“Баяжуулах”-ын засварчид ажил мэргэжлээрээ уралдана

Баяжуулах үйлдвэрийн  эхний ээлж ашиглалтад орсны түүхт 45 жилийн ой, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Засварын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин Э.Доржболдын нэрэмжит ажил мэргэжлийн уралдаан эхэллээ. Энэхүү үйл ажиллагааг  нээж   Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон үг хэлж, залуустаа амжилт хүсэв. Тэрбээр 18 жилийн тэртээ Баяжуулах үйлдвэртээ засварчнаар ажлын гараагаа эхэлж байсан тухайгаа дурсан ярилаа. Түүнчлэн Э.Доржболд гавьяат ажил амьдралын туршлагаасаа хүүрнэн,  залууст үнэт сургаалиа хайрласан юм. Мөн энэ үеэр тэмцээнд оролцох 40 шахам  залуусаас онолын мэдлэг шалгах тест авлаа. 


Энэ үеэр бид зарим хүмүүстэй уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм. 
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Э.Доржболд:
Миний нэрэмжит ажил мэргэжлийн уралдааныг Баяжуулах үйлдвэрийн хэмжээнд  зохион байгуулж байгаа цехийн удирдлага, хамт олондоо баярлалаа. Би 1982 онд ажлын гараагаа энэ л хэсгээсээ эхэлж байлаа. Үйлдвэрийн  тоног төхөөрөмж найдвартай, сайн ажиллах ёстой. Иймээс би тоног төхөөрөмжийн засварчны мэргэжлээ эмчтэй зүйрлэж боддог. Эмчид  алдах эрх үгүйтэй нэгэн адил бидэнд бас алдах эрх байхгүй гэдгийг байнга тунгаадаг. Аливаад  сэтгэлээ, ухаанаа, гараа гарган хичээж ажиллавал амжилт ирдэг юм гэдгийг залуус дүү нартаа захих байна. Мөн үйлдвэр маань надад юу өгөв гэхээс илүү үйлдвэртээ би юу хийж бүтээсэн бэ гэдгээ бодож байгууштай. Хамт олны хүч агуу. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг найдвартай ажиллуулахад бүхий л сэтгэл зүтгэлээ зориулж буй “алтан гарт” засварчдаараа би  үргэлж бахархдаг. Баяжуулах үйлдвэр, Засварын хэсгийн хамт олондоо удахгүй болох үйлдвэрийнхээ 45 жилийн ойн баярын мэнд хүргэе. Уралдаанд өөрийгөө сорьж буй залуустаа амжилт хүсье. 


 

Засварын хэсгийн дарга Д.Наранбаатар: 
Энэ жилийн ажил мэргэжлийн уралдаан  ихээхэн онцлогтой болж байна. Нэгд,  Баяжуулах  үйлдвэрийн 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа. Хоёрт, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Э.Доржболдын нэрэмжит болж, түүний хөдөлмөрийг  алдаршуулж буйгаараа онцлог юм. Гуравт, тэмцээнд амжилттай оролцсон бага зэрэгтэй ажилчдын зэргийг ахиулж байгаа нь бас нэгэн онцлог юм.  Э.Доржболд гавьяат бол  Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсэгт 41 дэх жилдээ ажиллаж байгаа. Энэ хүн Баяжуулах үйлдвэрийн хамт олны бахархан дуурайх алдартны нэг мөн.  Э.Доржболд гавьяат ажилч хичээнгүй, ажлын ачаалал даах чадвартай, дайчин, нөхөрсөг гээд  олон сайхан  зан чанартай. Гавьяат маань Баяжуулах үйлдвэрт сүүлийн 40 гаруй жилд хийгдсэн  бүтээн байгуулалтын бүхий л ажилд оролцож, үндсэн тоног төхөөрөмжийн нарийн тохиргоо хийдэг. Энэ хүний гар хүрээгүй тоног төхөөрөмж үгүй гэж хэлж болно. Э.Доржболд гавьяатын  хөдөлмөр бүтээлийг алдаршуулж, үнэт сургаал, ажлын арга туршлагыг түгээж буй нь энэ  тэмцээнийг улам өгөөжтэй болгож байна. 


 

Хүний нөөцийн товчооны дарга Т.Тунгалагтамир:
Манай ажилчид ихээхэн залуужиж байгаа. Нийт ажилчдын дундаж нас 36, дундаж ажилласан жил 11, ажилчдын 60 хувь нь 10 хүртэлх жил ажиллаж буй. Иймээс тэдэндээ  урам зориг өгөх, мэргэжилдээ өсөн дэвжих боломжийг нээх,туршлага солилцуулах зорилготой алдартнуудын нэрэмжит ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулдаг уламжлалтай. Үүний дагуу засварчин, зүсэгч, гагнуурчдын ажил мэргэжлийн уралдаан явуулж байна. Түүнчлэн Эрдэнэт цогцолбор дээд  сургуультай зөвшилцөн, тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн  залуу ажилтны мэргэжлийн зэргийг хугацаанаас нь өмнө ахиулах юм. Энэ бол уралдааны томоохон хөшүүрэг юм. Түүнчлэн залууст мэргэжлийн дагуу карьер ахих боломж бийг харуулахыг зорьсон. Манай Баяжуулах үйлдвэрийн болон  Механикийн товчооны, Засварын хэсгийн дарга нар  засварчнаас ажлын гараагаа эхэлсэн. Тэд энэ түүхээ ярилаа. Э.Доржболд гавьяат маань залуустаа ажил амьдралын туршлагаасаа дэлгэрэнгүй сайхан ярилаа. Энэ бүхэн залууст ирээдүй рүүгээ итгэлтэй харах  урам, хүч өгсөн  гэж найдаж байна. 


 

Энэхүү ажил мэргэжлийн уралдаан нь 2 үе шаттай явагдах юм. Онолын шалгалтдаа тэнцсэн бол хоёр дахь шат буюу мэргэжлийн ур чадварын уралдаанд засварчин, зүсэгч, гагнуурчин нэг баг болон оролцох юм. Ингэхдээ өгөгдсөн зургийн дагуу заасан хугацаанд деталийг зүсэж, угсарч гагнаж бэлэн болгох юм.Уралдаанд оролцогчдыг ажлын дэс дараалал, аюулгүй ажиллагаа, багаар ажиллах чадвар, гүйцэтгэлийн чанарыг харгалзан дүгнэж байр эзлүүлэх аж. Уралдааныг ХАБЭА-н, Механикийн, Үйлдвэр техникийн болон Хүний нөөцийн товчооны удирдлагууд шүүнэ.Мэргэжил тус бүрээр эхний гурван байр эзлүүлэн, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах бөгөөд, мэргэжил тус бүрээс тэргүүн байр эзэлсэн ажилтны мэргэжлийн зэргийг ахиулах юм. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %