“Эрдэнэт” үйлдвэрийн Санхүү, бүртгэлийн хэлтэс, Эдийн засгийн хэлтэс Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт хамтран “Өртөг ба гүйцэтгэлийн удирдлага” сэдэвт сургалт зохион байгуулав. Уг сургалтанд компанийн цех, хэлтэс, бүтцийн нэгжийн эдийн засагч, санхүү бүртгэлийн нягтлан бодогч нар хамрагдаж төлөвлөлт, шинжилгээ, бүтээгдэхүүн ажил үйлчилгээний өртөг зардлыг тооцох арга зүй, заавар аргачлалын мэдлэгээ өргөжүүллээ.
Мөн тэд компанийн санхүү, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, нягтлан бодох хөтлөлтийг сайжруулах, өртөг зардлыг хямдруулах арга зүйд суралцсан байна. Удирдлага санхүүгийн оновчтой шийдвэр гаргахад зөв мэдээллээр хангадаг нягтлан бодогч, санхүүгийн ажилтнууд нэн чухал үүрэгтэй. Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын багш нар манай үйлдвэрийн эдийн засагч, санхүү бүртгэлийн нягтлан бодогчдын ур чадварыг өндрөөр үнэлж, үйл ажиллагаа нь дэгтэй хэмээн дүгнэв.