Бүтээлч инженерүүдийн ажил бүтэн жилээр түрүүлж явна

       “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Зураг төслийн хүрээлэнгийн ажил бүтэн жилээр түрүүлж явдаг онцлогтой. Энэ хэрийн урд алхахын тулд тэд бартаатай хол замыг их хичээл зүтгэлээр туулсан. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын зураг төслийг тухайн жилд нь хийдгээс дараагийн үе шаттай ажлууд хойшилж, он дамжсан хэл ам дагуулдаг байсан нь саяхан. Харин сүүлийн жилүүдэд Зураг төслийн хүрээлэн болсноор төлөвлөлтөө сайжруулж, техник тоног төхөөрөмж, тоноглолоо шинэчилж, ажилчдаа жилээс жилд чадавхжуулж хурдаа нэмсэн. Зургийн ажлын үе шат, бүртгэлийг цахимжуулан, дотоод программ нэвтрүүлсэн нь урагшлахад түлхэц үзүүлсэн юм. Тэдний ажил 2021 оноос бүтэн жилээр түрүүлж эхэлжээ. Одоо Зураг төслийн хүрээлэнгийн инженерүүд 2024 оны ажлыг гүйцэтгэж байна. Ийм амжилттай яваа хамт олны үйлс хөдөлмөрийг сурвалжлахаар тэднийхийг зорилоо. 


       

         Кодтой хаалганы оньсыг тайлж ороход орчин нөхцөл тохитой юм. Цэвэрхэн, саруулхан өрөөнүүд хүнгүй мэт чимээгүй. Инженерүүд дор бүрнээ нэгийг хийж компьютер ширтэнэ. Тэд намайг хаалгаар шагайж байгааг анзаарах ч сөхөө алга. Ингэж л төвлөрч ихийг бүтээдэг бололтой. Ерөнхий инженер Т.Намсрайсүрэнгийн өрөөгөөр шагайвал чадамжийн сургалтаас сая ирлээ гэсээр зогсоогоороо цай залгилж угтав. Үйл ажиллагаа нь хэдийнээ тогтворжсон энэ хамт олон өнгөрсөн онд 413 даалгавар гүйцэтгэжээ. А1 форматаар 2148 хуудас зураг төсөл боловсруулж, 207 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 1044 төслийг амжилттай хийсэн байна. Эднийх зургаан товчоотой, 51 хүнтэй. Хамгийн өнөр нь Барилгын зохион бүтээх товчооныхон. Энд геодези хэмжилт, барилга архитектор, ерөнхий төлөвлөлт, төмөр бетон болон ган, модон хийц, тоног төхөөрөмжийн тулгуур хийц, бэхэлгээ, технологийн шат тавцан талбайн иж бүрэн зураг төсөл гаргадаг толгой инженерүүд ажилладаг. Дараагийнх нь Дулаан сантехникийн зохион бүтээх товчоо. Цэвэр, бохир, галын ус, халаалт, агаар сэлгэлт, гадна сүлжээний байгууламж, усан хангамж, ариутгах татуурга технологи, дулаан механик, хөргөлтийн систем, хийн хангамжийн чиглэлийн мэргэжилтнүүд энд зураг татаж, төсөв боловсруулж сууна. Цахилгааны зохион бүтээх товчоонд цахилгаан хангамж, дэд өртөө, гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмж, агаарын болон кабель шугам, газардуулга, холбоо дохиолол, мэдээллийн сүлжээ, тоног төхөөрөмжийн цахилгаан хангамж, автоматжуулалтын чиглэлийн ажил хийгдэнэ. Ер нь эднийх барилгын болон үйлдвэрлэлийн иж бүрэн зураг төсөл гаргадаг, зураг төслөөр дагнасан цогц байгууллага гэдэг утгаараа хэрэглэгчдийн сонирхлыг их татдаг. Тухайлбал, Технологийн зохион бүтээх товчоо үйлдвэрлэлийн техник, технологийн шинэчлэл, өргөтгөлийн зураг, судалгаа тооцоо, эд ангиудын угсралт, техник, тоног төхөөрөмжийн суурилуулалтын зураг төсөл хийх жишээтэй. Зураг төслийн хүрээлэн нь Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгэн чухал нэгж учраас энд баяжуулалтын технологийн мэргэжилтнүүд, механикууд давамгай ажиллана. Өргөн тээвэрлэх ажлын зохион бүтээх товчоо нь бидний ярьдгаар угсралт, тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны зураг төсөл хийдэг бол Төсвийн товчооныхон барилга байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж төсөв гаргадаг. Энэ хамт олны дийлэнх нь мэргэшсэн инженерүүд, тэдний дунд Монгол Улсын зөвлөх инженер Ж.Хурц, Д.Болормаа, Л.Мөнхцэцэг нар ажилладаг нь гол ноён нуруу, тулгуур багана болдог гэлтэй. Зураг төслийн хүрээлэнгийн бүтээлч инженерүүд 2022 онд зургийн даалгавар-үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 103 хувиар, А1 форматаар зураг гаргах үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 172 хувиар, төсөв зохиох төлөвлөгөөг 174 хувиар биелүүлж амжилттай ажиллажээ. Зөвхөн Засвар, механикийн заводын Цутгуурын цехийн өргөтгөлийн ажлын зураг төсөл гэхэд 425 хуудас, дахиад Механик цехийн өргөтгөлийн зураг төсөл А1 форматын 375 хуудас байх жишээтэй. Зураг төслийн ажил гэдэг ямар их хөдөлмөр шаардсан, тэвчээр заасан ажил байдгийг эндээс мэдэрч болохоор. Тэд нэг ажлын зураг гаргахын тулд 300 цаг сууж, хэдэн мянган зураас татаж байж бүтээлийн түвшний төсөл гаргадаг байх нь. Гэртээ харьсан ч толгой амардаггүй, өнөөх хийж буй ажлынхаа шийдлийг бодсоор хонодог гэж мэргэжилтнүүд ярьсан. 


       

      Зураг төслийн хүрээлэнд оюуны хөдөлмөр зонхилдог учраас түүхий эд материалын зарцуулалт бага. Мөн валютын ханш, инфляцын өөрчлөлт хүрээлэнгийн ажилд нөлөөлөх нь тун бага учир үйл ажиллагаа нь харьцангуй тогтвортой. Ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага олон ч үйлдвэрийн зураг төслөөр дагнасан өрсөлдөгч цөөн. Эрдэнэт үйлдвэр ашиглалтад орсноос хойших зураг төслүүдийн сан хөмрөг, архив үүссэн байгаа нь захиалгатай ажлуудыг хийхэд суурь болдог зэрэг олон давуу тал эднийд бий. “Хүрээлэнгийн үйл ажиллагаа, цар хүрээ алсдаа өсөх нь тодорхой. Монгол улсын хэмжээнд мөрддөг 40 гаруй тусгай зөвшөөрлөөс Эрдэнэт үйлдвэрийн Зураг төслийн хүрээлэн 25 орчмыг нь эзэмшдэг. Цаашид бүс нутгийн хэмжээнд барилга байгууламжийн ажлын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, дүгнэлт, магадлал хийхийн тулд тусгай зөвшөөрлөө нэмэхийг зорьж байна” гэж Ерөнхий инженер Т.Намсрайсүрэн ярьсан юм. Ингэснээр технологийн дэвшил, ур чадвартай мэргэжилтнүүддээ тулгуурлан дотоодын зах зээлд өрсөлдөх чадвартай ажлуудыг хийж гүйцэтгэх, орон нутагт зураг төслийн магадлал хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх өргөн боломж тэдэнд нээгдэнэ. Тэндээс би ер бусын сэтгэл дүүрэн, бахтай хангалуун гарсан. Цайны газраа хүртэл сургалт хөгжлийн өрөө болгоод, мэргэжлийн ном сэтгүүлийн булан байгуулаад тохижуулчихсан байх юм. Ийм бүтээлч хүмүүсийн ажил бүтэн жилийн урд явахаас аргагүй гэх бодол толгойд эргэлдэнэ.


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
3
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
1
Гунигтай байна
1
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.ГАНБОЛД: Шинэ санаачилгыг хэрэгжүүлэхэд эв нэгдэл, уйгагүй хөдөлмөр, ур чадвар хэрэгтэй
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %