Эрдэнэт – Хялганатын чиглэлийн замын гүйцэтгэлд хяналт тавьж, хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны бэлтгэл хангах чиглэл өглөө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалаар байгуулагдсан “Найрамдлын Эрдэнэс” хүүхдийн зуслангийн 2023 оны зуны үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл хангах ажлын хэсэг хуралдлаа. Хурлыг ажлын хэсгийн ахлагч, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх удирдаж, хүүхдийн зуслангийн эхний ээлжийн өмнө цаг алдалгүй хийх  шаардлагатай ажлууд, тэдгээрийг тойрсон  хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэв. Хуралд ажлын хэсгийн гишүүд болон Хялганатын чиглэлийн авто замын өргөтгөл засвар, шинэтгэлийг гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй өргөн бүрэлдэхүүн оролцож, “Найрамдлын Эрдэнэс” хүүхдийн зуслангийн зуны үйл ажиллагааны өмнө бэлэн болгох ажлуудаа ярилцав. 

Эдгээр асуудлуудаас хамгийн чухал бөгөөд анхаарал татаж буй "Сэлэнгэ" амралтын бааз хүрэх, улмаар Хангал, Хялганатын чиглэлд зорчих зам засвар, шинэтгэлийн ажлыг шуурхайлах, чанартай хийж гүйцэтгэхийг онцолсон. Учир нь энэ замаар хүүхэд тээвэрлэсэн автобусны урт цуваа явах хугацаа ойртсон тул одоо хааж, буулгасан байгаа гүүр, зам орчмын эрэг даланг яаралтай засаж, аюулгүй болгох шаардлагатай. Мөн гүйцэтгэгч компаниуд ажлаа хугацаанд нь чанартай дуусгах, ард иргэдийн аюулгүй зорчих боломжийг бүрдүүлэхэд анхаарах, зам засварын ажил хийгдэж буй талбай, эргэн тойронд тэмдэг тэмдэглэгээ, анхааруулга самбарыг стандартын дагуу байрлуулах гэх зэрэг үүрэг даалгавар, чиглэлийг ажлын хэсгийн ахлагч онцгойлон өгөв. Түүнчлэн хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг сайжруулах, амрагч хүүхдүүдийн тав тух, урам зоригийг дээшлүүлэх үүднээс дотоод засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийх, ялангуяа бие засах болон халуун усны өрөөг  стандартын дагуу тохижуулж, гүйцэтгэхийг Барилга засварын цех болон “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын  удирдлага, хариуцсан мэргэжилтнүүдэд үүрэг болголоо. 

“Найрамдлын Эрдэнэс" зусланд хүрэх буюу Эрдэнэт-Хялганатын чиглэлийн авто замын гурван багц засвар шинэтгэлийн ажлыг “Замын битум”, “Хурдны зам”, “Жавхлант харгуй” компаниуд гүйцэтгэж байна. Уг бүтээн байгуулалтын ажил Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бөгөөд захиалагчийн хувьд цаг хугацаа болоод  чанарын өндөр гүйцэтгэлийг шаардана гэдгийг Ажлын хэсгийн ахлагч авто замын ажилтай биечлэн танилцахдаа онцолсон юм. Өөрөөр хэлбэл, энэ бүх бэлтгэл ажлыг ирэх сарын 25 гэхэд дуусгаж, бэлэн болгох тодорхой чиглэл өглөө.  

“RCS” Замын зөвлөх компанийн багийн ахлагч О.Пүлжин: Долоо хоногийн дотор түр замын асуудлыг шийднэ 

Зам барилгын ажлын гүйцэтгэгч компаниуд энэ сарын 13-наас ажиллаж эхэлсэн. Энэхүү замын ажлын эхний багц буюу Эрдэнэтийн гурван замын уулзвараас Хангал сум хүртэлх 30 км замыг “Замын битум” компани, хоёр дахь багц буюу Хялганатын гүүр хүртэлх 23.6 км замыг “Хурдны зам”, "Сэлэнгэ" амралтын бааз, 1,2 -р подъём, цэвэрлэх байгууламж чиглэлийн нийт 10.4 км замыг “Жавхлан харгуй” компани тус тус гүйцэтгэж байна. Энэ жил цаг агаар хүйтэн, ус шавар ихтэй байгаагаас төв зам руу явах даланг түр хаасан. Ойрын хугацаанд буюу долоо хоногийн дотор  бид түр замын асуудлыг шийдэж, тэмдэг тэмдэглэгээг байршуулж, засварлаад орон нутгийн зорчих хөдөлгөөнийг хэвийн болгоно гэж төлөвлөж  байна.  

“Сэлэнгэ” амралтын баазын дарга Д.Эрдэнэбат: Дотоод нөөц бололцоогоо ашиглан хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл хангаж байна

Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын даргын үүргийн дагуу  “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Бид ажлын төлөвлөгөөндөө бараа материалын хангамж, зуслангийн байрны тохижилт, хангалт, засвар тохижилтыг дотоод нөөц боломжоо ашиглан хийхээр тусгаж, бэлтгэл хангаж байна. Бусад асуудлыг чиглэл хариуцсан удирдлагуудын түвшинд шийдүүлэхээр саналаа хүргүүлсэн. Нөгөө талаар, бэлтгэл ажлын хүрээнд Хялганат чиглэлийн авто замын засварын ажил орж байгаа. Энэ замаар манай Сэлэнгэ амралтын баазын ажилтнууд өдөр бүр зорчиж, ажилдаа ирж очдог. Мөн зуслан эхлэхээр 500 гаруй хүүхэд 20 гаруй автобусаар зорчино. Тийм учир  манай зүгээс энэ асуудалд нэлээд хариуцлагатай оролцож байгаа. Ажлын хэсгийн ахлагч ч өндөр ач холбогдол өгч, аюулгүй байдлыг хангах үүрэг даалгавар өглөө. Гүйцэтгэгч тал болон ажил хариуцсан хүмүүс энэ асуудалд нухацтай хандаж, хамтран ажиллана гэж найдаж байна. 

“Хурдны зам” компанийн Ерөнхий инженер Д.Эрдэнэбаатар: Бид баяр наадмын өмнө ажлаа дуусгахаар төлөвлөсөн

Манай компанийн гүйцэтгэж буй 23.6 км замын ажил одоогоор 35 хувийн гүйцэтгэлтэй  байна. Засвар шинэтгэлийн ажил учраас үндсэн ажлын обьёом нь суурь, асфалт хучилтын ажил. Эдгээр ажлын гүйцэтгэл  80-90 хувьд хүрсэн. Тэгэхээр бид баяр наадмын өмнө буюу 7 сарын эхээр дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байна. Бид өнгөрсөн жилийн төлөвлөгөөний дагуу түр замаа гаргасан. Одоо энэ  зам дээрээ тэмдэг тэмдэглэгээг стандартын дагуу гүйцээн байршуулж, замын хөдөлгөөнийг аюулгүй байдлыг бүрэн хангах зорилготой ажиллаж байна.

      
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %