Ж.ГАНЧИМЭГ: Уурхайчид ковидын эсрэг нэгдэхийг уриалсан бүжгээр шинэ долоо хоногийг эхлүүллээ

     Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд өрнөж буй “Дархлаажуулалтын 4-р тун” аяныг энэ долоо хоногт “Эрдэнэт” сувиллын цогцолбор өөрийн онцлог үйл ажиллагаагаар баяжуулан үргэлжлүүлнэ. Тус цогцолборын Ерөнхий эмч Ж.Ганчимэгтэй аяны хүрээнд зохион байгуулах ажлынх нь талаар ярилцлаа.   

-Эрдэнэт үйлдвэр шинэ долоо хоногийг онцлог, содон үйл явдал, үзүүлбэрээр эхлүүлдэг болсоор 20 гаруй хонож байна. Өнөөдөр танай хамт олны зохион байгуулсан өглөөлөг мөн сэтгэл сэргээлээ. Ер нь аяны хүрээнд ямар ажлууд зохион байгуулахаар төлөвлөсөн бэ? 

-Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн бүх нэгжийн ажилтнууд “Зөв дадал-Зөв үйлдэл нь дархлаажуулалтын 4-р тун юм” гэсэн агуулгын хүрээнд дэлхий нийтэд дэлгэрсэн бүжгээр ажлын байрнаасаа бие биедээ лайваар мэндчилгээ дэвшүүлснээр шинэ долоо хоног эхэллээ. Бид сахилга хариуцлагын вакцинжуулалт буюу “Дархлаажуулалтын 4-р тун” аяны хүрээнд “Зөв үйлдэл-Зөв дадал” уриан дор мэдээлэл, сурталчилгааны ажил зохион байгуулна. Халдвар хамгааллын дэглэм хамгийн чухал. Хүн бүрийн дадал болсон зуршлыг зөв хэвшүүлэхэд анхаарч ажиллана. Ковидын тархалтын болон ханиад томууны ид дэгдэлтийн үед хүн бүр амны хаалт хэрэглэж хэвшсэн байна. Одоо бид зөв хэрэглүүлэхийн тулд “Амны хаалт-Таны 4-р тун юм” гэсэн удирдамжийн дагуу сургалт, мэдээллийг ажилчдын оролцоотой зохион байгуулна. Хоёрдугаарт, гар ариун байх нь 4-р тун юм. Үйлдвэрийн бүтцийн нэгжийн ажлын байрууд дээр дадлага давамгайлсан сургалтууд явуулна. Ингэхдээ цех, нэгж болгон дээр байгаа олон нийтийн байгууллагын төлөөлөл болох Эмэгтэйчүүдийн холбоо, Залуучуудын холбоо, Үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчид, спорт, соёл, урлагийн арга зүйчид, эмч, сувилагч нарынхаа тусламжтай, ажилчдынхаа оролцоог хангах хэлбэрээр үйл ажиллагаагаа зохион байгуулах нь манай онцлог юм.    

-Өөрөөр хэлбэл өвчин, халдвараас урьдчилан сэргийлэх нь 4-р тун юм байна гэж ойлголоо. Бид эрүүл мэндийнхээ төлөө ямар хариуцлага хүлээх ёстой вэ?  

-Урьдчилан сэргийлэх арга хэмжээ хамгийн чухал. Хаана ч явсан гараа тогтмол угааж хэвших хэрэгтэй. Хэрэв гар угаах боломжгүй бол гар ариутгагчийг биедээ тогтмол авч явж, ямар нэгэн үйлдэл хийснийхээ дараа тогтмол хэрэглэж хэвших нь зүйтэй. Ингэж гэмээнэ бид вакцинжуулалтын үр нөлөөг хадгална. Одоогоор Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд эрүүл мэндийн ямар нэгэн шалтгаантай, эрсдэл өндөртэй, зорилтот бүлгийн 700 гаруй ажилчин дархлаажуулалтын 3-р тунд хамрагдаагүй байгаа. Тэдэнтэй биечлэн болон алсын зайн цахим уулзалт хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Ер нь дархлаажуулалтын 3-р тундаа хамрагдах нь дараа дараагийн олон эрсдэлээс сэргийлэх учраас зөв сонголт хийхэд нь туслах үүднээс энэ талын ойлголт, мэдээллийг хүргэхийг зорьж байна.

Бусдын эрүүл мэндийг хамгаалахад хувь хүний оролцоо, хариуцлага маш чухал шүү дээ. “Дархлаа ба хариуцлага” сэдвийн хүрээнд нэлээд ажил төлөвлөсөн байгаа. Хүмүүс хариуцлага гэхээр ихэнхдээ ажилтай л холбон ойлгодог. Тэгвэл та эрүүл мэндийнхээ төлөө ямар хариуцлага хүлээж байна. Энэ хүрээнд бид үргэлж санаж явах аюулгүйн 5 алхам хэрэгжүүлнэ. Зураглал бүрийг уриалга болгосон. Хувь хүнээс эхлээд гэр бүлийн хүрээнд, хамт олны хүрээнд, үйлдвэрийн хэмжээнд эдгээр 5 алхмыг дэмжиж хэрэгжүүлэхийг уриалж байгаа юм. 

-Тодруулбал..? 

-Эрүүл хоол хүнс хэрэглэ, идэвхтэй хөдөлгөөн хий, дархлаагаа хамгаал, сэргээ, эрсдэлтэй байдал гаргахаас зайлсхий гэх мэт эрүүл байх 5 алхмыг уурхайчдадаа зөвлөж байна. Аюулгүй сонголтууд хийхэд туслах дүрс бичлэг бүхий зөвлөмжүүдийг байршуулна.

-Долоо хоног бүр ажилчдын дунд онцлог чалленж өрнөж байгаа. “Эрдэнэт” сувиллын цогцолборын санаачилга юу байх вэ? 

-Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг, татгалзах ёстой зуршил, мөн дэмжиж хөгжүүлэх ёстой үйлдэл гэсэн сэдвээр чалленж эхлүүлэхээр бэлтгэсэн. Жишээ нь өөх тостой хоол, гар утасны хамаарал, сөрөг мэдээлэлд дурлах, хэт автах, архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол зэрэг нь татгалзах ёстой зуршил байж болно. Тэгвэл амар амгалан байдлыг эрхэмлэх, бусдыг хүндэтгэх, өөрийгөө тайвшруулах, эрт босох, ажилдаа өөрийгөө зөв бэлдэх, дасгал хөдөлгөөн хийх, өглөөний цайгаа тогтмол уух, бусдад урам өгөх зэрэг нь дэмжиж хөгжүүлэх ёстой үйлдэл. Ер нь “Дархлаажуулалтын 4-р тун” аян бол эерэг хандлага, харилцааг бий болгох, хайр түгээх, бие биедээ урам дэм өгөх, инээмсэглэл бэлэглэх, түүгээрээ уурхайчдынхаа дархлааг дэмжих зорилготой юм. Манайхаас зарласан чалленжид хамт олноороо, тасаг нэгжээрээ, найз нөхдөөрөө, секц дугуйлангаараа нэгдэн оролцож болно. Та бүхэндээ амжилт хүсье. 

-Баярлалаа.  

М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %