Л.УРАНЦЭЦЭГ: Бүтээмжийн үйл ажиллагааг ахисан шатанд гаргахаар зорьж байна

-Эрдэнэт үйлдвэрт бүтээмжийн хөдөлгөөн 2005 оноос эхэлсэн гэхээр 17 жилийн хөгжил төлөвшил яригдах нь..?

-Тийм шүү. 2005 онд анх Баяжуулах үйлдвэрээс бүтээмжийн хөдөлгөөн өрнөж байлаа. Харин үйлдвэрийн  хэмжээнд 2015 оноос бүтээмж, инновацын тогтолцоо хэрэгжсэн. Одоо Эрдэнэт үйлдвэрт ажиллах хүчинд тулгуурлан бүтээмж сайжруулах үйл ажиллагаа эрчимтэй өрнөж байна. Ажилтнууддаа бүтээмж дээшлүүлэх арга хэрэгслүүдийг зааж сургаад, сайн саналын систем, 5 сайн үйлс, бүтээмж чанарын дугуйлангаар дамжуулан ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх, эерэг хандлага төлөвшүүлэхэд бүтээмжийн үйл ажиллагаа чиглэж байгаа. Жил бүр шинэ зорилго, зорилтууд дэвшүүлээд ажлаа төлөвлөөд явж байна. Бүтээмжийн хөдөлгөөний үнэ цэн бол сайжруулалт. Манай ажилтнууд маш их санал, санаачилгатай ажиллаж байгаа. 2005-2021 оны дүнд үзэхээр 53 мянга орчим санал ажилчдаас гарсан байна. Бид ажилчдын оролцоог нэмэгдүүлэх, саналыг чанаржуулахыг зорьж байгаа. Бүтээмж чанарын 400 дугуйлан 10 мянга орчим сайжруулалтын ажил хийсэн байна. Дугуйлангууд хагас жил тутамд ямар нэгэн жижиг сайжруулалт юм уу, төслийн ажил хийх ёстой байдаг. Жижиг сайжруулалт гэдэг нь тухайн асуудлыг хэсэгчлэн шийдэх, төсөлт сайжруулалт гэдэг нь тухайн асуудлыг цогцоор нь шийдэхийг хэлдэг. Дугуйлангууд маань хагас жил тутамд төслийн үр дүнгийн үзүүлэлтүүдээ тооцож яваа. 2015 оноос хойш ажилчид батлагдсан дүнгээр 13 тэрбум төгрөгөөр үйлдвэрийн газрын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлсэн байна.

-Эрдэнэт үйлдвэрийн анхдагч ахмад ажилтнууд гавьяаны амралтдаа гарч, нэгэн бүтэн үе шинэчлэгдлээ. Шинэ залуу ажилтнуудад бүтээмжийн үйл ажиллагааны мэдлэг ойлголт өгөх сургалтын хэрэгцээ байгаа болов уу..? 

-Бүтээмжийн үйл ажиллагааны хүрээнд хийгддэг нэг ажил бол бүтээмж дээшлүүлэх арга хэрэгслүүдийн сургалт байдаг. Бид “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультайгаа  хамтраад модуль сургалтуудыг явуулдаг. Модуль 1.2 сургалт шинээр ажилд орсон хүмүүст илүү түлхүү зориулагдсан сургалт байдаг бол 2021 оноос хэрэгжсэн Модуль 2.2 хөтөлбөр бүтээмж дээшлүүлэх үйл ажиллагааны ахисан шатны арга хэрэгслүүдэд суралцах сургалт юм. Энэ сургалтад инженер техникийн ажилтнууд, бүтээмж чанарын дугуйлангийн ахлагч нараа түлхүү хамруулж байгаа. 6 сигма-гийн арга хэрэгсэл, материалын урсгал зардлын тооцоо, бүтээмжийн менежментийн тогтолцоо зэрэг сэдвээр илүү гүнзгий шатны сургалт явагддаг гэж ойлгож болно. 

-Цар тахлын үеийн хөдөлмөр зохион байгуулалт бүтээмжийн үйл ажиллагаанд нөлөөлсөн үү?  

-Тодорхой хэмжээнд нөлөөлсөн. 2020 онтой харьцуулахад өнгөрсөн оны үзүүлэлтүүд нэлээн буурсан. Гэхдээ сайжруулалтын ажлууд хийгдэж л байгаа болохоор 2021 онд бид бүтээмжийн үйл ажиллагааны зардалд 254 сая төгрөг зарцуулсан. Дийлэнхийг нь урамшуулал хэлбэрээр олгосон. Ажилчдын өөрсдийнх нь тооцоолсноор эргээд 1.6 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр өгөөж авчирсан гэж хэлж болно. Бидний гол зорилт бол бүтээмжийн тогтвортой өсөлтийг хангах. Төсөл хэрэгжүүлэлт, ажилтнуудын санал, санаачилгыг дэмжих, үйл ажиллагааг нь арга зүйгээр хангахад манай төвийн үйл ажиллагаа чиглэгдэж байна. Үйл ажиллагаагаа ахисан түвшинд гаргахын тулд бид бүтээмжийн менежментийн тогтолцоо нэвтрүүлэхээр зорьж байгаа. 

-Бүтээмжийн менежментийн тогтолцоо гэж чухам юу вэ?  

-Тогтолцоогоор нь хэрэгжүүлснээр  бүтээмжээ хэмжээд илүү эдийн засгийн утгаар нь харна. Одоо зөвхөн сайжруулалт гэсэн чиглэлээр авч үзэж байгаа. Аливаа нэгэн асуудлыг сайжруулах шийдэл олоод хэрэгжүүлээд явж байна. Сууриа тавих ёстой, хандлага төлөвших ёстой учраас. Тэгж гэмээнэ тасралтгүй сайжруулалтыг хангана. Өнгөрсөн хугацаанд хандлага төлөвшсөн, Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны нэг хэсэг болж төлөвшсөн. Бид ХАБ-ын дүрэм журмыг биелүүлээд явдаг шигээ шинийг эрэлхийлж санал гаргах ёстой. Дугуйлангууд хагас жил тутамд ямар нэгэн сайжруулалтын ажил хийгээд хэвшчихсэн.  

-Бүтээмжээ яаж хэмжих билээ? 

-Эдийн засгийн ухагдахуун талаас нь авч үзнэ гэсэн үг. Нэг төгрөг зарцуулаад ямар хэмжээний үр ашиг өгөөж авчирч байгааг бүтээмжийн нэгтгэсэн үзүүлэлт байдлаар тодорхойлох юм. Гарцаа, орцод харьцуулж гаргана. Үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн хувьд гарц үйл ажиллагаатай нь холбоотой өөр өөр байна. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрийн хувьд хүдэр боловсруулалт, зэсийн баяжмал үйлдвэрлэл байхад бусад хэлтэс, газарт үндсэн чиг үүргийн дагуу хийгдсэн ажил байна. Тэгэхээр гарцын үзүүлэлт цех болгонд ялгаатай.  Бүтээмжээ хэмжээд өсөлт, бууралтаа гаргаж ирээд, үүнд юу нөлөөлснийг шинжилнэ. Эрчим хүчний зардал, материалын зардлын өсөлт, бууралтад юу нөлөөлсөн гэх мэт. Энэ дүн шинжилгээндээ тулгуурлан бүтээмж дээшлүүлэх үйл ажиллагаагаа төлөвлөөд явах юм. Бид бүтээмжийн үйл ажиллагааг ахисан шатанд гаргах зорилготой олон арга хэрэгслүүдийг сурч, нэвтрүүлж байна. Бүтээмжийг зөвхөн сайжруулалтын арга гэхээс илүү менежментийн тогтолцоогоор нь хэмжээд, шинжлээд, шийдвэр гаргалтад ашиглаад явах боломжтой. Энэ ажил үндсэндээ 2020 оноос эхэлсэн. Одоо бид бүтээмж ямар түвшинд явааг хэмжих хэрэгтэй болж байна. 

-Бүтээмж хэмжих аргачлал гарах уу? 

-Бүтээмж хэмжих аргачлалын санал боловсруулаад удирдлагуудад танилцуулсан. 2021 онд Эдийн засгийн хэлтэстэй хамтарсан Ажлын хэсэг байгуулж ажилласан. Энэ хүрээнд Эрдэнэт үйлдвэрийнхээ бүтцийн бүх нэгжийн бүтээмжийн сүүлийн таван жилийн хэмжилтийг хийлээ. Үүнд тулгуурлан бүтээмжийн хэмжилт шинжилгээний аргачлал боловсруулсан нь хамгийн чухал үр дүн. Энэ жилээс бүтцийн нэгжүүд маань хагас жил тутамд бүтээмжээ хэмжээд явна. Бүтээмжийн үзүүлэлтүүд гэсэн тодорхой ойлголт гарсан. Бүтээмж, тэгээд гарц, орцын үзүүлэлт байх юм. Харин хэлтэс, газруудын хувьд ажил, үйлчилгээний тоо хэмжээ гарах боломжгүй. Тиймээс гарц, орцын харьцаагаар тодорхойлохгүй. Хамтын гүйцэтгэлийн гол үзүүлэлт нь бүтээмжийн үзүүлэлт болохоор тогтоосон.  

-Нийгмийн цехүүдийн бүтээмжийг яаж хэмжих вэ? 

-Зөвхөн нийгмийн цехүүд биш, дэмжих цехүүдийн хувьд ч одоогоор учир дутагдалтай байгаа. Жишээ нь, Судалгаа, шинжилгээний хүрээлэн, Зураг төслийн хүрээлэн, Чанарын хяналтын хэлтэс гэх мэт нэгжийн ажлыг юугаар дүгнэх вэ гэдэг дээр Эдийн засгийн хэлтэс хамтарч ажиллаж байна. Энэ ажлыг нэвтрүүлэх явцад илүү тодорхой болно. Харин үйлчилгээний байгууллагын хувьд чанар номер нэг яригдана. Үйлдвэрлэсэн ажил, үйлчилгээний орлогоор бүтээмжийн гарцын үзүүлэлтийг тодорхойлох боломжтой.  

-Монголын бүтээмжийн үйл ажиллагаа 30 жилийн түүхтэй. Эрдэнэт үйлдвэрээс өөр, бүтээмжээ хэмжиж байгаа газар бий юу? 

-Хэлж мэдэхгүй байна. Манайх анхных ч байж магадгүй.  

-Баярлалаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %