Д.ЗОРИГТХҮҮ: Манай сургуулийг гагнуурчин мэргэжлээр олон улсын эрхтэй төгсөнө

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүүгээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ оны нэг сард танай сургуулийн үйл ажиллагаатай БШУ-ны сайдаар ахлуулсан ажлын баг танилцсан. Энэ талаар...?

-БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан баг Засгийн газрын 2021 оны 10-р сарын 21-ны өдрийн “Их, дээд сургуулийг “Сургалт-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай 321 дүгээр тогтоол гарсантай холбоотой манай сургуулийн үйл ажиллагаатай танилцсан. Уг тогтоолын 1.3 дахь заалтад манай сургуулийг уул уурхай, технологийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх гэж орсон байгаа.

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, БШУ-ны яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ ажлын хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөөд байна вэ?

 -Санамж бичиг нь “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг уул уурхай, технологийн чиглэлээр “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэл”-ийн цогцолбор болгон төрөлжүүлэн хөгжүүлэхтэй уялдуулан богино, дунд, урт хугацааны төлөвлөлт хийх, хүний нөөцийг чадавхжуулах, мэргэжилтэн бэлтгэх, олон улсын болон дотоодын дэвшилтэт технологийг нутагшуулах, “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэл”-ийн уялдаа холбоог хангах, шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм. Орхон аймгаас “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” байгуулахад зориулан олгосон 50 га талбайг БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан баг очиж үзсэн. Санамж бичигт гарын үсэг зурах үеэр 50 га газрын ерөнхий төлөвлөгөөг танилцуулсан. Уг төлөвлөгөөнд, 2025 он дуустал хичээлийн хоёр байр, оюутны хоёр байр, номын сан, инновацийн төв гэсэн зургаан барилга барихад 119 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, 2026-2030 онд нэмж есөн барилга барихад 146,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгасан.

-Танай сургууль дээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийнхөө талаар ярина уу?

-Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гагнуурын сургалтын төв байгуулах ажлыг ХБНГУ-ын Хамтын ажиллагааны нийгэмлэг

/GIZ/ болон Schachtbau Nordhausen компани санхүүжүүлж байна. Энэ оны 5-р сард нээлтээ хийнэ. Агааржуулалтын тоног төхөөрөмжтэй сэндвичэн барилга барих ажлын тендер зарлахад бэлэн болсон.

2022 оны 2-р сарын 9-ний бэлгэт сайн өдөр Кембрижийн хөтөлбөрөөр сургалт явуулах эрхийн сертификатаа эцэслэн авсандаа баяртай байна. Ирэх есөн сараас сургалтаа Кембрижийн хөтөлбөрөөр явуулж эхэлнэ.

-ШУТИС манай аймагт шилжин суурьшиж, үйл ажиллагаа явуулна гэсэн яриа олны дунд явдаг. Энэ талаарх таны тайлбарыг сонсъё? 

-ШУТИС ямар нэгэн байдлаар манай аймагт нүүж ирэх зүйл огт яригдаагүй. Олон нийтийн дунд тийм ташаа ойлголттой хүн хааяа тааралддаг. Зөвхөн ШУТИС-ийн зарим хөтөлбөрийг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бүрэлдэхүүн, салбар, харьяа сургуулиудад шилжүүлэх тухай л яригдсан. 2022 оны 9 сараас гурван хөтөлбөрийг манай сургуульд, таван хөтөлбөрийг Өмнөговь аймагт байгуулагдах шинэ салбар сургуульд шилжүүлэхээр төлөвлөгөө гараад хэлэлцэгдэж байна. ШУТИС бол 200 орчим хөтөлбөр хэрэгжүүлдэг. Зарим хөтөлбөрийн давхардлыг аажим аажмаар арилгах бодлого хэрэгжинэ. Жишээ нь хайлуулах, боловсруулах металлургийн инженер мэргэжлээр суралцана гэвэл зөвхөн манай сургуульд элсэх боломжтой. Улаанбаатарт  уг мэргэжлээр давхардуулан  элсэлт авахгүй  гэсэн үг.

-Танай сургуулийн 2022 оны зорилт юу вэ?

-Манай сургууль 2022 онд ахлах сургуульдаа Кембрижийн хөтөлбөрөөр сургалт явуулж эхэлнэ. Мөн техникийн боловсрол олгох сургалтын тусгай зөвшөөрөл авч Политехник коллежийн үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Боловсролын байгууллагын менежментийн олон улсын ISO 21001 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж баталгаажуулалтын аудит хийлгэхээр төлөвлөсөн. Мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гагнуурын сургалтын төвийг нээж сургалтыг ISO 9606 стандартын дагуу явуулснаар манай сургуулийн гагнуурын сургалтыг төгсөгчид олон улсын эрхтэй төгсөх юм. Ингэснээр манай хамт олон Дэлхийн жишиг, Монголын бахархал үйлдвэрийнхээ алсын харааны зүг хоёр том алхам хийх зорилт тавиад байна.

-Баярлалаа.

Т.Батчулуун

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %