Өглөөний сэргээш цуврал контент #31: Дамдинбазарын МӨНХБОЛД

Төгссөн сургууль:
Техникийн их сургууль

Мэргэжил:
Механик инженер

Ажилласан туршлага:
1996-2003 онд Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрт засварчин, мастер, 2003-2010 онд Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн Бутлан тээвэрлэх хэсэгт тоног төхөөрөмжийн засварчин, Шүүн хатаах хэсэгт механик-инженер, 2010 оноос “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн орлогчоор хоёронтоо ажиллаж, 2019 оноос “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХАБЭА-н хэлтсийн даргаар ажиллаж байна.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:
Япон Улсад бүтээмжийн мэргэжилтэн, Канад Улсад Удирдлагын менежмент, ХБНГУ-д Хүний нөөцийн чиглэлээр суралцсан

Чин хүсэл:
Хүн бүрд хүсэл мөрөөдөл бий. Харин тэрхүү хүсэл мөрөөдлөө даган өндөр хөгжилтэй орнуудад сурч боловсорч, тэрхүү мэдлэгээ эх орондоо, Эрдэнэт үйлдвэртээ зориулж яваа, бодлогоор бэлтгэгдсэн боловсон хүчин тэрээр удирдлагын багт багтсан тоотой залуусын нэг. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Залуучуудын холбооны тэргүүнээр ажиллаж байсан түүнд залуу үеийнхний сэтгэлгээнд дусал мэдлэг нэмэх нь нэн чухал гэж үздэг билээ. Тиймдээ ч үзсэн харснаа, мэдсэн сурснаа бусдад харамгүй хуваалцсаар өнөөдрийг хүрсэн. Ковид-19 цар тахлын хүнд цаг үед Эрдэнэт үйлдвэрийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн Шуурхай штабыг ахлан ажиллаж, тухай бүрд авч хэрэгжүүлэх ажлын зохион байгуулалтыг хариуцаж байна. Мөн тэрээр уул уурхайн үйлдвэрлэлийн үнэт баялаг болсон ажилтан бүрийг аюул осолгүй ажлаа гүйцэтгэхэд чиглэсэн бүх талын ажилд сэтгэл зүрхээ зориулсаар завгүй явна. 

-Таны амьдралын сэргээш?
-Өглөө бүр эртлэн босоод, эрүүл мэндийн замаар алхаж ажилдаа ирэх л сэргээш болдог доо. Явганаар алхахад хүний 300 гаруй булчин ажилладаг. Хөлийн булчин сайн ажилласнаар зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, даралт бууруулах гээд олон сайн талтай. Өглөөний дасгал хөдөлгөөн хийснээр бие өдөржин хөнгөн байдаг. 

-Өөртөө хэвшүүлсэн эерэг дадал?
-Өглөөний цайг өөртөө гэдэг дээ. Өглөө бүр дасгал хийж, цайгаа заавал уудаг эерэг дадалтай. Өглөөний цай ууснаар бие организмд гарах өөрчлөлт гайхамшигтай. Хүн тамирдаж ядрахгүй, бас хоол боловсруулах эрхтнүүд зөв ажиллаж эхэлдэг. Ер нь л хүний бие эрүүлжих суурь бүрддэг гэж ойлгож болно.

-Таны ажлын бүтээмжийг дээшлүүлдэг гол зүйл?
-Ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг гол зүйл нь сайн төлөвлөлт гэж би хувьдаа боддог. Хэдийгээр би ажлаа цаг, минутаар төлөвлөдөггүй ч сар, жил, долоо хоногоор төлөвлөхийг хичээдэг. Сайн төлөвлөсөн ажлууд амжилттай хэрэгжих нь олонтоо. Одоо намар болж байна. Энэ улиралдаа багтаан өвлийн бэлтгэлээ базааж ажиллах л бидний хувьд чухал байна даа. 

-Хийж байгаа ажлын тань онцлог?
-Ажлын үндсэн чиг үүргийн хувьд үйлдвэрийн ажилтан бүрийг аюул осолгүй ажиллуулахад чиглэдэг. Монголчууд ярьдаг даа, “Хал нь гаднаа, хайр нь дотроо” гэж. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн ажил үүнтэй нэгэн адил заавар, дүрмийн дагуу аюулгүй ажиллахыг шаардана, шахна, хянана, шийтгэнэ. Гэхдээ гарах үр дүн нь, ажилтны төлөө л байдаг.

-Ойрын өдрүүдэд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?
-Саяхан манай хамт олон Олон Улсын ISO45001 стандартаар удирдлага зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог бий болгож ажиллаж байгаагаа баталгаажуулсан. Одоо үйлдвэрлэлийн анхан болон дунд шатанд манлайлал, оролцоог нэмэгдүүлэхэд дэмжиж ажиллах томоохон ажил байна. Бид стандартын шаардлагыг бүх шатандаа хангаж ажиллах шаардлагатай тул хичээх л хэрэгтэй. Мөн ажилтан бүр аюул осолгүй ажиллах зөв, эерэг дадлыг эзэмшсэн байх ёстой. Ажилтнуудыг шууд удирдаж ажилладаг анхан шатны удирдах ажилтныг сургах хэрэгтэй. 

-Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Эрдэнэт үйлдвэрийн алсын хараа “Дэлхийн жишиг Монголын бахархал” гэж тодорхойлсон байдаг. Иймд би Монголын топ үйлдвэрт ажиллаж байгаагаараа, бас Баатар үйлдвэрт ажиллаж байгаагаараа бахархаж байна. Энэ итгэл үнэмшил нь ажилтан бидний харах өнцөг, үзэл бодол, хамт олны уур амьсгал, байгууллагын соёл, хувь хүний бүтээмж хандлагад ч хүчтэй нөлөө үзүүлдэг. 

-Залуучуудад өгөх таны зөвлөгөө?
-Ажил хийж байгаа хүн өдөр бүр шүүмжлэлтэй тулдаг, тэр бүгдэд шүүмжлэлийг өөр дээрээ биш ажилдаа тусгаж авах хэрэгтэй байдаг. Ихэнх хүмүүс шүүмжлэлийг өөр дээрээ тусгаад байдаг. “Энэ намайг эмэгтэй болохоор ингэж шүүмжиллээ”, “Энэ намайг мэргэжлийн бус болохоор ингэж байгаа” гэдэг ч юм уу. Энэ бол маш буруу. Шүүмжлэл бүрийн ард ажлаа сайжруулах боломж нуугдаж байдаг. Иймд шүүмжлэлийг ажил хэрэгчээр хүлээж авч сурах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

-Таны 5 хүсэл?
-Эрүүл байх, Эрч хүчтэй байх, Ногоон төгөл тарих, Монголын захын дөрвөн цэгт очиж үзэх, Ном бичиж хэвлүүлэх.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %