Энэ сарын 15-ны өдрийн өглөөний 04 цагийн үед Чанар хяналтын хэлтсийн Химийн төв лабораторийн технологийн бус шинжилгээний өрөөнд гарсан галын шалтгааныг шинжээчдийн ажлын хэсгийнхэн тогтоосон байна. Тус бүр нь цаасан уутанд савлагдсан, 200-250 грамм жинтэй нийт 1700 грамм хүхэрт натрийн дээж нь хэт өндөр температурын нөлөөгөөр урвалд орж, хадгалалтын горим алдагдан их хэмжээний дулаан ялгарснаас гал гарчээ. Ажлын хэсгийнхний дүгнэлтээр уг галын зөрчлийн улмаас хүн гэмтэж бэртээгүй ч цаашид хэд хэдэн чиглэлээр анхаарч ажиллахыг үүрэг болгов.
Химийн төв лаборатори болон бусад лабораториудын дотоод хяналтыг сайжруулах, химийн инженер, лаборантуудын химийн бодисын аюулын үнэлгээ, хадгалалт ашиглалт, тээвэрлэлт, устгал, галын аюулгүй ажиллагааны зааврын сургалт зохион байгуулах, бүх лабораториудад ашиглагдаж байгаа химийн бодис, дээж тэдгээрийн заасан нөхцөлд хадгалж, ашиглаж, тээвэрлэж байгаа байдалд зорилтот хяналт шалгалт явуулах зэрэг ажлуудыг зохион байгуулж, үр дүнгийн тайлан, мэдээллээ ХАБЭАБОХХ-т ирүүлэхийг тус хэлтсийн удирдлагад даалгалаа.