Усан дээрх "Шоу тоглолт"-той хичээлийн шинэ жилийн нээлт

Хангарьд спорт цогцолборынхон 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаагаа Усан бассейнд "Шоу тоглолт"-оор эхлүүллээ. Нээлтийн ёслолд Эрдэнэт үйлдвэрийн газар, хэлтэс, бүтцийн нэгжүүдийн удирдлагууд, баг тамирчдын төлөөлөл оролцов.

Хамтын ажиллагаа,нийгмийн харилцааны газрын албаны дарга Д.Өнөбат нээж хэлсэн үгэндээ: “Спорт цогцолборын хамт олон өнгөрсөн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн ажилтан албан хаагчид, ахмадууд болон Эрдэнэт хотын иргэд хүүхэд залуучуудын дунд спортын 21 төрлийн сeкц дугуйлан хичээллүүлж 14600 хүн хамрагдлаа. Бид үйлчлүүлэгчийн хүрээгээ өсгөх зорилгоор дэлхийд шинээр хөгжиж буй Корн-Холл-ын спортын хэрэглэл матeриалыг өөрсдийн хүчээр хийж хөгжүүлсэн нь үйлчлүүлэгчдээс өндөр үнэлгээ авлаа. Нийтийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн чиглэлээр 74 удаагийн тэмцээн зохион байгуулж нийт 8600 гаруй хүн оролцсоны 6120 нь Эрдэнэт үйлдвэрийн ажилтан байлаа.Уламжлал ёсоор зохион байгуулсан 43 дахь спартакиадыг өвөл,зуны спортын 21 төрлөөр амжилттай зохион байгуулж, үйлдвэрийн 4000 гаруй ажилтан албан хаагчид оролцон оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөөнийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.Үйлдвэрийн ажилчдын эрүүл мэндийг дээшлүүлэх зорилгоор ажлын байрны дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж, хэвшүүлэх 10:10,15:10 аяныг зохион байгуулснаар дасгал тогтмол хийгчдийн тоо 1600 хүрлээ. Манай баг тамирчид Олон улсын болон тив дэлхий,УАШТ-ээс 320 гаруй медаль хүртсэн амжилтаар 45 жилийнхээ түүхт ойд бэлэг барьж байна" хэмээн онцлов. 

Дараа нь Пауерлифтингийн спортын Олон улсын хэмжээний мастер, Ази номхон далай, Африкийн орнуудын тэмцээний мөнгөн медальт Ган бөөрөнцгийн цехийн ажилтан М.Дорж, Сагсан бөмбөгийн спортын Олон улсын хэмжээний мастер, Ази номхон далайн бүсийн орнуудын Мастеруудын наадмын алтан медальт Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн арга зүйч Д.Цэгмид, Ширээний теннисийн спортын Олон улсын хэмжээний мастер, Ази номхон далайн орнуудын Мастеруудын наадмын хүрэл медальт Ил уурхайн ажилтан  П.Тогтохбаяр, Бадминтоны спортын Олон улсын хэмжээний мастер, Улсын аварга шалгаруулах тэмцээний 6 удаагийн аварга Авто тээврийн цехийн ажилтан Б.Даваасүрэн нарын шилдэг тамирчид Монгол улсын Төрийн далбааг дөрвөн талаас нь барин мандуулах агшинд Төрийн дуулал эгшиглэж тамирчид, үзэгчид гүн хүндэтгэл үзүүлэв. 

Мөн Эрдэнэт дуу бүжгийн чуулгын хөгжимчин А.Дөвдсүрэнгийн тоглосон хуучрын намуун аялгуунд усны мандал дээр жу-до, бокс,чөлөөт бөх, байт харваа, туялзуур сэлмийн тамирчдын үзүүлэх тоглолт үзэгчдийг байлдан дагуулав. Зүүн урд нь жү-до бөхийн тамирчид нэгнээ үүрэх мэхээр шидэж байхад баруун талд нь ширэн бээлийтнүүдийн үзүүлбэр сонирхол татах. Сэтгэл ихэд хөдөлсөн үзэгчдийн алга ташилт аадрын чимээ шиг нижигнэж, уухайн түрлэг нүргэлнэ... Энэ удаагийн Спорт цогцолборын хичээлийн шинэ жилийн нээлт усан дээрх спортын төрлүүдийн шоу тоглолттой болж,тэнд хуран цугласан хүмүүсийн нүдийг хужирлан, сэтгэлийн цэнгэл эдлүүлэн өндөрлөлөө.

 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.ГАНБОЛД: Шинэ санаачилгыг хэрэгжүүлэхэд эв нэгдэл, уйгагүй хөдөлмөр, ур чадвар хэрэгтэй
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %