Эрүүл мэндийн ҮЗЛЭГИЙН ӨДӨР

Эрдэнэт үйлдвэрийн ажилтан бидэнд олон боломж, давуу тал бий. Тэдгээрийн нэг нь жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багц үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагддаг явдал. Миний хувьд жил бүр өөр багц сонгон үзлэг, шинжилгээнд орсноор өвчнөө эрт үед нь мэдэж, эмчлүүлэн эрүүлжсэн, ирээдүйд ямар өвчнөөр өвдөх эрсдэл байгааг урьдчилан мэдэж сэргийлж байна. Том зургаар нь харвал алсдаа амь нас, амьдралын чанарт, адаглаад санхүүгийн хувьд том хохирол учрахаас эрүүл мэндийн энэхүү үзлэг шинжилгээ, оношилгоо хамгаалдаг. Өнгөрсөн жилийн урьчилан сэргийлэх үзлэгээр хорт хавдрын есөн тохиолдлыг “Эрдэнэт медикал” эмнэлэг эрт үед нь илрүүлж, төдий тооны хүний амь нас, амьдралыг аварсан байдаг.  


Энэ жилийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгтээ би саяхан орлоо. Өмнөх жилүүдийг бодвол, дараалал үүсэхгүй, эмх цэгцтэй шуурхай явагдаж байна. Тэр хэрээр хүмүүс сэтгэл дүүрэн үйлчлүүлж байгаа харагдсан. Харин дурантай багцууд дээр бага зэрэг хүлээгдэл үүсэж байв. “Эрдэнэт медикал”-ын эмч, сувилагч нар үдээс өмнө үзлэг шинжилгээгээ хийгээд, үдээс хойш хариу дүгнэлтүүд дээрээ ажилладаг гэж Урьдчилан сэргийлэх үзлэгийн албаны Ахлах сувилагч Г.Оюун-Эрдэнэ ярьсан юм. Зарим ажилчид цехийн эмчтэйгээ сайн ярилцаж, зөвлөлдөөгүйгээс буруу багц сонгож эмнэлэгт ирээд, газар дээр нь өөрчилж хүндрэл учруулдаг үзэгдэл энэ жил эрс цөөрчээ. Хүмүүс өөрт хэрэгтэй, оновчтой багцаа сонгож сурсан байна. Зарим хүн эрүүл мэндийн үзлэг шинжилгээний хариу дүгнэлтээ өөрийн гараар, урьдчилж авах хүсэлтэй байдаг. Энэ нь яаралтай нарийн шинжилгээнд дахин орох, эмчилгээнд хамрагдах шаардлага гарсантай холбоотой. Ийм нөхцөлд хариу дүгнэлтийг аль болох шуурхай гаргаж байгаа гэж тэрээр нэмж мэдээллээ.
Ерөнхий үзлэг, шинжилгээ хийж буй сувилагч маань надад “Та жилийн өмнөөс 500 грамм жин хаясан байна. Жингээ дорвитойхон бууруулах хэрэгтэй шүү” гэж анхааруулж байна. Бөөрний шохойжилтын хэмжээ хэвээр байгааг мэдлээ. Энэ мэтчилэн ажилчдын эрүүл мэндийн мэдээллийн дата бааз бий болж байгаа нь нэн чухал ач холбогдолтой санагдсан.  

Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ноос эхэлжээ. Эрдэнэт үйлдвэрээр овоглосон 9000 хүн 10 багцаас сонгож, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдах ёстойгоос одоогоор 5100 хүн орсон байна. Ажилчдын дунд нуруу өвдөх зовиур их байгааг харгалзан Мэдрэлийн багцаа наймдугаар сарын 15-наас нэмсэн байна. Учир нь өмнө гаргасан Мэдрэлийн багц нь толгойн MRI шинжилгээтэй. Гэтэл толгой нь өвддөггүй хэрнээ нуруундаа зовиуртай хүн олон байгаа тул Мэдрэлийн багцыг ийн нэмжээ. Мөн чихрийн шижингийн оношилгооны багцад зүрхний ЭХО байгаа учраас хүмүүс их сонгож байна. Иймээс ирэх жил салгаж багц үүсгэх хүсэлтийг “Эрдэнэт медикал” эмнэлэг”-т тавина гэж “Эрдэнэт” сувиллын цогцолборын статистикч эмч Ж.Эрдэнэчимэг ярилаа. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн дүгнэлтэд дүн шинжилгээ хийхэд хоол боловсруулах замын өвчлөл нэгдүгээрт, таргалалт, сахар, Д витамин болон эрдэс бодисын дутагдлаас үүдэлтэй бодисын солилцооны хямралтай холбоотой өвчлөл хоёрдугаарт, бөөр шээсний зам, зүрх судасны өвчлөл гуравдугаарт эрэмбэлэгдэж байна. Мөн сүүлийн жилүүдэд нойр булчирхайн хямрал, цус өтгөрөлтэй холбоотой зүрхний өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа гэв. 

“Эрдэнэт медикал” эмнэлэг Эрдэнэт үйлдвэрийнхээ ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ээлжит үзлэгт хамруулаад зогсохгүй Засгийн газрын шийдвэрээр улсын хэмжээнд явагдаж буй эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд аймгийн иргэдийг хамруулах үйл ажиллагааг давхар зохион байгуулж байна. Түүнээс гадна хамтын ажиллагааны хүрээнд Хот тохижуулах газрын ажилчид энэ жил анх удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаа юм байна. Миний дэргэд суугаа 50 эргэм насны болов уу гэмээр эр “Хот тохижуулахад насаараа ажилласан ч анх удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байна. Эмнэлгийн тохижилт үйлчилгээ, тоног төхөөрөмж үнэхээр сайхан болжээ” гэж тун бахархангуй ярьсан. Бидэнтэй зэрэгцээд Хөвсгөлөөс, Завханаас, Булганаас “Эрдэнэт медикал” эмнэлгийг зорьж ирсэн өвчтөнүүд үзүүлэх ээлж цагаа хүлээн нутгийн сонин сайхнаа тэрхэн зуураа хуучлан сууцгаана. Би ч ээлжээ хүлээн зүгээр суусангүй. Журмын нөхдөөсөө эрүүл мэндийн үзлэгийн үр дүнгийн талаар сэтгэгдэл сонссон шигээ явлаа. 
 

Үйлдвэрлэл-техникийн бодлого төлөвлөлтийн газрын геологич Г.ЭРДЭНЭБОЛОР:
-Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарч, жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдагт талархаж явдаг. Жилээс жилд үзлэг шинжилгээний багц баяжигдаж байгаа. Энэ жилийн хувьд би ходоодны дурантай багцаар эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд орж байна. Нарийн шинжилгээ, оношилгооны тоног төхөөрөмжүүдэд хөрөнгө гаргаж байгаад талархдаг. Хүмүүст өөрийн эрүүл мэнддээ анхаарах боломжийг үйлдвэрийн зүгээс олгож байгаа нь олзуурхмаар санагддаг даа. 


 

Оёдлын цехийн үйлчин Д.ОЮУН-ЭРДЭНЭ: 
-Би гэртээ хүүхэд асрах чөлөөтэй байгаа. Гэсэн ч эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт дараалал харгалзахгүйгээр хамруулж байгаад үнэхээр баяртай байна. Нялх хүүхэдтэй хүн арагшаа үргэлж яарч явдаг. Энийг хүртэл ойлгож дараалал харгалзахгүй үйлчилж байгаа нь хүнлэг, сайхан санагдаж байна. Ер нь жил бүр эрүүл мэндийн иж бүрэн үзлэг, шинжилгээнд хамрагдах нь биеийн байдлаа хянах чухал ач холбогдолтой. Өмнөх үзлэгийн дүгнэлтийн дагуу эмчилгээ хийлгэсэн нь үр дүн үзүүлсэн. Энэ жил би эмэгтэйчүүдийн багцаар орж байгаа.   


 

Ил уурхайн дарга Д.НЯМДОРЖ: 
-Эрдэнэт үйлдвэр байгалийн баялагаас илүү хүний асуудлыг өндөрт тавьдаг нийгмийн хариуцлагатай үйлдвэр. Үүний нэгэн илэрхийлэл нь ажилчдаа жил бүр  эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг. Хүнд үйлдвэрт байх ёстой халамж хэдий ч үүний цаана сэтгэл байгааг мэдрэхдээ хангалуун явдаг. Би эрүүл мэндийн энэ үзлэгт олон жил орж байна. Хэдийгээр эрүүл мэндийн асуудал хурцдаагүй ч гэсэн юунд анхаарах шаардлагатай байна, ямар эмчилгээ сувилгаа хэрэгтэй байгаа талаар туслалцаа чиглэл авдаг. Эрсдэлээс сэргийлж байгаа нь илүү өгөөжтэй юм даа. Эрүүл мэндийн үзлэгт ороод гол нь орхиж болохгүй. Дүгнэлтийнхээ дагуу эмчилгээгээ сайн хийлгэдэг байх нь чухал. Манай Ил уурхай есдүгээр сард хуваарьтай. Одоогоор 530 хүнээс 180 нь үзлэгтээ хамрагдаад байна. 


 

Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогч Ж.БЯМБАСҮРЭН: 
-Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ үр дүнтэй. Биеийн байдлаа мэдэж, хянах боломжийг Эрдэнэт үйлдвэр маань олгодог. Бусад байгууллагын ажилчдад ийм боломж тэр болгон байхгүй шүү дээ. Ажилласан жилээс шалтгаалж багц нэмэгдэж байгаа нь таалагдсан. Миний хувьд суудлын ажилтай болохоор Мэдрэлийн багц сонгосон. Зохион байгуулалт сайн байна. Харин сүүлийн үед үйлчилгээ нь сэтгэлд төдийлөн хүрэхгүй байгаа. Шинжилгээний хариу ойлгомжгүй гардаг болсон. Өмнө нь энгийн хүнд ойлгомжтой, цэгцтэй байдаг байсан. Цаашид үзлэг шинжилгээ, үйлчилгээнийхээ чанарт илүү анхаараасай гэж хүсэж байна гэв.  


 

“Эрдэнэт медикал” эмнэлгийн стратеги төлөвлөгөөнд уул уурхайн салбарын ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, оношилгоо үйлчилгээг төвлөрүүлэх, хэрэгжүүлэх зорилт туссан. Энэ хүрээнд багаж, тоног төхөөрөмжийн шинэчлэл үе шаттай хийгдэж байгаа талаар тус эмнэлгийн захирал П.Сувдаа ярьсан юм. Миний хувьд багц шинжилгээндээ орчихлоо. Удахгүй хариу дүгнэлт гарахаар, системтэй эмчилгээ хийлгэчихнэ. Тэгвэл эрүүл мэнд ирэх жил хүртэл алзахгүй ээ.  

 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %