Засварчид ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүлэв

     Засвар угсралтын цехийн захиргаа, Залуучуудын холбоо, Залуучуудын хөгжлийн зөвлөл хамтран ахмад ажилтан, хэсгийн дарга Л.Батсайхан, тоног төхөөрөмжийн засварчин Р.Баярсүрэн, агааржуулалтын тоног төхөөрөмжийн угсрагч-засварчин Б.Тодгэрэл нарыг алдаршуулах “Залгамж үеэс-залуу үедээ” хүндэтгэлийн уулзалт, өдөрлөгийг Соёл урлагийн цогцолборт саяхан зохион байгууллаа. Эдгээр гурван ажилтан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хэрэгжүүлж байгаа Хүний хөгжлийн цогц хөтөлбөрийн ахисан шатны “Залгамж” хөтөлбөрт хамрагдаж буй шилдэг ажилтнууд юм. Тэдний ажлын арвин туршлага, амьдралын замнал, амжилтын түүхийг залуу үедээ таниулах зорилготой уг үйл ажиллагаа “Ажил хөдөлмөрийн гараа”, “Амьдралын их далайд-гэр бүлийн хүч”, “Ажил, хамт олон-бидний хоёр дахь гэр бүл”, “Залгамж үеэс-Залуу үедээ миний хэлэх үг” гэсэн сэдвээр өрнөв. Сэдэв бүрийг залуу ажилтны төлөөлөл өртөөчлөн хөтлөн явуулсан нь шинэлэг болоод, сонирхолтой байв. Эхэн үедээ тэд багахан тулгамдсан ч удалгүй хамт олны элэгсэг, халуун дотно яриагаар үргэлжлэв. Эрдэнэт үйлдвэрт 25 жил тасралтгүй ажилласан олон шавийн багш Р.Баярсүрэн залуустаа хандаж намуухан аядуу дуугаар “Дүү нар минь нэг ажлыг хоёр хийх хэрэггүй шүү” хэмээсэн нь аливаад нягт нямбай, сэтгэлээсээ хандах, цагийн менежменттэй байх гээд амжилттай ажиллахын чухлыг цөөн үгээр жинтэйхэн хэлэв. Агааржуулалтын тоног төхөөрөмжийн угсрагч засварчнаар 30 дахь жилдээ ажиллаж буй Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, А.Ф Тюряковын шагналт Б.Тодгэрэл Эрдэнэт үйлдвэрт ороогүй цех нэгж, очоогүй объект үгүй, хүний хөл хүрэх боломжтой бүхий л газар хүрч ажилласнаа дурсан ярив. Үнэхээр ч бохир агаарыг цэвэршүүлж, хүйтэн байвал дулаан өгч, халуунд сэрүүцүүлж, ажлын байрны тав тухыг хангадаг “буянтай” ажил мэргэжлийн эзэн юм.  Эрдэнэт үйлдвэрт 24 дэх жилдээ ажилчнаас гараагаа эхэлж, мастер, ХАБ хариуцсан инженер, хэсгийн дарга хүртэл дэвшин ажиллаж буй Засвар угсралтын хэсгийн дарга Л.Батсайхан: Хөдөлмөрийн амаргүй нөхцөлд ажилладаг болохоор залуус та нар минь эрүүл мэндээ эхэнд нь тавьж хайрлаж байгаарай ХАБ-ын дүрэм журмаа мөрдөж ажиллалаарай. Ажилдаа сэтгэлээсээ ханд, мэргэжлийн мэдлэгээ байнга ахиулж, байгаарай. Ингэвээс эрүүл саруул, мэдрэмжтэй, мэдлэгтэй Монгол залууст чадахгүй, мэдэхгүй зүйл үгүй дээ гэв. Тэд үйлдвэрийн аль ч цехэд очсон хийж бүтээсэн, засаж сэлбэсэн зүйл нь нүднээ ил байж, түүгээрээ үргэлж бахархаж явдгаа дурсан ярьсан. Шаардлагатай тохиолдолд бүхнээ орхиод ханцуй шамлан орох үе тэдэнд бий.  Цехийнх нь түүхт ой, шинэ жилийн баяр давхацсан нэгэн үдэш тэд Хаягдлын аж ахуй руу явж буй шугамд гарсан гэмтлийг зассаар өглөө хүргэсэн тухайгаа дурсав. Хэдийгээр ажиллах нөхцөл хүнд ч тэд ажил мэргэжлээрээ үргэлж бахархаж явдаг нь ярианаас нь ил байв. 


   

    Түүнчлэн Л.Батсайхан, Б.Тодгэрэл нарын гэр бүл Эрдэнэт үйлдвэрийн шилдэг гэр бүлээр шалгарч явсан бөгөөд, Б.Тодгэрэл, эхнэртэйгээ хоёул Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга болж явсан ховорхон хувь заяатайг ахмад ажилтан Ж.Мэндхүү бахархан дурсав. Тэрбээр эдгээр гурван эрхэмтэй, олон жил гар сэтгэл нийлэн, хамтран ажилласан ажээ. 
     Хүрэлцэн ирсэн залуу ажилтнуудын дунд азын сугалаа явуулахад Г.Очбаатар, Н.Мөнгөнхүү, А.Эрдэнэцогт нар азтан болж хүндэт зочдын сэтгэлийн үг бүхий гарын үсэгтэй номыг дурсгал болгон авлаа. Түүнчлэн эрхэм гурван багшдаа шавь З.Цэрэнтогтох, Н.Бат-Эрдэнэ, Ж.Гомбожав нар бригад хамт олноо төлөөлөн чин сэтгэлийн баяр  талархлаа илэрхийлэн үг хэлэв.  

Амьдрал хэмээх их далайд
Ажил хөдөлмөрөөр сэлүүрдэж
Завгүй өнгөрөөсөн халуун насаа
Залуус дүү нартаа сургасан багш

Уулын баяжуулах үйлдвэрээ
Улсын баатар болгосон
Бахдам түүхийн бардам гэрч
Буян дэлгэрсэн уулын эзэд

Засвар, угсралтын золбоотой залуус
Зогсох эрхгүй үйлдвэрийнхээ төлөө
Зорилго нэгтэй урамтай ажиллаж
Итгэлийг тань алдахгүй ээ бид

Өрнүүн их уурхайн талбарт
Урам хайрлаж ажилд чиглүүлсэн
Аав шиг нөмөртэй та нарынхаа
Урмыг тань хугалахгүй ээ бид.

хэмээн тоног төхөөрөмжийн засварчин Б.Мөнх-Ирээдүй зохиосон шүлгээ уншсан нь тэднийг догдлууллаа. Энэ үеэр Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчид болон цехийн ажилтан Зо.Ганзориг, Н.Бат-Эрдэнэ нар ая дуугаа  өргөв.  Мөн Засвар угсралтын болон Агааржуулалтын хэсгийн хамт олноос ахмад гурван ажилтандаа хүндэтгэл үзүүлж, эзэн богд Чингис хааны хөрөг, алтан гэрэгэ бүхий дурсгалын жааз гардуулав. Энэхүү үйл ажиллагаатай давхцан Засвар угсралтын цехэд шинээр ажилд орж буй цахилгаан ба хийн гагнуурчин Ө.Одбаярт “Залгамж” хөтөлбөрийн оролцогч, хэсгийн дарга Л.Батсайхан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас шинэ ажилтанд олгодог гарын бэлгийг гардуулж, амжилт хүссэн юм. 


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %