ЭРДЭНЭТИЙН УСАН “ертөнц”

     Арав гаруй жилийн өмнө Эрдэнэт хотод суурьшихаар шилжиж ирэхэд хамгийн түрүүнд таалагдсан нь бассейн. Хэрлэн голд шумбаж сэлж өссөн, зарим нөхдийг бодвол бас чиг мэлхий сэлэлттэйгээ учраас би гэдэг хүн анх өөртөө их итгэлтэй орж билээ. Тэгсэн хажуугаар бага ангийн багачууд араар, өврөөр даллаад, өнөөх миний чадмаар аяддаг мэлхий сэлэлтийг жинхэнэ утгаар нь үзүүлээд жараахай адил жаргаж байсан. Цаахна талд, 60 нас дөхөж яваа болов уу, гэмээр толиотой эмэгтэй дээшээ хараад тааваараа хөвнө. Нөгөө үзүүрт тамирчид бололтой хэдэн залуус өндрөөс үсэрч, шүглийн дуунаар гараанаас зэрэг шумбаж, уралдан сэлнэ. Бассейн тойроод багш нар алхана. Заримтай тулж ажиллаж харагдана. Тэрүүхэн дороо бишүүрхэнгүй эргэлдэх надад залуухан эмэгтэй багш хөөсөн хөвүүр дөхүүлж билээ. Энэ нэг л хол явахгүй, хөл алдаж ч мэдэх нөхөр байна гэж мэдэрсэн шиг байгаа юм. Ингэж л би Эрдэнэтийн усан “ертөнц”-тэй танилцсан даа.

Эрдэнэт үйлдвэр 1983 онд Монголын анхны битүү усан санг Спорт цогцолбортоо байгуулж, Улаанбаатарынхан усанд умбаагүй байхад Эрдэнэсийн хотынхон мэргэшиж байлаа. Олон улсын стандартын дагуу дөрвөн замтай, 25 метр усан сан өнөөдөр Итали технологиор шинэчлэгдэн үйл ажиллагаагаа явуулж байна. Энд Эрдэнэт үйлдвэрийн ажилчид үнэ төлбөргүй чийрэгждэг. Хүүхэд багачуудын хөл хөдөлгөөн тасардаггүй. Эрдэнэт үйлдвэрээс гавьяаны амралтад гарсан ахмадууд мөн үнэ төлбөргүй үйлчлүүлдэг тусгай цагтай. Амралтын өдрүүдээр Эрдэнэтчүүд гэр бүлийн цагаар өргөнөөр үйлчлүүлж байна. Долоо хоногт давхардсан тоогоор 1000 гаруй хүн бассейнд ордог гэж арга зүйч багш нар ярилаа. Хүүхэд байхдаа усан спортын тамирчин байсан, мэргэжлийн сургууль төгссөн, дэд мастер, мастер зэрэгтэй багш нар сэлэх техник, арга зүй зааж байна. Тийм ч учраас Монголоос “Хангарьд” спорт клубийн усан спортын тамирчид олон улсад, олимпод өрсөлддөг. Хамгийн сүүлд 2020 оны Токиогийн олимпын наадмын усан спортын төрөлд “Хангарьд” спорт клубийн тамирчин, олон улсын  хэмжээний мастер М.Дэлгэрхүү амжилттай оролцож, хувийн болон улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. 

Монголд стандартын дагуу баригдсан ердөө хоёр бассейн байдгийн нэг нь энэ. Нөгөө нь Нийслэлийн төв усан сан. Өнгөрсөн сард насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт хотод амжилттай болж өндөрлөсөн. Олон улсын стандартын дагуу мэдрэгчтэй, электрон цагаар хэмжилт хийж шалгаруулсан, олон тамирчин дэлхийн аваргад оролцох эрх авсан өндөр ач холбогдолтой тэмцээнийг манайхан амжилттай зохион байгуулсан нь үнэндээ бахархал байлаа. Үүнээс гадна Монголын усан спорт сонирхогчдын холбоо, “Хангарьд” спорт клубийн нэрэмжит тэмцээнийг Спорт цогцолбор Эрдэнэт хотдоо зохион байгуулдаг уламжлалтай. Мөн Мастеруудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд Эрдэнэт үйлдвэрийн өндөр зэрэгтэй 20 гаруй тамирчдаас бүрдсэн баг байнга оролцож, тогтмол өндөр амжилт үзүүлсээр байна. 

Усан спортоор хичээллэсэн хүн чийрэгжихээс гадна аюул эрсдэлээс өөрийгөө болон бусдыг аврах чадварт суралцдаг давуу талтай. Гадаадын нэр хүнд бүхий их, дээд сургуулиуд усанд сэлдэг байхыг нэг чухал шалгуур болгон үздэг.  Тиймээс орчин үеийн хүүхдүүд усан спортоор олон жил тууштай хичээллэх болсон. Хувь хүний өдөр тутмын дадал чадвар болтол нь хөгжүүлж байгааг энд үзлээ. Энэ боломжийг Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд бүрэн хэмжээнд бүрдүүлж чадсан.   

Бид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолборын усан сангийн үйл ажиллагааг сурвалжлах явцдаа анхлан болон ахисан шатанд хичээллэж буй зарим хүүхэд багачууд, тамирчидтай уулзаж ярилцсан юм.    

Эрдэнэт хотын 1-р сургуулийн 8б ангийн сурагч н.ЦЭНДСҮРЭН:  


-Би усан спортоор зургаан жил хичээллэж байна. Шигшээ багийн тамирчин болоод дөрвөн жил болж байгаа. Удахгүй Улаанбаатар хотод болох Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Даваа гарагаас бусад өдөр 08:00-10:00 цагийн хооронд бэлтгэлээ хийдэг. 50, 100, 200 метрт араар сэлэх, 50, 100 метрт өврөөр даллах, 100 холимог төрлөөр оролцоно. Миний үндсэн төрөл араар сэлэх. 100 метрт араар сэлэхээр спортын мастер хийх зорилготой бэлтгэлээ хийж байгаа. 

19-р сургуулийн 4б ангийн сурагч Н.ЭЛБЭГЗАЯА:  


-Би усан спортоор анхлан хичээллэгч. Хэдхэн сар бассейнд яваад мэлхий сэлэлт сурсан. Одоо би өврөөр даллаж сурахаар хичээж байна. Усан сангийн Ахлах арга зүйч С.Алтантуяа багш маань надад их урам өгсөн. Ирээдүйд би усанд сайн сэлдэг, зураач болох мөрөөдөлтэй. Хэцүү байсан ч багшийнхаа заавраар сэлэхэд чадчихдаг. 

4-р сургуулийн 2-р ангийн сурагч О.АНАНД:


-Ах маань намайг бассейнд явахыг зөвлөсөн. Хүний эрүүл мэндэд сайн, бие бялдрыг хөгжүүлдэг гэсэн. Нэг сарын дотор би мэлхий сэлэлт сурсан. Ангийн хүүхдүүд ханиад хүрч байхад би хэр баргийн ханиад хүрдэггүй гэв. Харин томчууд зүрх судасны үйл ажиллагаа сайжирч, биеийн болоод арьсны уян хатан чанар дээшилж, чангардаг. Түүнээс гадна ядаргаа, стресс бүрэн тайлагддаг гэж ярьсан юм.    

Эрдэнэт үйлдвэр усан сангаа Итали технологиор шинэчлэн засварласнаар 40 см гүнзгий болжээ. Усны түвшин 98 см-тэй байсан бол одоо 140 см гүн болсноос анхлан хичээллэгчдэд бага зэрэг хүндрэл учирч байгааг багш нар хэллээ. Иймээс сургалтын программ, хөтөлбөр, заах арга зүйгээ шинэчилж байгаа гэнэ. Бидний тэнд байх хугацаанд хлорын үлдэгдэл, усны бактериологийн шинжилгээ хоёр удаа хийгдлээ. Эмч нар цаг тутамд ийн шинжилгээ хийж, усны болон агаарын температур, гаднах бохирдолд хяналт тавин ажилладаг юм байна. Орой 21:00 цагт сургалт дуусахад усны тоос сорогчоор цэвэрлэгээ хийгддэг.

Эрдэнэтийн усан “ертөнц”-д хүүхэд багачууд, насанд хүрэгчид, тамирчид миний ажсанаар дөрвөн төрлөөр сэлж байна. Анхан шатныхан ар, өврөөр даллаж, мэлхий сэлэлтээр уралдаж байхад ахисан шатныханд дельфин сэлэлт, үсрэлт, эргэлт зааж харагдана. Эднийх үсрэлтийн 5 м, 270 см-ийн хоёр тавцантай. Хэдийгээр олон улсын стандартын туялзсан тавцан биш ч сонирхогчдын хэрэгцээг хангасаар ирсэн. Биднийг Спорт цогцолборын “Хилэм” усан сангаас гарахад дараагийн ээлжийнхэн орохоор хувцсаа сольж байлаа. Эрдэнэтийн усан “ертөнц” олуул агаад сонирхолтой, дулаахан байна. 
 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %