Том хариуцлага хүлээсэн цомхон ажилчид

     Энэ удаа бид Ус хангамжийн цехийн Эргэлтийн ус хангамжийн хэсгийг зорив. Улсын онцгой объект тул саарал бетонон хашааны гадна хамгаалалтын ажилтанд биеийн байцаалтаа шалгуулсаар дотогш нэвтэрлээ. Тус хэсэг нь Баяжуулах үйлдвэр болон Дулааны цахилгаан станцыг үйлдвэрлэлийн технологийн эргэлтийн усаар ханган ажилладаг. Өөрөөр хэлбэл, Засварын болон цахилгааны бригад, ээлжийн ажилчид нийлсэн 22 хүн Хаягдлын аж ахуйд тунасан усыг Японы Эбара фирмийн 600х400 CJNM, ОХУ-ын ЦН3000-197 маркийн насосуудаар шахаж үйлдвэрлэлийн хэрэгцээнд нийлүүлдэг. Түүх сөхвөл Эргэлтийн ус хангамжийн хэсэгт ашиглаж буй ЦН3000-197 маркийн таван насосыг анх 1978 онд ашиглалтад оруулсан байдаг. Эдгээр насосуудыг Эбара фирмийн 600х400 CJNM маркийн насос, ICD-CHKNW төрлийн цахилгаан хөдөлгүүрийн хамтаар шинэчлэн суурилуулах ажил үе шаттай хийгдэж байна. Одоогийн байдлаар ЦН3000-197 маркийн гурван насосыг Японы Эбара фирмийн насосоор сольж ашиглалтад оруулаад байгаа юм. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан угсралт суурилуулалт, туршилт тохируулгын ажилд үйлдвэрлэгч тал болох Японы мэргэжилтнүүд ирж ажиллах боломжгүй болсон. Иймээс Эргэлтийн ус хангамжийн хэсгийнхэн цахим хурал зохион байгуулж, гадаад мэргэжилтнүүдээс техникийн зөвлөгөө, зааварчилгаа авч хамтран ажиллажээ. Тус хэсгийнхэн өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглан шинэ насосуудыг суурилуулах болон туршилт тохируулгын ажлыг хийсэн аж. Энэхүү техник технологийн шинэчлэлийн үр дүнд насосны ажлын бүтээмж нэмэгдэж цахилгаан эрчим хүчний хувийн зарцуулалт 0,52-0,42кВт.ц/м3 болон буурчээ. Одоогийн байдлаар тус хэсгийнхэн дөрөв дэх ЦН3000-197 маркийн насосыг Эбара фирмийн 600х400CJNM төрлийн насосоор шинэчлэх ажлыг хийж байна. Бид Эргэлтийн ус хангамжийн хэсгийн зарим ажилтнуудын сэтгэгдлийг сонссон юм. 

Эргэлтийн ус хангамжийн хэсгийн дарга Б.Амарсайхан:

Эргэлтийн ус хангамжийн хэсэгт техник технологийн шинэчлэл үе шаттай хийгдэж байна. 2016 онд эргэлтийн усны 2*10 000м3 багтаамж бүхий усан сан, 6,3км урттай 1020мм голчтой гуравдугаар шугамыг ашиглалтад оруулсан. 2020 онд ЦН3000-197 маркийн насос ¹2, 4, 2021 онд ЦН3000-197 маркийн насос ¹1-г Эбара фирмийн 600х400CJNM насосоор шинэчлэн сольж ашиглалтад орууллаа. Урд нь 1м3 эргэлтийн ус татан авч нийлүүлэхэд 0,52кВт.ц цахилгаан эрчим хүч зарцуулдаг байсан. Техник технологийн шинэчлэлийн үр дүнд одоо цахилгаан эрчим хүчний хувийн зарцуулалт 0,42кВт.ц/м3 болон багассан. ЦН3000-197 маркийн насосуудын холхивчууд нь усан хөргөлттэй, сальникаар хаягдах усны алдагдал ихтэй, хаягдал усыг СДВ 160-45 насосоор зайлуулдаг байсан. Тэгвэл 600х400CJNM насосны холхивчууд нь усан хөргөлтгүй, сальникаар ус алдагдана гэсэн ойлголт байхгүй дэвшилтэт техник юм. Мөн дуу чимээ багасаж, ажиллах орчин эрс сайжирсан байгаа. Одоогийн байдлаар ЦН3000-197 маркийн насос ¹3-ыг Эбара фирмийн 600х400CJNM насосоор шинэчлэн солих ажил ид үргэлжилж байна. Мөн “АBB” фирмийн давтамж хувиргагчийг шинээр ашиглалтад оруулахаар угсралт холболт хийж байна. Ингэснээр Эбара фирмийн насосуудыг давтамж хувиргагчтай ажиллуулж Баяжуулах үйлдвэрийг хамгийн бага цахилгаан зарцуулалттайгаар эргэлтийн усаар тасралтгүй найдвартай хангах боломж бүрдэх юм. 

Насосны машинч Б.Мөнхжаргал: 

1991 оноос Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехэд ажиллаж байна. Бид насос тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаанд байнга хяналт тавьж ажилладаг. Хэмжих хэрэгслүүдтэй харьцаж үйлдвэрлэлийн технологийн хэвийн ажиллагаанд хяналт тавьдаг болохоор хувь хүнээс өндөр хариуцлага шаарддаг. Тус цехийн үндсэн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, угсралт тохируулгын ажилд гар бие оролцсоноороо бахархдаг. Шинэ насос тавьж, технологийн шинэчлэл хийснээр их дэвшил гарсан. Хуучин насосуудын холхивчууд нь халах шатах, жийргэвч шатах, ус алдах тохиолдол их гарч байсан. Одоо эвдрэл гэмтэл гарахаа больж, дуу чимээ багассан. Энэ утгаараа слесарь, засварчин, цахилгаанчны хөдөлмөрийг хөнгөвчилсөн. Бид 10 000 м3 багтаамжтай хоёр усан санд эргэлтийн хэрэгцээний усыг нийлүүлж байгаа. Энэ нь зохих усны нөөцтэй ажилладаг гэсэн үг. Ямар нэгэн эвдрэл гэмтэл гарах, тог тасарч насос зогсвол эрсдэлгүйгээр үйлдвэрлэлийн усны нийлүүлэлт хэвийн явах боломжтой. Хуучин насосоор цагт 7-8 мянган метр куб ус шахдаг байсан. Өргөтгөл, шинэчлэлийн үр дүнд цагт 10-11 мянган м3 ус үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээнд нийлүүлж байна. 

Тоног төхөөрөмжийн цахилгаанчин П.Будбаяр: 

Би Эрдэнэт үйлдвэрт 25 жил ажиллаж байна. Бид цех, хэсгийн цахилгаан, тоног төхөөрөмжүүдийг диспетчерийн удирдлагаар шилжүүлж, залгаж ажиллах үүрэгтэй. Баяжуулах үйлдвэрт нийлүүлж буй усны түвшнээс хамаарч үндсэн таван насосны хэдийг нь технологийн дагуу ажиллуулахаа шийддэг. Одоогоор хоёр насосны хэвийн, аюулгүй ажиллагааг ханган ажиллаж байна. Бид цахилгааны аюулгүй ажиллагааг бүрэн хангахын зэрэгцээ тоног төхөөрөмжийн үзлэгийг цаг тухайд нь хийдэг. Цахилгааны болзошгүй тасалдалт гарвал цаг алдалгүй диспетчерийн удирдлагаар залгалт хийж шуурхай арга хэмжээ авч ажиллах ёстой. 

Цахилгаанчин Н.Бат-Эрдэнэ: 

Миний аав Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Чүлтэмийн Нямдалай энэ хэсэгт ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан. Эрдэнэт үйлдвэрийн анхдагч. Аав маань Эргэлтийн ус хангамжийн хэсэгт тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллах хугацаандаа олон бүтээлч ажил санаачилж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Би аавтайгаа Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтад мөр зэрэгцэн ажиллаж байснаараа бахархдаг. Миний хувьд Эрдэнэт үйлдвэрт 20 жил ажиллаж байна. Шинэ тоног төхөөрөмж суурилуулах ажлуудад цахилгаанчдын бригадыг ахлан засвар угсралт, тохируулгын ажлуудыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж ирлээ. 

Ус хангамжийн цехийн үндсэн тоног төхөөрөмж бол насос. Энд Дани, Япон улсын дэлхийд алдартай фирмийн насосуудаар техникийн шинэчлэл хийгдэж байна. Уг насосуудыг 10 жил найдвартай ажиллах баталгаа гаргаж өгдөг. Хэрвээ үйлдвэрийн технологийн ус тасалдвал ямар их хохирол учрах нь хэнд ч ойлгомжтой. Ийм л том хариуцлага хүлээсэн цомхон ажилчид тасралтгүй үйл ажиллагаатай Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн технологийн нэгэн чухал хэсгийг амжилттай авч явна.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
3
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %