлөөлдөг гэж үздэг.     

-Та  хүний   ямар чанарыг  хамгийн сайн гэж үздэг вэ? 

-Зөв хандлага. За даа, ийм суурьтай байвал бусад нь болно. Тухайн хүний хандлага буруу бол  өөртөө ч,  хамт олондоо ч  тээртэй. 

-Хамт олныхоо тухай юу хэлэх вэ?

-Хүнд даацын Белаз автомашины Цахилгааны албаныхан  гэх манай хамт олон 17-уулаа. Манайхан  нэгэн  зорилгын төлөө хамтарч чаддаг шилмэл залуус. Бусад бригадтай ажлаа уялдуулан Белаз-ын засвар үйлчилгээг чанартай хийснээр, Эрдэнэт үйлдвэрийнхээ тасралтгүй үйл ажиллагааг хангах, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгаврыг биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг  хамт олон. 

-Дурсамжтай сайхан үеэ хуваалцана уу?

-Эрдэнэт үйлдвэрийнхээ томилолтоор 2018 онд Белоруссын Жодино хотод Белаз-ийн үйлдвэрт ажиллах боломж тохиосон юм.  Олон  жилийн дараа Минск хот, төгссөн  сургуулиараа зочлоход оюутан үедээ  очсон мэт  үнэхээр сайхан байсан шүү.

-Гэр бүлээ танилцуулна уу? Амжилттай яваа эр хүний ард, түүнээс дутахгүй бүсгүй байдаг гэдэг.

-Амьдралын ханьтайгаа гуч гаран жилийн тэртээ 1989 онд оюутан байхдаа учирсан юм.   Миний гэргийг Ц.Уранчимэг гэдэг. Сэлэнгэ аймгийн Зүүн хараа нутгийн хөдөлмөрч бүсгүй бий. Хүүхдүүд маань Эрдэнэт хотод төрсөн. Том охин Б.Уранзаяа Америкийн аудитын “E&Y” компанид ахлах аудитор, дунд охин Б.Батзаяа аялал жуулчлалын компанид менежер, бага охин Б.Ану Орос сургуулийн дөрөвдүгээр  ангид сурдаг. Охинтой бол хүүтэй гэдэг дээ, сайхан хүргэнтэй ч боллоо. Гурван охинтой бид, хоёр жилийн өмнө  сэргэлэн хөөрхөн зээ хүүтэй болж,  магнай тэнийсэн дээ.  

-Баярлалаа. Аваргын маань амжилт улам арвин байж, амьдрал нь аз жаргалаар бялхаж явах болтугай!

Я.ЭНХТУЯА
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %