Уурхайчид 100 жилийн ойгоо хүндэтгэл, бахархлаар дүүрэн тэмдэглэлээ

     Монгол Улсад орчин цагийн Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт өнөөдөр Улаанбаатар хотноо боллоо. Хүндэтгэлийн энэхүү үйл ажиллагаа Соёлын төв өргөөний их танхимд, үзэгчдийн суудалд тухалсан Уул уурхайн яамны үе үеийн удирдлага, сайд, дэд сайд нар, энэ салбараас төрөн гарсан Хөдөлмөрийн баатрууд, алдартан гавьяатнууд, геологичид, уурхайчид, баяжуулагчид, технологичид, судлаач инженерүүд, эрдэмтэн багш нарын халуун дулаан уур амьсгал дор зохион байгуулагдаж, бие биетэйгээ мэндчилсэн дотно тэврэлт, чин сэтгэлийн баяр хүргэсэн алга ташилт дор үргэлжилсэн. 

     Нэгэн зууны ололт, амжилтаа бататган дуурсаж, хөдөлмөр зүтгэлээс төрсөн алдартнуудаа бахархан хүндэтгэсэн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүрэлцэн ирж, Уул уурхайн салбарынхандаа түүхт ойн баярын мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрээр, “Өнөөдрийн байдлаар геологи, уул уурхайн салбарт 60 гаруй мянган хүн ажиллаж, Монгол Улсын эдийн засгийн дөрөвний нэг, нийт экспортын 90 гаруй хувь, төсвийн орлогын 30 орчим хувийг, мөн нийт гадаад хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг энэ салбар дангаараа бүрдүүлж, улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн гол хөдөлгөгч хүч болон хөгжиж байна. Дэлхий нийтэд тохиолдсон хүнд цаг үеийг Монголчууд хохирол багатайгаар даван туулж гарахад эдийн засгаа сэргээх, ард иргэдийнхээ амьжиргааг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжихэд Уул уурхайн салбарынхан түүхэн чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэхийн зэрэгцээ Монголын нийт ард түмний нэрийн өмнөөс та бүхэндээ гүн талархал илэрхийлье.Монгол Улсын хөгжил дэвшлийн гол хөдөлгөгч хүч болсон Уул уурхайн салбарын 100 жилийн хөгжлийн түүхийг бүтээлцсэн эрхэм хүндэт геологичид, уурхайчид, эрдэмтэн мэргэд, инженерүүд болон салбарын үе үеийн ахмад ажилтан, албан хаагчид, энэ салбараас төрж гарсан баатрууд, гавьяатууд, алдартнууд та бүхэндээ түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!” хэмээсэн. 

     Хүндэтгэлийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн нийт зочдод хандаж УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэндчилгээ дэвшүүлэн, зуун жилийн түүхэн цаг хугацааны ололт амжилт, салбарын цаашдын хөгжлийн талаар баримталж буй бодлогоо танилцуулан, илтгэл тавьсан. Салбарын сайд илтгэлдээ, “Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх тухай үндсэн хуулийн заалтад нийцүүлэн Монгол Улсын Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалт, хуваарилалт гэсэн зарчмыг баримтлан салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ мега төсөл хөтөлбөрүүдийг бүх талаар дэмжиж, улсын эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, эдийн засгийг солонгоруулах, иргэд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг шууд болон шууд бус хэлбэрээр шударгаар хүртэх боломжийг бий болгохын төлөө бид ажиллаж байна” гэдгийг онцоллоо. 

     Мөн тэрээр, “Салбарын хөгжилд хувь нэмэр оруулж, үргэлж дэмжиж байдаг Монголын нийт ард иргэд, хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллагууд, тээвэрчид, туслан гүйцэтгэгчид та бүхэндээ баярлаж, талархсанаа илэрхийлье. Салбарын үйлсийн төлөө хамтран зүтгэж буй гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдадаа мөн баяр хүргэж, амжилт хүсье! Ашигт малтмалын хэтийн төлөв, нөөцийг тогтоож, уул уурхайн салбарыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлж өгдөг геологичдодоо баярын мэнд хүргэе. Улс эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн зууныг хөдөлмөр, бүтээлээрээ түүчээлсэн салбарынхаа үе үеийн удирдлагууд, ахмад, дунд, залуу үеийн нийт уурхайчдадаа түүхт ойн мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхний улс эх орны хөгжлийн төлөө оруулсан үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Монголын уурхайчдын яруу алдар бадартугай” гэсэн талархлын үгээр илтгэлээ дуусгасан. 


Уул уурхайн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд өчигдөр төрийн дээд шагнал гардуулсан. Түүхт ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн салбарынхаа бахархал болсон олон эрхмүүдээс онцлон Эрдэнэт үйлдвэрээс төрсөн шинэхэн гавьяатуудтайгаа уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Уулын инженер-баяжуулагч, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Шаравын Гэзэгт: 

Уул уурхайн 100 жилийн ойгоор миний өчүүхэн хөдөлмөрийг үнэлж, төр засаг маань Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол олгосонд маш их баярлаж байна. Эрдэнэт үйлдвэрийнхээ хамт олон, удирдлагууддаа их баярлаж байна. Би Эрдэнэт үйлдвэрт 36 жил ажилласан. Үйлдвэрт ажиллахдаа тээрмийн машинчаас эхлээд хөвүүлэн баяжуулагч, бригадын дарга, мастер, инженер, Үйлдвэрлэл эрхэлсэн захирлын ажлыг хүртэл хашиж явсан. Ер нь бүх шат дамжлагыг нь дамжсан гэж хэлж болно. Гэхдээ миний хөдөлмөрийг үнэлж шагнал хүртээж байгаа нь Эрдэнэт үйлдвэрийн хамт олон, тэр дундаа Баяжуулах үйлдвэрийн хамт олны хүч, хөдөлмөр, тэдний маань хайр хишиг гэж бодож, залбирч байна даа. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн дарга, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Лувсандагвын Баяраа: 

Би Эрдэнэт үйлдвэрт 40 гаруй жил ажиллаж байна. Анх төв корпусын хөвүүлэн баяжуулагч, ээлжийн мастер, технологич, хэсгийн даргаар ажиллаж ирсэн. Миний хөдөлмөрийг үнэлсэн Төр засаг, Монгол Улсын баатар үйлдвэрийнхээ нийт хамт олонд талархсанаа илэрхийлье. Түүний дотроос Баяжуулах үйлдвэрийн хамт олны маань хөлс, хөдөлмөр, хүч энэ шагналд шингэсээн. Төрийн цол, тэмдэг авсан минь та бүхний минь ач, гавьяа шүү. Та бүхэндээ маш их баярлалаа.  

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайн ахмад ажилтан, Монгол Улсын Гавьяат уурхайчин Найдангийн Чулуунгэрэл:

Түүхт 100 жилийн ойгоор Төрийн том шагнал авч байгаадаа туйлын баяртай байна. Үйлдвэрийнхээ нийт ажилтнууд, Ил уурхайнхаа хамт олонд, тэр дундаа Засварын хэсгийнхэндээ Уул уурхайн салбарын 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. “Эрдэнэт” бол Зууны манлай үйлдвэр, Улсын баатар үйлдвэр. Тиймдээ ч Эрдэнэт хот төдийгүй улс орныхоо бүтээн байгуулалт, бүхий л салбарт хөрөнгө оруулалт хийж ирсэн гавьяатай. Энэ том үйлдвэрт амьдралынхаа 40 гаран жилийг зориулсандаа баярлаж, бахархаж явдаг. Энэ сайхан хамт олон, ахмад уурхайчид, үе үеийн удирдлагууд, тэр дундаа Ил уурхайг үеийн үед удирдан залж, чиглүүлж байсан удирдлагууддаа маш их баярлалаа. Мөн бурхны оронд буй ээж, аавдаа үнэхээр баярлахаас аргагүй. Өөрийн төрж өссөн нутаг Төв аймгийн Эрдэнэ сумын Гурванбаян гэдэг газар, нутгийнхаа ард иргэд, ах дүү нартаа талархал илэрхийлье. Та бүгдийн маань итгэл, сэтгэл шингэсэн шүү гэж хэлмээр байна.  

Уул уурхайн салбарынхаа зуун жилийн ойг зузаан түүх, бахархам амжилтаараа угтан суугаа "Уулыг нүүлгэх” их ухааны эзэд болсон үе үеийн эрхмүүд, уурхайчид маань хүндэтгэлийн концертоо таалан үзэж, “Уурхайчин би” дуугаа хамтдаа дуулснаар түүхт ойн хүндэтгэлийн үйл ажиллагаа өндөрлөж, Их эзэн богд Чингис хааны хөшөө, Төрийн ордны өмнө дурсгалын зураг авхуулж, түүхт 100 жилийн ойгоо мөнхөллөө.


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %