“Баяжуулалтын технологийн дэвшил - Эрдэнэт үйлдвэрт” зөвлөгөөнд оролцогчид ярьж байна

Салбарынхаа шилдэг мэргэжилтнүүдээс зөвлөмж, санал авсан ач холбогдолтой зөвлөгөөн болж байна

Т.БАТМӨНХ / “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан /:
- Эрдэнэт үйлдвэр 44 дэх жилдээ ажиллаж байна. Эрдэнэтийн-Овоо ордын уул геологийн нөхцөл хүндэрсэн цаг үед авч хэрэгжүүлсэн техникийн болоод технологийн шинэчлэлүүд маань ямар үр дүн авчирч байна вэ, гэдгийг бодитой тайлагнасан, ирээдүйд хийх хөрөнгө оруулалтын ажлууд дээрээ дүгнэлт гаргасан, салбарынхаа шилдэг мэргэжилтнүүдээс зөвлөмж, санал авсан ач холбогдолтой зөвлөгөөн болж байна. Эрдэнэт үйлдвэр маань 60-70 жил ажиллах нөөцтэй. Анх үйлдвэр ашиглалтад орж байсан үеэс одоо хүдэр боловсруулалт хоёр дахин ихэссэн хэр нь хүдэр дэх металлын агуулга хоёр дахин буурсан байна. Үүнийг дагаад хүдэр боловсруулах өөрийн өртөг өсөж байна. Биднээс үл хамаарах уул геологийн нөхцөлийн эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээ бол техник, технологийн шинэчлэлийн асуудал. Үүнтэй зэрэгцээд Аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгал буюу Баяжуулах үйлдвэрийг автоматжуулах, процессын удирдлагыг аль болох хүний оролцоо багатай, алдаа багатай удирдах асуудал яригдаж байгаа нь цаг үеэ олсон чухал ажил болж байна. 

 

Хиймэл оюун ухааныг баяжуулалтын технологид ашиглах цаг нь болсон

Д.ДАВААЦЭРЭН / Монгол Улсын Хүндэт баяжуулагч, Зөвлөх инженер / :
- Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал эхэлсэн. Мэдээллийн технологийн хөгжил, үүнийг дагаад хиймэл оюун ухааныг дэлхий дахинд баяжуулалтын технологид аль хэдийнээ хэрэглээд эхэлчихлээ. Судалгаа, автоматжуулалтад түлхүү хэрэглэж байна. Үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Баяжуулах үйлдвэрт нэг талаас компьютер техник, нөгөө талаас маш их хэмжээний хэмжих багаж, мэдээлэл түгээдэг хэрэгслүүдтэй болсон. Баяжуулагчид маш их мэдээллийг үйлдвэрлэлийн шугамаас авах боломж бүрдсэн. Энэ мэдээллийг боловсруулахад хиймэл оюун ухаан ашиглах хэрэгтэй. Орчин үеийн Баяжуулах үйлдвэр үүнийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх нь туйлын чухал. 


Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадлын өсөлт ямар үр дагаварт хүргэж байна вэ, гэдгийг зөв тооцоолох хэрэгтэй

М.ГАНТУЛГА / Баяжуулах үйлдвэрийн шинэ техник, технологи хариуцсан инженер /:
- Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадлын өсөлт ямар үр дагаварт хүргэж байна вэ, гэдгийг зөв тооцоолох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ус бол ордын нөөцтэй адилхан стратегийн нөөц гэж явдаг. Гэтэл усны нөөц хангамж, хэрэглээ ямар байгаа билээ. Үйлдвэрлэлийн хүчин чадлын өсөлтийг дагаад усны зарцуулалт нэмэгддэг. Усан хангамж доголдоход үйлдвэр зогсох нөхцөл байдал үүснэ. Усан хангамжийн найдвартай ажиллагааг хангах шийдэл нь дэлхийн практикт хаягдал өтгөрүүлэх технологи байдаг. Үүнийг нэвтрүүлэхээр 5-6 жилийн өмнө туршилт судалгаа хийгдэж байсан. ТЭЗҮ хийгдлээ. Одоо төслийг хэрэгжүүлэх шатандаа яваа. Энэ төсөл хэрэгжсэнээр маш том хоёр давуу талыг бий болгоно. Нэг нь усан хангамжийн найдвартай ажиллагаа сайжирна. Өвөл хөлдөөд усны доголдол үүсдэг, үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдэд сөргөөр нөлөөлдөг эрсдэлүүд арилна. Энэ төслийг бид 2024-2025 онд хэрэгжүүлэхэд Баяжуулах үйлдвэр 40 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалд хүрчихсэн байна. Тэр үед байгалийн цэвэр усны хэрэглээг 30-40 хувь бууруулах, усан хангамжийн найдвартай ажиллагааг бүрэн хангах нөхцөл бүрдэх юм. Үндсэн ач холбогдол энэ. Үүнээс гадна байгаль орчны, далангийн тогтвортой байдлын гээд эерэг нөлөө олон бий. 


Цахилгаан хангамжийн асуудал чухал яригдах ёстой

Д.ЦАГААЧ / Монгол Улсын гавьяат уурхайчин/:
    - Цахилгаан хангамжийн асуудал чухал байна. Өөрөө нунтаглах хэсгийн гуравдугаар секцийн өргөтгөлийг ашиглалтад оруулаад би тэтгэвэртээ гарсан. 4-р секц дээр зөвлөх үйлчилгээ үзүүлж, дулаан, цахилгаан хангамж дээр амаараа оролцож явлаа. Эрдэнэт үйлдвэр төв корпусын трансформаторыг 80 мВт болгоно гэдэг. Би 30 гаруй жил тэнд явсан хүний хувьд хэлэхэд Төв корпуст одоо хүчин чадал нэмэгдэхгүй ээ. Өөрөө нунтаглах хэсгийнхээ нөгөө талд өргөтгөл хийх учраас тэнд хүчин чадлаа нэмж байж нэгдүгээр шугамынхаа өөрчлөлтийг хийвэл яасан юм бэ. Энийг манай эрчим хүчнийхэн бодож үзээрэй.  

Дэлхийн шилдэг техник, технологийг нэвтрүүлэх, нутагшуулахад бэлтгэл хэрэгтэй.  Энэ тал дээр Эрдэнэт үйлдвэр манлайлж ажилладаг

Д.АМГАЛАН / Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан / :  
- Эрдэнэт үйлдвэр ордынхоо уул геологийн нөхцөл, хүдрийн шинж чанарын судалгаанд үндэслэн чамбай ажиллаж байгаа юм байна. Дэлхийн шилдэг техник, технологийг нэвтрүүлэх, нутагшуулахад бэлтгэл хэрэгтэй. Энэ тал дээр Эрдэнэт үйлдвэр манлайлж ажилладаг. Эхнээс нь тодорхой чиглэлтэй, ээлж дараатай, системтэй хэрэгжүүлж үр дүнд хүрдэг. Шинэ технологи нэвтрүүлэхэд суурин болон нүүдлийн соёл иргэншлийн ялгаа их ажиглагддаг. Эндээс болж алдаа, эрсдэл үүсэх нь бий. Энэ тал дээр анхаарахад илүүдэхгүй.     


Эрдэнэт үйлдвэр өөрийн туршлагаа нээлттэй дэлгэснээрээ бусдад илүү өгөөжтэй чуулган боллоо

Х.ЛХАГВАБААТАР /УУХҮЯ-ны Ашигт малтмал, газрын тосны газрын мэргэжилтэн/ : 
- Баяжуулалтын салбарт шинэ өнгө төрх оруулсан зөвлөгөөн болж байна. Эрдэнэт үйлдвэр өөрийн туршлагаа нээлттэй дэлгэснээрээ бусдад илүү өгөөжтэй чуулган боллоо гэж харж байна. Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийг өнгөрсөн наймдугаар сард Улсын комисс хүлээж авсан. Эрдэнэт үйлдвэр өргөтгөл хийхдээ тухайн цаг үеийн хамгийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж, технологи нэвтрүүлдгээрээ бусдаас онцлог. Дүү үйлдвэрүүддээ туршлагаа харамгүй хуваалцаж байгаад баяртай байна. 

Эрчим хүч хамгийн бага зарцуулдаг технологийг л сонгох хэрэгтэй

Д.ЗОРИГТХҮҮ / “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал /: 
    - Эрчим  хүчний үнэ сүүлийн долоон жилд тав дахин өссөн. Энэ жил гэхэд 38 хувиар өссөн. Эрчим хүч хамгийн бага зарцуулдаг технологийг л сонгох хэрэгтэй. Өөрөө нунтаглах хэсэг эрчим хүчний зарцуулалт илүү байгаа. Геометалургаас гарч байгаа датаг ашиглаж байж шийдвэрээ гаргаж байхыг зөвлөж байна. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %