Эрдэнэт үйлдвэрийнхэн нийгмийн хариуцлагаараа манлайлал үзүүлж, зам талбайн цас мөс цэвэрлэлээ

Нийгмийн хариуцлагын шилдэг жишиг тогтоогч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ынхан  нийгмийн сайн сайхны төлөө ээлжит санаачилгаа өрнүүлэн, хэрэгжүүллээ. Тус үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх болон нийгмийн чиглэлийн нэгжийн удирдлагууд Эрдэнэт хотын төр захиргаа, хувийн хэвшлийн байгууллага, хамт олон, ард иргэдэд хандаж, цас мөс цэвэрлэх бүх нийтийн ажилд нэгдэх санаачилга гаргасан юм. Энэхүү санаачилга өнөөдөр бодит ажил хэрэг болж, үйлдвэрийн 34 бүтцийн нэгжийн 2175 ажилтан нэгдэж, хотын гэр хороолол болон бусад зам талбайн 16 цэгт цас мөс цэвэрлэв. Цас мөс цэвэрлэх бүх нийтийн ажилд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон болон удирдлагын багийнхан, уурхайчидтайгаа хамтран цас цэвэрлэж оролцлоо. 


 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон: Энэ удаа Эрдэнэт үйлдвэрийнхэн анхны санаачилгыг гаргаад, өөрсдөө бодитоор манлайлахыг зорилоо 


Цас цэвэрлэгээний ажилд нэгдэж, амралтын цагаа зориулж байгаа уурхайчдадаа баярлалаа. Энэ зам талбайд зөвхөн Эрдэнэт үйлдвэрийнхэн төдийгүй бүх иргэд зорчиж байгаа. Хүйтний улирлын цас мөсний ачаалалд аймгийн Хот тохижуулах газрын хүн хүч хүрэлцэхгүй, цэвэрлэгээний зориулалттай машин техник нь зарим багуудад үр дүнтэй биш байгаа юм байна. Тиймээс манай үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газраас санаачлан, Хот тохижуулах газрынхандаа тусалж байна. Энэ удаа Эрдэнэт үйлдвэрийнхэн анхны санаачилгыг гаргаад, өөрсдөө бодитоор манлайлахыг зорилоо. Цаашдаа хотын төр , хувийн хэвшлийн байгууллагууд нэгдэж, өөр өөрсдийн ойролцоох зам талбай болон нийтийн эзэмшлийн газруудыг хувааж аваад цас мөс цэвэрлэдэг байх хэрэгтэй. Ингэснээр бид цас мөс, хальтиргаа гулгаанаас үүсэх эрсдэл, аваарь ослыг багасгаж чадна гэж уриалж байна.   

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх: Эрдэнэт уулыхаа буяныг хүртэж буй хүмүүсийн сэтгэл зүрхний ажил гэж харж байна

Хотынхоо, иргэдийн цэвэр сайхан амьдралын төлөө нэгдэж байна. Миний хувьд Эрдэнэт үйлдвэртэй ажил амьдралаа холбоод, 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд бид ийм олуулаа цас мөсний ажилд нэгдэж, зохион байгуулж байгаагүй. Өнөөдөр тэнгэр хангай тогтуун сайхан өдөр байна. Манай үйлдвэрийн уурхайчид ажлын төлөө төрсөн хүмүүс байдаг. Тэр ч утгаараа Хот тохижуулахын газрын хүн хүч нь хүрэлцэхгүй ажилд тусалж, хотынхоо зам харгуйг цас мөсгүй, хальтиргаагүй, аваар осолгүй байлгахад өнөөдөр амарч байгаа хоёр мянга гаруй уурхайчид нэгдэн, ажиллаж байна. Энэ ажлыг уламжлал болоосой гэж бодож байна. Сайн дурын ажил учраас ямар нэг албадлага, үүрэг даалгавар, цалин урамшуулал авахгүй. Харин ар гэр, үр хүүхдүүдээ зарцуулах байсан хоёр цагийг хот, иргэдийнхээ төлөө зориулж байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын Албаны дарга Д.Эрдэнэбат: Гэр хорооллын цас мөс ихтэй зам талбайд манайхан гол хүчээрээ ажиллалаа


Эрдэнэт хотын хамгийн их цас мөстэй газар, талбайд ажилтнуудаа хувиарлаад 11 цагаас эхлээд цэвэрлэж байна. Бид 11.40-өөс гэж товлосон ч манай ажилтнууд идэвхтэй оролцож, түрүүлээд ирсэн. Төвийн зам дагуух талбайн цас мөсийг Хот тохижуулах газрынхан цэвэрлэсэн байна. Харин гэр хорооллын замууд халтиргаа гулгаа ихтэй, цас мөс дагтаршсан байдалтай байна. Тиймээс энэ хэсэг, талбайд манайхан гол хүчээрээ ажиллаж байгаа. Энэ цас мөсний цэвэрлэгээний ажлаараа бид хотын бусад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаа нэгдэхийг санаачилж, хот орчноо цас мөснөөс салгахад хамтрая гэсэн уриалгыг дэвшүүлж байна. 
 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Авто тээврийн цехийн засварчин Ш.Баасанжаргал: Жил бүр бүгдээрээ хамтраад, цас мөсөө цэвэрлэдэг өдөртэй болбол халтиргаа гулгаа, аюул эрсдэлээс хол байж чадна


Өнөөдөр бүх нийтийн цас цэвэрлэгээний ажилд манай цехийн Технологийн тээврийн авто засварын хэсгийнхэн оролцож, хариуцсан талбайнхаа цасыг цэвэрлэлээ. Тэр дундаа манай 40 тонны дугуй засварын  “Тип топ” бригадынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ирээд, цасаа цэвэрлэж дуусаж байна. Ойролцоогоор бид 2 км зам талбайд цэвэрлэсэн. Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн хариуцлагын хүрээнд, нөгөө талаас иргэн хүнийхээ үүргийг биелүүлж, энэ ажилд сайн дураараа нэгдлээ. Жил бүр бүгдээрээ хамтраад, цас мөсөө цэвэрлэдэг өдөртэй болбол халтиргаа гулгаа, аюул эрсдлээс хол байж чадна. Тиймээс хүн бүхэн оролцож байгаасай гэж уриалъя.  
 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Авто тээврийн цехийн “Тип топ” дугуй засварын бригадын засварчин А.Эрдэнэбат: Дахиад их цас ортол нэг хэсэгтээ халтиргаа гулгаанаас айхааргүй боллоо


Бид бригаддаа 10-уулаа ажилладаг. Цас цэвэрлэгээнд бүгдээрээ ирлээ. Шөнө нойл цагт ажлаасаа буугаад, түрүүн 11 цагаас эхлээд цэвэрлэж байна. Дахиад их цас ортол нэг хэсэгтээ халтиргаа гулгаанаас айхааргүй боллоо. Хүрз жоотуугаар цохиж, цэвэрлэхээс аргагүй дагтаршсан цас мөсийг цөөн хүн цэвэрлэж барахгүй юм байна. Тиймээс үйлдвэрийнхэн маань олуулаа нэгдэж, эдний ажилд тусалж, бас гэр хорооллын замаар явж байгаа иргэдийнхээ аюулгүй байдлыг бүрдүүлж өгсөнд сэтгэл өндөр байна.    
 

Орхон аймгийн Хот тохижуулах газрын дарга Б.Оюунбаяр: Удирдлага, ажилтнууд өөрсдөө  гараараа цас цэвэрлэж, үлгэр дууриалал үзүүлж байгаа нь Эрдэнэт үйлдвэрийнхний манлайллыг  бодитоор харуулж байна


Сүүлийн 10-аад жил ороогүй их цас энэ жил орж байна. Цас их орсны улмаас хальтиргаа гулгаа их үүсэж байгаа. Хот тохижуулах газрын ажилтнууд хотын төвийн зам талбайн цас мөсийг цохиж, цэвэрлэж дууссан ч гэр хорооллын бүс хэсэгт хүн хүчний хүрэлцээгүйгээс цэвэрлэх ажил удаашралтай байлаа. Гэр хорооллын 17 байршилд  Эрдэнэт үйлдвэрийнхэн маань нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, нийт 25 км замын цас мөсийг цэвэрлэж өглөө. Нөгөө талаас, иргэн хүний үүргээ биелүүлж, энэ ажилд нэгдэж байгаад баяртай байна. Удирдлага, ажилтнууд өөрсдөө  гараараа цас цэвэрлэж, үлгэр дууриалал үзүүлж байгаа нь Эрдэнэт үйлдвэрийнхний манлайллыг  бодитоор харуулж байна. Зууны манлай үйлдвэрийнхэн нийгмийн хариуцлагын бүхий л талд оролцож, хотынхоо аюулгүй байдлын төлөө ажилласанд маш их талархаж байна. Хот тохижуулах газрын ажилтнуудад хүйтний улиралд тулгардаг хүнд хөдөлмөрийг хүндэлж, ард иргэдэд  зөв үлгэр жишээ болж байгаад нь манай байгууллагынхан маш ихээр талархаж байна. Мөн  бусад байгууллага, иргэд нэгдэж, эрүүл эерэг Эрдэнэтийн төлөө оролцоогоо нэмэгдүүлэхийг уриалсан сайхан санаачилга боллоо. 
 

Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат:  Эрдэнэт үйлдвэрийнхний санаачлагыг бусад байгууллага, аж ахуйн нэгжүүд үргэлжлүүлж, хэрэгжүүлэхийг хүсэж байна


Юуны өмнө цас цэвэрлэх бүх нийтийн ажлыг санаачлан, өөрсдөө үлгэрлэн оролцож буй Эрдэнэт үйлдвэрийнхэндээ талархал илэрхийлье. Манай Эрдэнэт хотод жилээс жилд авто машин, шинэ замууд нэмэгдэж байгаа нь замын хөдөлгөөний ачааллыг тэр хэрээр ихэсгэж байгаа. Мөн энэ өвөл ойр ойрхон их цас орж байна. Үүнээс шалтгаалаад халтиргаа гулгаа их байгаа нь Хот тохижуулахын ажилчдын ачааллыг нэмэгдүүллээ. Өөрөөр хэлбэл, цас мөсний оргил улиралд тэд маань хүчрэхгүй болдог. Цаг үеийн энэхүү онцгой байдлыг мэдэрч, хот тохижуулах газрын ажлын ачааллаас хуваалцан, амралтын өдрөө зориулж байгаа Эрдэнэт үйлдвэрийнхний санаачлагыг бусад байгууллага, аж ахуйн нэгжүүд үргэлжлүүлж, хэрэгжүүлэхийг хүсэж байна. Аймаг орон нутгийн төр захиргааны байгууллагын зүгээс Хот тохижуулах газрын үйл ажиллагааг дэмжих, машин техник болон ажиллах хүчнийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. Цаашид ч ийм бодлого, чиглэл баримталж ажиллана.

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %