Гурван үеийн уулзалт боллоо

     -Баяжуулах үйлдвэрийн Өргөн тээвэрлэх машин механизмын албаны гурван үеийн уулзалт Соёл, урлагийн цогцолборт боллоо. Тус хэсгийн ахмад ажилчдын олон жилийн ажлын арвин дадлага туршлагыг залуу хойч үедээ өвлүүлэх зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулав. Уулзалтад оролцогчид Эрдэнэт үйлдвэрийн түүхийн музейг үзэн сонирхож, дурсамж яриа өрнүүлэн, санал бодлоо солилцлоо. Энэ үеэр бид зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонссон юм. Ахмад, дунд үеийнхэн нь хийж бүтээсэн үйлсээрээ бахархан, дурсамж сөхөн ярих. Харин залуу үеийн төлөөлөл ажлын арга барил, дадлага туршлага сууж мэргэжлийн зэрэг цол горилж буй тухай хүүрнэх нь бахархалтай. Тэдний халуун дотно яриаг уншигч та бүхэнд хүргэж байна.

-Ахмад ажилтан Н.БАТСҮХ: Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул. 1978 онд Эрдэнэт үйлдвэр ашиглалтад орохоос өмнө намын илгээлтээр ирж байлаа. Үйлдвэрт 39 жил ажиллаад гавьяаныхаа амралтад гарсан. Ажиллах хугацаандаа их юм сурсан. Мэдэх, чадах бүхнээ залуустаа захиж хэлдэг. Ер нь энэ уулын буяныг олон жил хүртлээ. Одоо ч хүртэж байна. Би Эрдэнэт үйлдвэрт эрчим хүчний цахилгааны инженер, Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн энергитик, мастер, ахлах цахилгаанчин гэх мэт алба хашсан. Мөн Өргөн тээвэрлэх машин механизмын албаны суурийг тавилцсан анхны монгол инженер. Намайг хүндэлж, гурван үеийн уулзалтад урьж оролцуулсанд баяртай байна. ОХУ-ын мэргэжилтнүүд их бүтээлч хүмүүс. Аливаа нэг гаргасан шинэ санаачилгыг их дэмжинэ. Хийгээд үз. Болохгүй бол өөр хувилбараар хий гэдэг. Тэднээс бид их зүйл сурсан. Хамтарсан үйлдвэрийн статустай байхад гадаад мэргэжилтнүүдтэй гар сэтгэл нийлж ажилладаг байлаа. Үүний урамд 1986 онд би Эрдэнэт хотын хөдөлмөрийн аварга, шинийг санаачлагчаар шалгарсан. 1997 онд Эрдэнэт үйлдвэрийн хөдөлмөрийн аварга болсон. Эрдэнэт үйлдвэрийн 20 жилийн ойгоор Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж, хөдөлмөрөө үнэлүүлж явлаа. 

-Хэсгийн дарга асан П.ЭНХТӨР: 1981 онд би уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт илгээлтээр ирж Сургалтын төвд суралцан экскаваторын туслах машинч мэргэжил эзэмшсэн. Эхлээд Ил уурхайн экскаваторын туслахаар ажилласан. Дараа нь Баяжуулах үйлдвэрийн Өргөн тээвэрлэх хэсэгт  засварчин, хэсгийн даргаар ажиллаж байлаа. 1987 онд Баяжуулах үйлдвэрийн бүх кранчид, засварчдыг нэгтгэж Өргөн тээвэрлэх машин механизмын алба болгон өргөтгөсөн юм. Энэ алба 60 гаруй кранчин,10 гаруй засварчидтай үйл ажиллагаа явуулах болсон. Дотроо цахилгаан, лифт, механик хариуцсан засварчидтай. Дээр нь хоёр гагнуурчинтай ажиллаж байсан юм. 1994 оноос кранчдыг цехүүдэд нь хуваарилж өгсөн. Үүнээс хойш миний бие 11 жил Өргөн тээвэрлэх машин механизмын албаны даргаар ажилласан. Тухайн үед энэ албанд 11 орос, 22 монгол мэргэжилтэн ажиллаж байлаа. Манай анхны цахилгаан механик бол Н.Батсүх гуай. 1978 онд ОХУ-д үйлдвэрлэсэн кран, лифт ажилладаг болохоор эвдрэл гэмтэл их гардаг байсан. Бас нэг хүндрэлтэй зүйл нь технологийн кранууд ямар ч нөөцгүй. Үйлдвэрлэлийн технологийн үүрэг гүйцэтгэдэг кранд эвдрэл гарвал тэр дамжлага зогсоно. Энэ асуудал Бутлан тээвэрлэх, Урвалжийн болон Шүүн хатаах хэсэгт гарна. Шүүн хатаах хэсэгт кран бүр чухал үүрэгтэй. Бэлэн бүтээгдэхүүнийг савлан зөөж ачдаг болохоор. Тэгэхээр эвдрэл гэмтэл гаргахгүйн төлөө хүн бүр чармайн ажиллаж ирсэн. Ер нь кранаас нүд салгахгүй ажиллана. Нийт 32 кран Баяжуулах үйлдвэрийн хэмжээнд ажиллаж байсан. Тоног төхөөрөмжүүд нь хуучирсан учраас арчилгаа, засвар үйлчилгээ их хийгдэнэ. Мөн ачааллаасаа шалтгаалан металл хийцүүд нь цуурах, эвдрэх тохиолдол гарна. Харин тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хүрээнд Өргөх, тээвэрлэх машин механизмаа шинэчилсэн. Энэ ажлын хүрээнд Шүүн хатаах болон Урвалжийн хэсэг нөөц крантай болсон. Эдгээр крануудыг бид өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглаж тавьсан. Хуучнаар Медмолибденстрой барилгын удирдах газраас кран авч байлаа. Ингэснээр кран ашиглалтын үйлдвэрлэлийн найдвартай ажиллагаа сайжирсан. 2002 оноос бид давтамжийн удирдлагын систем үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл хуучин краныхаа тоног төхөөрөмжийг давтамжийн удирдлагаар өөрчилсөн. Туршилт хийсэн. Энэ нь их үр дүнтэй ажил болсон. Ингэснээр цахилгааны дуудлага эрс багассан. Өмнө нь цахилгааны жижиг гэмтлээс кран зогсдог. Цахилгааны бригад ирээд засах хооронд цаг хугацаа их алддаг байлаа. Тухайн үед энэ асуудлыг шийдсэн. Одоо крануудын 80 гаруй хувийг шинэчлээд байна. Миний бие бүх краныг шинэчлэх, удирдлагын системийг өөрчлөх, заримыг нь капитал засварт оруулах ажилд гавьяаны амралтад гарах хүртлээ гар бие оролцсон. Үйлдвэрлэлийн дүүрэгт кран ажилладаггүй цех байхгүй. Тэгэхээр цехийн кран хариуцдаг мэргэжилтнүүдтэй их хамтарч ажилладаг. Яагаад гэвэл тэд ашиглалтаа хариуцдаг. Бид бүрэн бүтэн байдалд нь хяналт тавьж ажилладаг. Кранчид өндөрт ажил үүрэг гүйцэтгэдэг. Ажил гүйцэтгэх талбай хязгаарлагдмал. Хортой бодис дээш дэгддэг. Ийм орчинд ажил хийдэг. Мөн таазны дор ажиллаж буй хүмүүс эрсдэл өндөртэй. Тэгэхээр ажлыг аюул эрсдэлгүй гүйцэтгэх ёстой. Үүнийг л би залуустаа захиж хэлдэг. Ер нь аливаа эвдрэл гэмтлийг хоёр буюу түүнээс дээш хүн засдаг. Иймээс нэгэндээ хяналт тавьж ажиллахыг ажлын орчин шаарддаг онцлогтой. Засварын ажил хамтын бүтээл. Ганц хүний хийх ажил биш. Жижиг гэмтлээс том эвдрэлүүд гардаг. Энэ хэрээр тухайн хүн ядарна. Иймээс цаг тухайд нь жижиг гэлтгүй гэмтлийг чанартай найдвартай засах ёстой. Мэдээллийн энэ үед шинэ юм санаачлан өөрчлөх тохиолдол их гарна. Энэ шинийг санаачлах үйлстээ толгойгоо сайн ажиллуулаарай гэж залуустаа захиж хэлье. 

-Механик асан Ц.НЯМСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэрт 35 жил ажиллалаа. Энэ хугацаанд краны засварчин, цахилгаан шатны механикаар ажилласан. Анх би ОХУ-ын мэргэжилтнүүдийн шавь болж ажиллаж эхэлсэн. Хоёр орос мэргэжилтний дагалдангаар ажилладаг байлаа. 1991 онд хоёр гадаад мэргэжилтэн нутаг буцсан. Энэ үеэс Нямдаваа бид хоёр орос мэргэжилтнүүдийн ажлыг авч ажилласан юм. Анх Эрдэнэт үйлдвэр ОХУ-д үйлдвэрлэсэн цахилгаан шат ашиглаж байлаа. Одоо Хятад болон Солонгос улсад үйлдвэрлэсэн цахилгаан шат ашиглаж байна. Бид үйлдвэрийн хэмжээнд ашиглаж буй бүх цахилгаан шатны засвар үйлчилгээ, аюулгүй ажиллагааг ханган ажилладаг. Монголчуудын нэг дутагдал нь цахилгаан шатаар үйлчлүүлэхдээ даацыг нь хэтрүүлдэг. Хүн зорчих шатаар ачаа зөөдөг. Дундаа нэг жинтэй юм дамжилдаад цахилгаан шатанд орох жишээтэй. Энэ мэт хүндрэлээс болоод цахилгаан шат гацах, эвдрэх тохиолдол гарч байсан. Одоо харьцангуй багассан. Энэ нь сүүлийн үеийн тоног төхөөрөмж тавигдсан. Ухаалаг болсонтой холбоотой.  Манай хэсэгт залуучууд их ажиллах болсон. Эдгээр залуусыг ажилд нь хурдан дадлагашуулах тухайд өөрийн туршлагаасаа хуваалцлаа. 

-Ахмад ажилтан Г.НЯМДАВАА: Би 10-р ангиа төгсөөд эр цэргийн алба хаасан. Дараа нь ОХУ-д лифтний цахилгаан электроникийн курс төгссөн. Анх Нийтийн ахуй үйлчилгээний томилолтоор Эрдэнэтэд ирж байлаа. 1985-89 онд Эрдэнэт хотын бүтээн байгуулалтад оролцсон. Эрдэнэтийн 9 давхрууд, Нэгдсэн эмнэлэг, Хүнсний үйлдвэр, Үйлчилгээний төвийн лифт хариуцсан цахилгаан механикаар ажиллаж байлаа. 1989 оноос Баяжуулах үйлдвэрийн цахилгаан шатны электрон механикаар 30 жил ажиллаад гавьяаны амралтдаа гарсан. Энэ хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд ажилладаг бүх лифтний аюулгүй байдлыг ханган ажиллаж ирсэн. Бидний үед ажлын нөхцөл хүнд үйлдвэр тасралтгүй үйл ажиллагаатай болохоор утсаа унтраах эрхгүй ажилладаг байлаа. Шөнө хэдийд ч хамаагүй дуудагдаж ажиллана. Байнгын бэлэн байдалд байх жишээтэй. Энэ сайхан үйлдвэрт ажилласны хувьд гурван хүүхэд маань хүссэн мэргэжлээрээ сурч боловсорсон. Манай эхнэрийг Д.Алимаа гэдэг. Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан. Бид бор уулынхаа буянд сайхан л амьдарч байна. 

-ӨТММХ-ийн дарга А.ШИНАРБАЙ: Би Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын хоёр дахь үеийн төлөөлөл. Миний аав, ээж хоёр Хэнтий аймгийн Бор-Өндөрийн Бэрхийн уурхайгаас ажил амьдралын гараагаа эхэлсэн байдаг. Улмаар Эрдэнэт хотын бүтээн байгуулалтад оролцож, Баяжуулах үйлдвэрт ажилласан. Ээж, аав хоёр маань энэ үйлдвэрт хөдөлмөрлөн өөрсдийн залуу нас, бие сэтгэлээ зориулсан хүмүүс. Үүний нэгэн адил миний бие сургуулиа төгсөөд Эрдэнэт үйлдвэрт ажиллаад 20 дахь жилийнхээ өвөлтэй золгоод байна. Анх би ӨТММА-нд гуравдугаар зэргийн засварчнаар ажилд орсон юм. Дараа нь өөр газар ажиллаж байгаад энэ хэсгийн даргаар томилогдсон. Анх 1979 онд манай Өргөн тээвэрлэх машин механизмын хэсэг 11 хүний бүрэлдэхүүнтэй үүсэн байгуулагдсан түүхтэй. 1987 оны 12-р сарын 15-нд краны машинистууд,цахилгаан механикууд нэгдэж  ӨТММА болон өргөжин өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж ирлээ. Бид хамт олон дундаасаа тэтгэвэрт гарсан ахмадуудаа урьж, тэдний санал бодлыг сонсох зорилгоор өнөөдрийн энэ арга хэмжээг зохион байгууллаа. Манай үйлдвэрт багш, шавийн барилдлага бүх цаг үед байсан. Нэг талаар өнөөдрийн уулзалт энэ уламжлалт арга барилыг төлөвшүүлэх зорилго агуулж байгаа. Тухайлбал, Ичинноров гуайн шавь манай цахилгааны инженер Ганзоригт. Түүний шавь нь инженер Энхтайван байх жишээтэй. Ингэж ахмад, дунд, залуу үе маань ажил мэргэжил дээрээ өсөж, тушаал дэвшиж байна. Энэ бодлогын хүрээнд механикуудын залгамж халааг бэлтгэж эхэлсэн. Энхтөрийн шавь Хосбаяр, Болор-Эрдэнэ нарын залуу механикууд байх жишээтэй. Одоо нэг нь механикаар ажиллаж байна. Манай хэсэг цахилгаан, механик, лифт гэсэн гурван үндсэн чиглэлээр зургаан инженер техникийн ажилчид бүхий нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй Баяжуулах үйлдвэрийн машин механизмуудын бүрэн бүтэн байдал,найдвартай ажиллагаа, туршилт тохируулга, хяналт ашиглалтыг хариуцан ажилладаг.   

-Тоног төхөөрөмжийн засварчин Э.БОЛОР-ЭРДЭНЭ: Миний аав Эрдэнэт үйлдвэрийн анхдагч Энхбаатар гэж хүн байлаа. Аав маань Эрдэнэт үйлдвэрт үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө л ажиллаж байна гэдэг сэн. Тухайн үед би жаахан хүүхэд байсан болохоор энэ үгний учрыг сайн ойлгодоггүй явлаа. Хожим үр хүүхдийнхээ төлөө чин сэтгэлээсээ үнэнч хөдөлмөрлөж явсан ааваараа бахархаж, дурсаж сууна. Би үе дамжсан уурхайчин. Анх 2014 оны 7-р сарын 7-нд ӨТММА-нд засварчнаар ажилд орж, Элдэвийн Баяннүрзэд багшийн дагалдангаар ажилласан. Гүүрэн краныг анх хараад ямар том юм бэ. Яасан их хүнд ачаа өргөдөг юм бэ гэж гайхширан зогссон минь саяхан мэт санагдаж байна. Манай хэсгийн механик мэргэжил дээшлүүлэхээр ОХУ руу явсан. Энэ хугацаанд механикийн ажлыг хоёр жил хийлээ. Баг хамт олноосоо их зүйл сурсан гэж боддог. Одоо би “Баяжуулах үйлдвэрийн гүүрэн крануудын найдвартай ажиллагаа түүний ашиглалт” сэдвээр магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байна.

-Ийнхүү Баяжуулах үйлдвэрийн Өргөн тээвэрлэх машин механизмын албаны гурван үеийн уулзалтад оролцогчид дурсгалын зураг татуулснаар уг ёслолын үйл ажиллагаа өндөрлөлөө.
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.ГАНБОЛД: Шинэ санаачилгыг хэрэгжүүлэхэд эв нэгдэл, уйгагүй хөдөлмөр, ур чадвар хэрэгтэй
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %